Үндэсний бөх дэх шинэ үзэгдэл
Битүүний барилдааны сонинг долоон сарын наадам хүртэл бөх сонирхогчид ярьдаг байв.
Битүүний барилдааны сонинг долоон сарын наадам хүртэл бөх сонирхогчид ярьдаг байв. Амьдрал баялаг одоо цагт өөр дуулиан, үзүүштэй явдлуудад дарагдан сар шинэтэйгээ хамт дорхноо хуучирсан сэдэв болж байна. Ойрын өдрүүдэд сонирхогчид Японы сумо бөхийн эргэн тойрон дахь дуулианд чих тавин анхаарлаа хандуулжээ. Тэнд бөхчүүд нэгэндээ бууж өгч байсан нь баримтаар илэрч, үзэгчдийн урам хугарлаа. Хэдэн нөхөд шударгаар тэмцэлдэж байсан бусдыгаа хөлдөө чирээд зогсохгүй Япон үндэсний бөхийн орлогын амыг хаахад хүргэсэн байна. Уламжлалт хаврын наадам нь бараг анх удаагаа болохгүй өнжиж байгаа юм уу даа. Болох байлаа ч үзэгчид бөхийн барилдаан биш найруулсан жүжиг үзэхгүй гэжээ.
Худлаа ярих, шударга бус явдал хийх тухай сэдэл хэзээ ч ой тойнд нь ордоггүй энэ зожиг ард түмэн сумочдын даваа наймаалцдаг байсан тухайг мэдээд гайхаад барахгүй байна. Одоо тэгээд энэ орчлонд үнэн юм гэж алга уу гээд түрүүчээсээ амиа хорлож ч мэдэх хачин үндэстэн.
Цагийг эзэлсэн хоёр монгол "аварга"-ын өнгөн дээр япон сумо ийн дампуурсан нь тэднээс дутахгүй бид их эвгүй байдалд орж байна. Долгорсүрэн, Мөнхбат хоёрын энэ хоёр дэнхэр хүү ингэж байж нэг юм дуулгах вий дээ гэж бид өмнө нь бичиж байсан даа. Японы сонин хэвлэлийнхэн Монголоор нэг ороод ирчихсэн сурвалжлага хийгээд гүйлдэж явна. Тэд манай орны хөгжил цэцэглэлтийн тухай мэдээ авах гэж ирээгүй. Монгол үндэсний бөхийн зэрэг дэв ахих яг одоогийн ханш хэд хүрээд байгаа тухай хүртэлх нарийвчилсан мэдээллийн араас яваа гээд бод доо. Сумочин болж хэдэн төгрөг олдог байсан хөг ч өнгөрөв бололтой.
Даваа наймаалцаж бууж өгөх нь хэмжигдэхүүнээр илэрхийлэх боломжгүй бүх спортын төрөлд байдаг л үзэгдэл. Муу бүхний уурхай манай үндэсний бөхөд байгаад, тэр нь Японд халдварлаад байгаа ч юм биш. Манай аваргуудын хувьд бусдаас ялгаатай нь гэвэл найрааг болхи, улаан цагаан хийгээд дөжирчихсөндөө гол учир бий. Тэр жил нэгэн наргиантай наадам үзэж билээ. ...суманд улсын заан ирж барилдаад үзүүр түрүүний залуутай наадмын талбай дээр чанга чанга дуугаралцан ам өчгөө авалцдаг. Заан наадамчид руу хандан "За та нар сонссон биз. Энэ залуу чинь дараа нь надад ийм ийм юм өгөхөөр боллоо шүү. Хүмүүсийн нүдэн дээр одоо гар барьчихъя" гээд ойчиж байгаа юм. Энийг сумаараа цөмөөрөө хараад сонсоод сууж л байлаа шүү дээ. Тэгэхлээр энэ тухай хэтрүүлж бичсэн байж магадгүй хэмээн нягтлах гэж явдал удаад дэмийг дашрамд бас сануулъя.
Найрааны дүр зураг нэг ийм. Одоо тэгвэл яадаг болсон бэ? Үндэсний бөх санаанд оромгүйгээр түргэн шинэчлэгдсэн. Аливаа юм хөрөнгө оруулалт дэмжлэг байвал дорхноо хөл дээрээ босчихдог жишгийн дагуу сүүлийн хэдхэн жилийн дотор залуу бөхчүүд хүчээ авчихлаа. Үндэсний бөхийн эргэн тойрон маш их мөнгө эргэлддэг. Тавын давааны найрааны бэнчингээс гараатай хөрөнгө оруулалт хүрээгээ тэлсээр байна. Залуу бөхчүүдийг жилийн турш хоол унд, амин дэмийг нь даах, барилдахаас өөр ажлаас чөлөөлөх, маш өндөр бооцоотой тэмцээн зохиох, хандив цуглуулах, шаардлагатай гэж үзвэл түргэн хугацаанд хүч нэмэгдүүлэх тариа хэрэглэх, хүнд өвчтөнд уулгадаг амьтан, ургамлын гаралтай ховор эм тангаар бордох зэрэг бүх л арга чарга боломжийг дайчилж байна. Энэ бүгдийг спонсорлогчид нь гайгүй барилдчихмаар нөхдөд гар татдаггүй. Улстөрчид, бизнесменүүд өөрсдийгөө бөхөөр рекламдах, бөхтэй байх нь хэрэглэгчдээ татах нэг арга гэдгийг олж харжээ.
Сайн бөхтэй болохыг хүсээд, мөнгө нь байвал барилдах хорхойтой залуус Монгол орны жалга болгонд бий. Ер нь үндэсний бөхөөр барилдаж хэн нэгнийг өвдөглүүлэх нь онол практикийн хувьд бүтэшгүй зүйл биш гэдэг нь улам ойлгомжтой болж байна. Хоёр жилийн өмнө хөдөө өтгөн дээр тэвгэ тоглож байсан нусгайг бондойтол нь өөд татаад зааланд гаргаадахсан чинь ногооны адуу алдуурсан мэт дийлдэхгүй байх жишээтэй.
Үзэгчид анхандаа шинэ үзэгдлийг мэдэхгүй чухам шуугилддаг байв. Улсын цолгүй бөх цагаан сараар улсын цолтой бөхийг хаяж шөвгийн дөрөвт үлдээд л. Шинэ бөх төрлөө, шинэ үе гарч ирлээ ч гэх шиг. За энэ нөхөр ч наадмаар заан уу, арслан уу...гэцгээгээд л. Гэтэл байдаггүй. Дахиад цагаан сараар улсын цолгүй бөх түрүүллээ. Ирэх зуны наадам бол ойлгомжтой. Яагаад гэвэл уламжлал ч тэр, бөхийн биоритм ч тэр, нэгдүгээр сард хүчтэй байсан бөх долоон сард яг тийм давталт таардаг. Тэгэхээр Санжаадамбын Улсын арслан цолны найрыг одооноос бэлдэцгээе гэх шахуу юм ярьцгааж байв. Гэтэл байдаггүй. Дахиад цагаан сараар улсын цолгүй бөх түрүүллээ. Энэ удаад Санжаа биш Мөнгөө. Өөр цаана нь Чука, Жагаа гээд өчнөөн олон улсын цолгүй бөх түрүүлэх хувилбарууд байгааг олж харцгаав.
Үзэгчид одооноос л "Хөөш энэ чинь нээрэн юу болоод байна аа" гэлцэн нэгэн рүүгээ гайхсан байртай харцгаах болов.
Одоо үндэсний бөхөд найраа гарахын хувьд гарна. Гэхдээ тэр нь тийм чухал юм биш. Найраанд зарцуулдаг тэр олон арван сая төгрөгийн талын талыг л жилийн турш идэж уугаад бэлтгэлээр нүдчихэд монгол үндэсний бөхөд хэнтэй ч барилдах хэмжээний болчихож байгаа юм. Цаад зааж байгаа багш нар нь хэр зэрэг боловсролтой хүмүүс байдаг юм. Түүнээс бус одооны хүүхдүүд мэргэжлийн болтлоо тийм цаг наргүй бэлтгэл хийдэг болсон байна. Ачааллын хувьд олимп, дэлхийн аварга бэлдэх хэмжээнд ойртсон бололтой.
Бөхчүүд цөмөөрөө ийм канондсон юм шиг жигдхэн болоод ирэхлээр үзэгчид цаашдаа ямраар хүлээж авахыг таашгүй. Ямар ч л байсан энэ наадамд тэр түрүүлнэ, эсвэл үзүүрлэнэ гэж бооцоо тавих явдал бүрмөсөн алга боллоо. Дэлхий даяар жигд хөгжсөн хөлбөмбөгт ч гэсэн нэлээн нарийвчилсан багцааг мэргэжлийн бус хүн гаргаж болоод байхад манай үндэсний бөхөд ноднингийн аварга энэ жил нэгийн даваанд ойчиж толгой эргүүлнэ. Ийм байх нь сайн уу, муу юу бүү мэд. Таагүй явдлууд энэ зэрэгтэй байгаад тогтвол сайн л байна. Одоо ч юм их нарийн болчихсон цаг үе. Бөхийн зүтгэлтэнгүүд ёс уламжлал, цол зэргээс хальж сэтгэхгүй налайж байх зуур ашигтай аюултай нь мэдэгдэхгүй маш олон технологиуд нэвтэрчихсэн. Япончууд ч мөн ялгаагүй уламжлалтайгаа хэт зууралдаж орчин үеийн технологи, заль мэхэнд хууртагдан баларч байгаа нь энэ. Эндээс санаа авах юм үндэсний бөхөд их бий.
Саяын цагаан сарын бөхийн түрүү бай нэг сая төгрөг байсан. Хувьдаа банктай, компанитай болчихсон бөхчүүд ийм мөнгөний төлөө барилдах уу? Барилдахын тулд бэлдэнэ. Бэлдэхийн тулд хөрөнгө зав гаргана. Тэр нь нөгөө нэг сая төгрөгөөс нь даваад явчихна. Ямар цол нэмэгдэх биш. Тэгэхээр том цолтой бөхчүүдийг сайн барилдуулах хөшүүрэг алга. Цол нь уламжлалт барилдаануудыг өнжөөх, эсвэл доогуур даваанд унаад эхэлмэгц чансаа буурсаар зодог тайлуулах биш. Тэдний хувьд цагаан сарын бөх нь хамгийн хямдхан заалны барилдаан юм. Энэний оронд "Мобиком" үүссэний ойн баярт зодоглох нь хамаагүй унацтай. Түүнээс гадна залуу барнууд хөгшин арслангуудыг хайр найргүй барьж идээд байх юм чинь тэд Бөхийн өргөө рүү зүглэхээс хулхи нь бууж, гөл шаадаг. Ер нь нэг улсын цол авлаа л бол тэгсгээд сүргээсээ хажиглагдах хандлагатай болчихсон. Харцага, начин, заан болохоосоо өмнө их сайн бөх шиг харагддаг байсан олон бөх сураг алдарсан. Цол дагаж бяр нэмэгдэхгүй байна аа гэдэг чинь нөгөө өтгөн дээр тэвгэ тоглож байсан "Хэнчбиш" эргээд хэвэндээ очиж байгаа нь тэр. Тэр уг нь бөх биш байсан байхгүй юу.
Бөхийн ертөнцөд орж ирсэн түрүүчийн хүүхдүүдийн нэрийг нь тогтоож амжаагүй байхад дараагийнх нь ирээд буцаад харих тал руугаа явах жишээгээр үндэсний бөхийн хурдыг гүйцэж харж амжихааргүй. Ялангуяа орон нутагт аймгийн наадам утгаа алдсан. Арслан цол авах гэж байгаа нь энэ гээд оочерлочихсон байгаа юм чинь. Цолоо авчихсан юм бол холдооч дээ, унаач дээ хэмээн тал талаас нь хашгирч лааз шидлээд... Хаашаа ч болсон юм бэ дээ. Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн тоо эрс олширсноос шалтгаалан заал танхимын барилдаан бөхчүүдээр хахах боллоо. Үүнийгээ үндэсний бөхийн холбоо мөн их бахархаж ярих юм. Саяхан зааланд 512 бөх барилдуулж гайхуулав. Бөхийн өргөөний умгар тойрог дотор чухам юу болоод байгааг олж харах боломж тавын даваа хүртэл огт гарахгүй. Хүмүүс наадам үзэх гэж билет авсан болохоос ямар нэгэн шалгалт конкурсыг хянах гэж очоогүй байлтай. Спортын аль ч төрлийн уралдаан тэмцээн хэн хэнтэй учирч яаж хэрхэн тэмцэлдсэнийг нэг бүрчлэн харж, бичлэгийг нь удаашруулан үзэж дараа нь анализ хийх наад захын шаардлагуудыг үзэгчдийн өмнө хүлээдэг биз дээ. Бөх, бокс. Спорт тоглоом зэрэг хүнтэй харьцдаг спортын төрлүүдийн нэг номерын гарын авлага бол бичлэгийг нь унших явдал байдаг. Их спортынхны ярианд "Тэрний бичлэгийг нь судалж байгаад ийм хариу хувилбар бодож оллоо" гэхийг байнга л сонсоцгоодог. Тэгэхэд Мөнхбаатар арслан даваа болгондоо тосгуулж хавирах, Доржсамбуу гар таллаж ард гараад унагах мэхийг цээжилтэл нь хийгээд байхад бусад нь мэдрэхгүй, хариу байхгүй ойчоод өгдөг. Саяын түрүүлдэг Мөнгөнбаатарын сугадаж хөмрөх бол өөрөө солгой өрж барилддаг хүнд бол яг тохирсон мэх. Баруун золгох гэж очоод л их хурд гаргаж цочоолгүйгээр өөрийнхөө талаар хөмрөөд тонгойчихдог. Гаднаас харахад үлдсэн хөл дээрээ дэгэнцээд байх болохоос үнэн хэрэгтээ өрсөлдөгчийнхөө мөрийг бүр нарийвчилбал тохойг нь үений эсрэг өччихсөн байдаг. Зарим тохиолдолд цаадах нь тэсэлгүй "ёоё" гээд өөрөө ойчоод өгөх ч бий. Энэ мэхийг хариулах ганцхан хувилбар байдаг... Энэ мэтчилэнгээр бөхийн барилдааны урлагийн гоо сайхныг үзэж таашаал авах боломж бөөнддөг бөхийн өргөөнд л лав байхгүй. Мөн энэ олон тамирчин тэмцээний дараа хөлснөөсөө салах халуун ус шүршүүргүй нь дэндүү бүдүүлэг заваан. Зайлуул үстэй дээл хөдөрчихсөн толгойноос нь уур савсаад сууж байгааг харахаар өмнөөс нь нуруу цамцтайгаа наалдах шиг болно.
Томоохон барилдаан бүрд өмнө нь бүсчилсэн, хэсгийн аваргын наадмууд зохиож финалд шигшмэл бөхчүүл үлддэг нийтлэг жишиг нь үндэсний онцлогийг эвдээд шалихгүй баймаар. Үндэсний бөхийн шинэчлэл хийгээд хоцрогдлуудыг хэн нэгэнд найдаад зөнд нь орхиж, хайхрахгүй хаяж болохгүй сэдэв юм. Яагаад гэвэл Монгол үндэсний бөх нь манай ард түмний ёс заншил, бэлгэ тэмдгийн илэрхийлэл ба зарим тохиолдолд шашныг ч орлож чадахуйц хэмжээгээр үндэсний сэтгэхүйд нөлөөлдөг билээ. Бөх ба бөхчүүд нэг л сонин болчихлоо. Юуны цондон бэ гэх хүн ч олон байдаг.

qnTIYNTpXqZXpZcKyq
UxVOAvJCgrmEYXohsBp
ZMFDsmWgceG
hwZAhyDrp
cqUdKvurfGpCJtuDlb
Мболд
Зочин
Зочин
Зочин
Зочин
niitlegch zail
sodoo
gamba
Зочин
Unshigch
Зочин
Ner
Зочин
Сонирхогч
unshigch
boldoo
arslan
Зочин
sugar
Bish
Зочин
w w w COMPUTERSHOP m n АМЕРИК ХУДДАЛДААНЫ СТАНДАРТ
surag
Зочин
UITGARTAI BAIDAG!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин
ЖЭЙ
ЖЭЙ
utgagui
hanuul
Lucifer
Зочин
эргїї шаруудад
Зочин
fasdf dfasf asdf
afsdf
asdfd
doic
baabar
Сумын заан
Eebii
Зочин
Зочин
x
Зочин
Зочин
Зочин
Manguush