ИРВЭС ӨРШӨӨЖ ЧАДДАГ ЮМ БАЙНА, СЭТГҮҮЛЧИЙГ ӨРШӨӨЖ ЧАДАХ УУ?
Цоохор ирвэс өршөөгдлөө. Бүр хоёр хос шүү. Азтай л амьтад юм
Цоохор ирвэс өршөөгдлөө. Бүр хоёр хос шүү. Азтай л амьтад юм. Сүүлийн үед Л.Гансүх сайдын унасан нэр төрийг сэргээж, пиараа хийх боломж олгож буй хос цоохор ирвэсийг өмнө нь Засгийн газрын тогтоолоор судалгаа шинжилгээний зориулалтаар агнахаар шийдвэрлэсэн байв. Энэ шийдвэрээ хянаж үзэхийг судлаачид хүсч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд хандаж. Тэгэхээр нь Л.Гансүх сайд ирвэсийг өршөөх үү, эс өршөөх үү гэж хэлэлцүүлэг хийлгэжээ. Үүний үр дүнд цоохор ирвэсийг агнахгүйгээр судалгаа шинжилгээ хийж болно гэж үзэж. Нэг ёсондоо цоохор ирвэс өршөөлд хамрагдаж чадлаа. Л.Гансүх сайд ч хос цоохор ирвэсийг өршөөлд хамруулж чадав. Үүнийгээ хэвлэл бүрээр пиардаж байна. Амьтны амь аварлаа гэсэн утгатайгаар.
Үнэндээ бол цоохор ирвэс байгаа эсэхийг мэдэх юм алга. Ганц ирвэс судлаач байсныг нь ад үзээд ажлаас нь хөндийрүүлчихсэн хойно одоо хэн судлаад ийм дүгнэлт гаргуулаад байгааг бүү мэд. Байгааг нь ганц нэгэн авгай нарын амаар л ярьж байдаг байх. Малаа алдахаараа л ирвэст бариулчихлаа гэж нутгийнхан ярьдаг ч хэн ч тэр ирвэсийг нь харсан юм бас бүү мэд.
За ямар ч байсан ирвэс байгаад ирвэсийг нь Байгаль орчны сайд "аварсан" бол юу нь муу байхав. Харин тэрээр гэр бүлийн хоёр сэтгүүлчтэй хаусны үнийн маргаан үүсгээд байгаа. Цагтаа сайд тэдэнтэй анд нөхөд явсан. Тэр байтугай намынхантай хийсэн гэрээний дагуу нь тэдний хөлсөлж амьдарч байсан байрны үнийг генсек байхдаа АН-ын санхүүгээс өгч явсан юм билээ. Үйл хэрэг, үзэл бодол нэг л зүг рүү харж явсан нөхөд.
Ирвэс агнахыг болиулж чадсан болохоор нь эрхгүй ингэж асуумаар санагдлаа. Хаусны чинь үнийг өсгөж ярилаа хэмээн өширхөөд байгаа гэр бүлийн хоёр сэтгүүлч болох А.Баатархуяг, Г.Уянга нарынхаа асуудлыг харин яах гэж байна аа, эрхэм сайд аа. Гэрийн эзэн А.Баатархуягийг нь гэхэд Сүхбаатар дүүрэгт эрүүгийн хэргээр, Баянгол дүүрэгт иргэний хэргээр өгсөн байгаа юм. Үүнээс харвал Л.Гансүх сайд их завтай хүн юм. Хамгийн анхаарал хандуулах ёстой салбарын сайд атлаа байгаль орчноо сүйтгээд байгаа нөхдүүдтэй шүүхдэлцээд явахын оронд хоёр сэтгүүлчтэй л хэрэлдээд байхаар аргагүй ингэж бодлоо.
Амьтан өршөөж болсон юм бол анд нөхөд явсан сэтгүүлчдийг шоронд явуулах гэж эрүүгийн хэрэг үүсгүүлээд байгааг тань юу гэж ойлгох вэ. Эцэг, эхийг нь шоронд явуулчихаад хоёр сартай нялх үрийг эмээгийнх нь гар дээр үлдээж, арай том хоёрыг нь асрамжинд аваачих гээгүй л юм бол өс санасан сэтгэл рүүгээ өнгийж нэг хармаар юм. Аягүй бол эздийг нь ийм мэтээр явуулчихаад орон байрыг нь хураах уу. Хамт нэр дурдагдсан МАН-ын сайд дуугүй л байж байхад АН-ын сайд та юунд ингэтлээ омогшив. Амьтны амь хайран ч хүний амь, амьдралаас илүү гэж үү.
АН-ын сайд ингээд байхаар хамтарсан Засгаа, хамтрагч МАН-ыгаа өмөөрч байна гэж бодоход хүрлээ. Энэ маягаараа Лү овогтын хүү Сү овогтын хүүтэй ханьсахаараа төрлөө мартаад өөд уруугүй сагадаг юм байна.
Байсхийгээд л хаданд авирдаг ямаагаа тэнгэрт авиртал нь хуулиар эрхлүүлдэг манайхан одоо ирвэс эрхлүүлж эхлэв. Харин хүнээ хэзээ ингэж бодох юм бол. Хос ирвэсийг өршөөх, хоёр сэтгүүлчийг шоронд явуулах хоёрын хооронд нэлээд ялгаа бий шүү. Ирвэс өршөөгдөж байхад сэтгүүлч өршөөгдөж болдоггүй юм уу? Ирвэсээсээ илүү хүнийг өршөөвөл эрхэм сайдын нэр төр пиартай, пиаргүй тэнгэрт гараад л явчихна. Харин тэднийг шоронд явуулчихвал, юун ирвэсний пиар, юун нэр төр л болох байх даа.