ХОЁР ЭНХИЙН “ЦООХОР ХУВЬСГАЛ”
МАХН–ын дарга байсан Н.Энхбаяр МАХН-ын нөхөдөө гишүүд дэмжигчтэй нь устгах, Ардчилсан намын дарга байсан М.Энхсайхан Ардчилсан намынхныгаа гишүүд дэмжигчидтэй нь устгах хувьсгал хийнэ гэнэ.
МАХН–ын дарга байсан Н.Энхбаяр МАХН-ын нөхөдөө гишүүд дэмжигчтэй нь устгах, Ардчилсан намын дарга байсан М.Энхсайхан Ардчилсан намынхныгаа гишүүд дэмжигчидтэй нь устгах хувьсгал хийнэ гэнэ.Энхбаяр, Энхсайхан нар буюу товчилбол хоёр Энхийн хувьсгалын онол иш нь боловсрогдож, цэрэг цуух татаж , жижиг нам, олон янзын хөдөлгөөнүүдийг нэгтгэж ард иргэдийг бослогодзэвсэгт уриалаад байдаг боллоо. Уриалаад зогсоогүй төр засгийн эрхийг сонгуулиар бус хувьсгалаар авна гээд авсан хойноо байгуулах шинэ төрийнхөө үндсэн хуулиа хүртэл танилцуулав. Тэд одоо зэр зэвсэг олох,байлдах цэрэг цуглуулах, гадаад орноос тусламж хүсэх л үлдлээ.Монгол орны түүхэнд уг нь бүх төрлийн хувьсгал хийгдсэндээ. Хувьсгал бүр төрийг хэн барих вэ, өмч хэнийх байх вэ гэдэг асуудлыг шийддэг. Лениний улаан хувьсгалаар Монголыг улаан армийн цэргийн хүчээр эзэлж эсэргүүцсэн бүхнийг алж хядан өмчийг хурааж улсын болгосон.
Ийм хувьсгал Монголд 1921 онд хийгдсэн. 1990 оны хувьсгал цэнхэр өнгөтэй. 90 оны хувьсгал өмнөх 21 оныхоос ялгаатай нь ардчилсан хувьсгал цус урсгаагүй. Коммунистуудын хурааж авсан улсын өмчийг ард иргэдэд өгөх, өмчтөй болгох асуудлыг үндсэн хуулиар шийдсэн байдаг юм.Өөрөөр хэлбэл өмчийг хурааж авсан тарааж өгсөн хувьсгалын аль аль нь манайд хийгдчихсэн . Одоо гарах хувьсгалаар төрийн эрхийг Энхбаяр, Энхсайхан нар авлаа гэхэд өмчийг яах вэ. “Бүх өмчийг Энхүүдэд” гэсэн уриатай байх уу. За даа мэдэхгүй юм. Харин хувьсгал болгон өөрийн бэлгэдэл өнгө зүстэй. Улаан нь ч хийгдсэн цэнхэр нь ч хийгдсэн, шар өнгөтэй хувьсгалч гарч үзсэн. Энх нарын манлайлсан хувьсгалын өнгөний билэгдэл ямар байх бол. Тэднийг дагаж цугласан хөдөлгөөнүүдийн туг далбаа хүмүүсийх нь үзэл баримтлалыг нь хархад “цоохор хувьсгал” гарах болов уу. Харин гадаад бодлого дээр түшиг тулгуур нь аль улс байх нь одоогоор нууц байна. Хувьсгалын тухай Лениний онол байдаг. Мань хоёр энэ онолыг сайн судалсан хүчтэй улс төрчид.
Гэхдээ хэн хэн нь нам болоод засаг удирдаж байсан болхоос хувьсгал, зэвсэгт бослого удирдаж үзээгүй. Лениний онол, ишийг нутагшуулан дахин хувьсгал хийгдэх магадлалтай. Дээдэс нь улс орноо захирч чадахгүй болно. Доодос нь ядуурна. Гинжнээсээ өөр алдах юмгүй пролетаруудыг хөдөлгөгч хүчээ болгон зэвсэг бариулна гэдгийг л сайн мэднэ., Гадаад байдал дээр тулах хүч нь зөвлөлийн засагт улс байна гэж Ленин сургасан байдаг билүү дээ. Хоёр Энх улс төрийн ганзага нийлэн УИХ-ын гишүүн болж чадаагүйдээ яахаас ч буцахаа байсан, янз бүрийн иргэний хөдөлгөөн гэсэн пайзтай баахан цоохор цэргүүд жижиг сажиг намуудыг нэгтгэлээ. Тэд эх орныхоо төлөө, эрх баригчдыг устгахын төлөө халуун амь бүлээн цусаа үл хайрлан бослого гаргах юм гэнэ дээ. Коминтерн нэгэнт байхгүй болсон хойно ямар Ленинээс тусламж авах гэж Москва явалтай биш. Харин манай урд хилд ойрхон коммунист дэглэмтэйгээ байгаа нэг намын засаглалт улсаас тусламж гуйхаар нууцаар мордсон байхыг үгүйсгэхгүй.Цоохор хувьсгалын удирдагч нарт ийм л бололцоо үлдсэндээ. Харин их хувьсгалын эцэг “Энхүүд” цоохор хувьсгалаа практик дээр шалгагдсан 1921 оны ардын хувьсгалыг удирдамж гол онолоо болгох нь үнэн. Хувьсгалын их удирдагч “Энх нар” Эрээн хотод очино. Яг 1921 онд Сүхбаатар Чойбалсан нар Ар Хиагтад очиж хувьсгалдаа бэлтгэдэг шиг. Хилийн цаана Эрээн хотод хориод хүнтэй хуралдаад Монголыг гадаадын түрэмгийлэгчдээс чөлөөлөх, хувьсгалын анхдугаар их хурлаа хийнэ.Их хурлын төлөөлөгчид нь өвөрлөгч нар үзэмчин, барга, цахар баахан монголчууд оролцож таарна. 1921 оны хувьсгалын зөвлөх нь Оросууд байсан бол цоохор хувьсгалын зөвлөхүүд нь Хятадууд байх. Цоохор хувьсгалын цэргүүд Хиагтын боомтыг дайрдаг шиг, Замын үүд, боомтыг гадаадын дайснаас чөлөөлөх хэрэгтэй болно. Дараа нь бүх Хятадын арми хил дээр тулж ирнэ.Яг 1921 онд улаан арми хойноосоо орж Сүхбаатар,Чойбалсан нар газарчлан нийслэл хүрээг дайрдагтай адилдуу .
Бүх хятадын ардын арми энэ жил төсвөө 13 хувиар буюу 96 тэрбум доллороор нэмэгдүүлсэн байна билээ. Манайхаас угтавар болгон үндэсний компаниуд дөрвөн чиглэлээр нарийн төмөр зам урагшаа тавина. Хувьсгалыг хоёр Энх манлайлна. Эрээн хотод түр засгийн газар байгуулна. Түр засгийн газрын Ерөнхий сайдаар хоёр “Энх”-ийн хэн нь ч байж болно доо. Цоохор хувьсгалд нэгдсэн хөдөлгөөнүүдийн удирдагч нар бүх цэргийн жанжин, дэд жанжины албан тушаалд тавигдана. Гадаад, дотоод , сангийн яамны сайд болчих санаатай давхиж яваа эх орончид, олон харагдсан шүү. МАН, АН-ын олигархиудаас эх орноо чөлөөлөх хувьсгал ийнхүү эхлэж Монгол нутаг даяар хөөцөлдөн байлдана.1921 оны улаан хувьсгал нэг иймэрхүү л болсон юм байна билээ. Цоохор хувьсгалчид долоодугаар сарын нэгэнд Нийслэл хүрээг гаднынхнаас чөлөөлөн долоодугаар сарын 11 нд цоохор хувьсгалын цэргийн их баяр наадмаа хийнэ. Дараа нь Ардын намын С.Батболд, Ардчилсан намын Н.Алтанхуяг тэргүүтэй МАНАН-гийн засгийн газрын олигархиудаас 15 хүнийг шар хаданд аваачиж юу яана. Яг Бодоо, Чагдаржав нарын 15 журмын нөхөдөө цааш харуулдаг шиг Цоохор хувьсгалын анхны шат үргэлжилнэ.Харин намын нэрээ “Үндэсний ардчилсан шинэ Монгол ардын хувьсгалт нам “ Товчилбол Үндэсний ардчилсан шинэ МАХН гэж нэрийдэх болов уу. За тэгээд л 1921 онд хойд талаасаа Шивээ хиагтаас нэг иймэрхүү зохион байгуулалттай улаан хувьсгал хийгдсэн байдаг. Түүх давтагддагдаа. 90 жилийн дараа урдаасаа “Эрээн” хавиас хоёр Энхийн “цоохор хувьсгал” эхлэхнээ. Монгол орон “Цоохор хувьсгалын босгон дээр” ирлээ гэж Энхүүдийн мэдээллийн хэрэгслээр хүчтэй тунхаглаж байна. Төрийн томчуудыг бүгдийг нь эх орноо худалдсан,гадны тагнуул туршуул хэмээн занан зүхэн” босцгооё” гэж уриалах боллоо. “Еэ бүүзэгд минь” хувьсгал битгий гараасай.