С.БАЯР ЮУ ӨГҮҮЛЭВ
“Долдугаар сарын-1”-ний асуудлыг тэр үеийн ерөнхий сайд, МАХН-ын дарга асан С.Баяртай холбон тайлбарласан
С.Баяр: Улсын ерөнхийлөгч хүний шахалтаар гарын үсгээ зурдаг байсан болж байна уу?
“Долдугаар сарын-1”-ний асуудлыг тэр үеийн ерөнхий сайд, МАХН-ын дарга асан С.Баяртай холбон тайлбарласан утгатай мэдэгдлийг онц байдал тогтоох үед Монгол улсын ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр удаа дараа гаргалаа. Харин дээрх хэрэг, явдлын талаар С.Баяр юу ярьж байсныг уншигч танд дахин сануулах зорилгоор дараахь ярилцлагыг толилуулж байна. Хэсэглэн толилуулж буй энэ ярилцлагыг манай шилдэг нийтлэлчдийн клубийн гишүүн, “Өдрийн сонин”-ны албаны дарга Э.Энэрэл өнгөрсөн онд хийсэн юм.
Саяхан долдугаар сарын 1-ний өдөр болж өнгөрлөө. Та юуны тухай асуух гэж байгааг гадарлаж байгаа байх. Олон хүн хоёр жилийн өмнөх тэр өдрийг дурсч, иргэд таван хүний халуун амийг нэхэж байна. Буруутай гэгдэж байгаа хүмүүсийн дунд таны нэр бас явж байгаа. Гэтэл та энэ сэдвээр ярихаас зайлсхийгээд байдаг юм шиг. Хэдхэн хоногийн өмнө танаас энэ талаар юм асууя гэсэн сэтгүүлчдэд "Үгүй дээ, үгүй" гэж хэлчихээд яваад өгч байх жишээтэй. Та яагаад энэ сэдвээс зайлсхийгээд, байр сууриа илэрхийлэхгүй яваад байдаг юм бэ?
-"Долдугаар сарын нэгэн" бол өнөөгийн монголчууд бидний хувьд хамгийн эмгэнэлтэй, хамгийн эмзэг сэдэв болсон. Энэ бол босон суун ярьдаг, Төрийн ордны хонгилоор холхингоо хөнддөг сэдэв лав биш. Тийм учраас эртээд би чуулганы танхимаас гарахад намайг бүчээд авсан, энэ сэдвээр асуулт тавиад эхэлсэн сэтгүүлчдэд үүнийгээ учирлан хэлсэн. Тэд ч ойлгосон байх. Би энэ сэдвээс зайлсхийгээд, таг дуугүй яваад байгаа юм биш. Одоогоос яг хоёр жилийн өмнө, үйл явдлын өрнөлийн дараахан би Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын даргын хувьд ард түмэндээ хандаж байр сууриа албан ёсоор илэрхийлсэн, уучлал гуйсан. Тухайн үед хэлэх шаардлагатай гэж үзсэн бүх зүйлээ хэлсэн байдаг.
Өнгөрсөн намар УИХ-ын хэсэг гишүүдийн санаачлагаар энэ сэдвээр нээлттэй ярилцах үед ч би сэтгүүлчдийн асуултад хариулж байсан. "Буудах тушаал өгсөн үү" гэсэн тодорхой асуултад баримт нотолгоотой тодорхой хариултаа өгсөн. Тэрнээс бусдаар долдугаар сарын нэгний асуудлаар бусдын адил чанга чанга дуугараад, олон долоон юм яриад байх нь илүүц гэж боддог.
-Яагаад?
-Яагаад гэдэг нь дэндүү ойлгомжтой юм биш үү? Долдугаар сарын нэгний талаар өнөөдөр ам томтой болгон нь ярьж байна. Дээр нь би гээч этгээд тухайн үед Ерөнхий сайд байсныхаа хувьд, сонгуульд ялсан намын даргын хувьд байр сууриа хамгаалаад, өөрийгөө өмгөөлөөд, бусдыг буруутгаад суулаа гэж бодъё. Өнөөдрийн Монголын тулгамдсан гол асуудлаа шийдэхэд энэ нь тус болох уу, ус болох уу? Аньж ядаж байгаа гүн шархыг энэ нь сэдрээх үү, эдгээх үү? Үүнийг бодоод л илүү үг хэлчих вий гэж өөрийгөө хоёр жил татаж, дуугаа хурааж явлаа. Тэрнээс биш хэлэх юмгүйдээ, эсвэл хэн нэгнээс эмээсэндээ дуугүй яваад байгаа хэрэг огт биш. Тэгээд ч хэн нэгний чанга дуугарснаар, эсвэл түрүүлж дуугарсныхаар нь асуудлыг эцэслэн дүгнэхгүй нь ойлгомжтой. Дахин хэлэхэд бид өнөөдөр гол асуудал дээрээ хүчээ нэгтгэх ёстой гэж боддог. Эс тэгвээс цаг хугацаа биднийг хүлээхгүй. Бид хөгжих үү, хөглөрөх үү гэсэн зааг дээр дэндүү удаж байна.
-Тэгээд гол асуудал дээрээ хүчээ нэгтгэж байгаа нь энэ гээд энэ асуудлыг орхих ёстой гэж үү. Тантай адил бүгд энэ сэдвээс зайлсхийгээд, дуугаа хураагаад байвал юу болох вэ?
-Дуугаа хураах ёстой гэж би хэлээгүй. Харин дуугарвал үнэн үг дуугарах ёстой л гэж хэлмээр байна. Долдугаар сарын нэгний эмгэнэлт явдлын үнэн учрыг олох ёстой. Хэн юу хийв гэдгийг бодитоор тогтоох ёстой. Буруутанд хариуцлага хүлээлгэх ёстой. Сургамж авах ёстой. Дахин давтагдахгүй байх бүх талын баталгааг бүрдүүлэх ёстой. Энэ бол ойлгомжтой. Гэтэл үнэн учрыг олохын оронд зарим нь эмгэнэлт явдлаар улс төрийн шоу хийгээд эхэлж байгаа юм биш үү. Бүгд харж л байна шүү дээ.
-Юуг харж байна гэж?
-2008 оны долдугаар сарын нэгэнд юу болсныг Монголын ард түмэн харсан. Хэн өдөөсөн, хэн өртсөн. Хэн дайрсан, хэн дайруулсан. Хэн шатаасан, хэн шатсан гээд бүх юм тодорхой харагддаг. Гэтэл дайрсан этгээд нь өнөөдөр хохирогч шахуу болчихоод чанга чанга дуугараад, том ам гаргаж хөмсөг зангидан сагаж явна. Өөрсдийнх нь өдөөсөн үймээний харгайгаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхний гашуудал зовлонгоор ээлжит шоугаа найруулж "Хариуцлага хаа байна" гээд орилж явна. Энэ нь зөв үү. Үүнийг шударга ёс гэж үзэх үү гэж асуумаар санагдаад өнөөдөр би тэсэлгүй хэдэн үг дуугарч байгаа нь энэ.
-Долдугаар сарын нэгний үйл явдлыг сонгуулийн булхай луйврын эсрэг боссон ард түмний шударга тэмцэл гэж үздэг хүн олон байдаг. Үүнийг та арай үгүйсгэхгүй юм байгаа биз дээ?
-Миний үгүйсгэх, эс үгүйсгэх нь чухал биш. Бодит баримт чухал. УИХ-ын чуулган дээр яригдсан нэгэн баримтыг сануулъя. Долоон сарын нэгний жагсаал нь үймээн болсон. Тэр үймээнд оролцсон мянга орчим хүнийг баривчилж цагдан хорьсон байдаг. Тэдгээрээс хоёр зуу орчим хүн л хуруун дээрээ сонгуульд оролцсон тэмдэгтэй байсан гэдэг. Таван хүний нэг нь гэсэн үг. Оролцоогүй сонгуулийнхаа дүнг эсэргүүцнэ, тэмцэнэ гэж байх уу. Тэр өдрийн жагсаалд оролцсон иргэдийн тодорхой хэсэг нь сонгууль луйвар болсон гэж үзэж байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ долдугаар сарын нэгний жагсаал цуглаан, үймээн самуун, адал балмад явдлыг бүгдийг нь нийлүүлээд "Шударга бус сонгуулийн эсрэг боссон ард түмний шударга тэмцэл" гэх нь үнэнд нийцэх үү. Сонгууль луйвартай боллоо гэхэд тэр луйврыг дан ганц МАХН хийсэн гэхэд хэн үнэмших юм бэ. Энэ мэтээр асуугаад байвал урт жагсаалт болно биз. Үүгээр хязгаарлая. Тэгээд ч ярилцлага маань мэтгэлцэл маягийн юм болох гээд байна. Мэтгэлцэх, эсвэл өөрийгөө өмгөөлөөд өрөөлийг буруутгах бодол надад алга байна.
-Тэр өдөр ямар ч үймээн шуугиан болсон байлаа гэхэд хүний амь л үрэгдэх ёсгүй байсан гэж олон хүн үздэг. Үүнийг сэргийлж чадаагүй учраас төр, төрийн цагдаа, түүнийг удирддаг Засгийн газар буруутай гэж үздэг хүн ч цөөнгүй. Тэр үеийн Засгийн газрын тэргүүн нь та байсан. Шулуухан асуухад та өөрийгөө буруутай гэж үздэг үү. Ерөөс тийм хэмжээний үймээн самуун гарахад Монголын төр бүхэлдээ бэлэн биш байсан гэдэгтэй та санал нийлэх үү?
-Зөвхөн төр биш, хэн ч бэлэн байгаагүй юм шүү дээ. Тийм ч учраас бүгд цочирдсон. Бусдын тухай яриад яахав. Би хувьдаа ийм юманд бэлэн байгаагүй. Гэтэл юунд ч бэлэн байх нь миний албан үүрэг. Бэлэн байгаагүй учраас тухайн үед би буруу, зөв хөдөлсөн үү, алдсан бол юун дээр алдсан бэ гэдгээ одоо хүртэл эргэцүүлж боддог. Хүний амь хохирчих вий гэсэн бодол тэр аймшигт өдрийн гол бодол байсан. Тийм ч учраас доороосоо шатаж, дөрвөн талаасаа чулуу тоосгоор бөмбөгдүүлж байсан намын байрнаасаа тэнд байсан олон зуун хүнийг, түүний дотор сэтгүүлчдийг эсэн мэнд гаргах гэж нөхөдтэйгээ хамт байдгаараа үзсэн. Дараа нь шатсан байрнаасаа хамгийн сүүлд тавуулаа гараад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр "Галт зэвсэг хэрэглэж хэрхэвч болохгүй" гэж Ерөнхий сайдын хувьд хүчний байгууллагын удирдлагад тушаал буулгаж байсан. Гэлээ ч хүний амь үрэгдсэн...
Олон юмыг нөхөж, сэргээж болдог. Хүний амийг л нөхөх аргагүй. Хүүгээ, дүүгээ, ахаа алдсан ар гэрийнхний зовлонг юугаар ч нимгэлэх боломжгүй. Ямар ч учирлал, мөнгө төгрөгөөр уй гашууг нь тайлах арга байхгүй. Тийм ч учраас уй гашуундаа гандаж яваа тэднийг эгцлэн хараад "Би огт буруугүй" гэж хэлэх эрх надад л лав байхгүй. Ийм эмгэнэл болсон байхад Засгийн тэргүүн буруугүй байна гэж үгүй дээ гэж боддог. Тиймээс буруутай бол түүнийгээ өөрөөсөө зайлуулах, огт буруугүй хүн болж харагдах бодол надад алга. Гэхдээ би л буруутай шүү гээд бүхнийг өөр дээрээ тохоод авах бодол ч бас алга байна. Тийм хуурамч өгөөмөр зан үнэн мөнийг тогтооход хэрэг болохгүй.
-Алдсан бол юун дээр алдсан бол хэмээн эргэцүүлэн боддог гэж та сая хэллээ. Сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байхад танай нам ялалтаа зарласанд хүмүүс их бухимдсан гэж үздэг. Энэ нь эхнээсээ буруу шийдэл байж, шаазгай суух овоохой нь болсон ч гэдэг?
-2008 оны УИХ-ын сонгууль бол ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш хийгдсэн тав дахь сонгууль. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгууль гээд нэмбэл сонгуулийн тоо арав гараад явчихна.
Энэ бүх сонгуулийн урьдчилсан дүн гарахад намууд хэвлэлийн хурал хийлгэж түүнийгээ танилцуулдаг тогтсон жишиг байдаг. Тэр жишгээрээ л явсан тул үүнийг буруу гэх, тэгэх тусмаа шаазгай суух, шаагих шалтаг болгох гээд байх нь хаашаа л бол.
-Тэр өдөр таныг жагсаад ирсэн олны өмнө гарч ирээд байдлыг намжаачихаж болоогүй юм уу гэж бас ярьдаг. Үүнийг та юу гэж үздэг вэ?
-Би гарч ирснээр жагссан гэхээсээ улангассан хүмүүс тайвшраад тараад явчих байсан гэж огт бодохгүй байна. Нэгд, тэр өдрийн жагсаал цуглаан урьд урьдынхаас огт өөр зорилго, агуулгатай байсан. "Уулзаж ярилцъя" гэсэн бодолтой биш "МАХН-ын байранд галын наадам хийе" гэсэн зорилготой тодорхой хүмүүс тэр жагсаалыг зохион байгуулж, шидэх чулуу, шатаах түлшээ фургон фургоноор урьдчилан базаасан байдаг. Үгүй гэж үү. Тийм хүмүүстэй энгийн номхон яриа өрнөх байсан гэж үү. Хоёрт, сонгуулийн урьдчилсан дүнг үгүйсгэж байгаа тийм хүмүүсийн өмнө би гарч ирээд "Уучлаарай, манай нам сонгуульд ялсан биш, ялагдсан юм байна шүү" гэж хэлэхгүй нь лавтай. Нэгэнт тэр үгийг хэлэхгүйгээс хойш би гарч ирснээр тэд тайвшраад явна, байдал намжаад сайхан болчих байсан гэдэгт итгэх эрүүл ухаантай хүн олдох юм уу?
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой сэдвээр танаас асуулт асуух гэсэн юм...
-Уучлаарай, Н.Энхбаяртай холбоотой сэдвээр ярих сонирхол надад алга. Учир нь, өнгөрсөн хавар энэ сэдвээр би хангалттай ярьсан. Олон ч асуултад хариулсан, байр сууриа ч тодорхой илэрхийлсэн байгаа. Энэ сэдвээр байн байн яриад байх сонирхол надад үнэндээ алга байна. Би ямар Энхбаяр судлаач биш. Надад судалмаар санагддаг илүү сонирхолтой сэдэв олон бий. Өөр сэдвээр ярья.
-Үгүй ээ. Н.Энхбаяртай холбоотой биш, долдугаар сарын нэгэнтэй холбоотой сэдэв. Саявтар телевизийн хэд хэдэн сувгаар гарсан "Захиалгат нэвтрүүлэг"-ээр долдугаар сарын нэгний гол буруутнаар таныг нэр зааж тодруулсан байсан. Харин уг нэвтрүүлгийг Н.Энхбаяр захиалж хийлгэсэн гэх хүмүүс цөөнгүй байна. Өнгөрсөн бямба гаригт гэхэд л МҮОНТ-ээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ярилцлага өгч дээрх нэвтрүүлэгтэй санаа нэг зүйлс ярьж байна лээ. Та тэр нэвтрүүлэг, ярилцлагыг нь үзсэн үү?
-Заримыг нь үзсэн, заримыг нь үзээгүй. Юу гэж?
-2008 оны долдугаар сарын нэгэнд Онц байдал тогтоох тухай зарлигт Ерөнхий сайд С.Баяр шахаж байгаад Ерөнхийлөгчөөр гарын үсэг зуруулсан гэж тэр нэвтрүүлгээр гарч байсан. Нээрээ та Ерөнхийлөгчийг шахаж шаардаж байгаад тэр зарлигт гарын үсгийг нь зуруулсан юм уу гэдгийг танаас тодруулмаар байна?
-Энэ асуултын агуулгыг эргээд сайн бод доо. "Ерөнхийлөгчөөр гарын үсгийг нь зуруулна" гэдэг чинь юу гэсэн үг вэ. Арай ч дээ. Дарж байгаад, гараас нь барьж байгаад зуруулчихсан хэрэг үү. Ямар балчир хүүхэд, эсвэл амьгүй албат байгаа биш дээ. Төрийн тэргүүн, Улсын маань Ерөнхийлөгч шүү дээ. Хэн нэгэн этгээд шахаж шаардлаа гээд гарын үсэг зурчихдаг байсан болж байна уу, тэгээд. Тэгээд ч онц байдал тогтоох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл албан ёсоор хэлэлцэж байгаад Зөвлөлийн гишүүдийн санал нэгдсэн учир зарлиг шийдвэр гардаг. Санал нэгдээгүй бол тэр зарлиг гарахгүй шүү дээ. Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн шийдвэрийн онцлог нь ийм юм. Мөн онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгчийн зарлигийг УИХ-ын онцгой чуулганаар хэлэлцэн, эрх зүйн талаар баталгаажуулсан тусгай тогтоол гаргасан байдаг. Тэр зарлиг, дараа нь гарсан УИХ-ын тогтоол хоёр бол Монголын төр тэр хэцүү цаг мөчид бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрүүд мөнөөс мөн. Өөр юу хэлэх вэ дээ. Мэдээжийн, хэнд ч тодорхой байгаа юм шүү дээ энэ бүхэн чинь.
-Мэдээжийн юм бол яагаад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ийм юман дээр мэдэн будилаад, бусдыг буруутгаад сууж байна гэж?
-Би үүнийг яаж мэдэх вэ дээ. Төрийн шийдвэрийг гаргалцсан төрийн тэргүүн асан маань өнөөдөр телевизээр алийгаа алдчихсан, өмнөхөө ор тас үгүйсгээд сууж байгаа нь дэндүү харамсалтай...

Baabar.mn