гээ л наадуул нь орилонгуут цаадуул нь "үхэр халхууд, төрийн толгойд байсан удаа байхгүй" гэж ирээ л чарлаж гарна. Үе үе бас хувхай буриадууд энэ тэр гэцэн явжээдийн байна лээ. Хасгуудыг бас дээрэлхэнээ болоогүй. За энэ бол улсын нийслэл Улааааммбаатарынхны интэрнэт сайтын сэтэгдэл талбарт хөдөлдөг өвчин. Хөөрхөөн тэднүүс чинь.Өвчтөнүүд нь голдуу Улаанбатарын шинэхэн оршин суугчид байх шүү. Ухаан нь надад бол Болдоогийн аль аймгаас ирсэн ямар ястан билээ гэдэг нь падлий ч байхгүй, сонирхол ч байхгүй байхад тэдний тэр их уур хилэн, агуу үзэн ядалт хаанаас нь гараад байдгийн.  Ялангуяа бөхийн сайтаар битүү солиорол. Нэг сайхан залуугийн зургий нь тавиа л ийм ийм амжилт үзүүлсэн ийм сайхан гээ л бичцэн байнгуут доор нь дөрвөд, халхын шээс баас гээд унадын байна лээ. Зургийнх нь эзнийг таньдаг л улсууд байдаг болуу даа ер нь. Бөх болох гэж яваа, хэцүү байгаа хэдэн бяцxан бөхүүд л тэгээд байдаг байх. Хамт нэг сээкцэнд ороо л явжээсэн чинь хажуунаас нь сугараа л амжилт гаргаад явча ал даа  цаадах нь. Тэгээд хийж чадах ганц юм нь сэтэгдэл бичих болж. Тэхээс одоо Увсад нэг хүү төрлөө гэхэд зөнгөөрөө халхуудыг занаж торнино гэж юу байхав дээ.
 
Улаамбаатарын энэ өвчлөл орон нутаг руу тэлээд тухайлбал Дундговь ч юм уу Увс руу ороод алга болдог байх нэг л аймаг юм чинь гэсэн логик буугаад байгаан уг нь. Тэгсэн байхгүй шүү.  Сум сумаараа алалцxаас наахнуур юм болдын байна лээ. Яахлээрээ ч нэг сумынхан нь нөгөө сумынхнаа үзэхээ байцан байдын ёстой чөтгөр бүү мэд! Зэргэлдээ сумын нөхөр явжээвэл архи ууж агсан тавьж байгаад ташуураар толгойгий нь хагалах нь, сонин үзэгдлийн хажуугаар апраатаа гаргахгүй өнгөөрөж чадахгүй гэрэл зургийн хорхойтоны хообийноос ч илүү хүчтэй хообий юм шиг байна лээ.
Тэгэнгүүт сум руу нь орж ирээд дандаа найрсаг сайхан ард түмнийг харах байх даа гэвэл бас л урмаа хуга хуга авах юм болно. Нэг уулын ар ба өвөр дэх улсууд тэр болгон таараад байдаггүйг харсан би нүдээрээ. Толгойгоо хагалуулцан согтуу нөхөр нь дайнд яваад ирсийм шиг орилж гуугачаа л ирдэг явдал бий шд.
-Аа "Зээр харайх"-ын муусайнууд п..-ууд намайг бөөрөлхөлөө. Маргааш "Мод хугалаач"-ийнхантай элбээд бүгдий нь алнаа..... алий тэр данхтай архи аваад ир!
 
Ха манай улс ч нэг томоохон галзуугийн эмлэг шүү ай. Шалтгаан нь одоо Сүрэн Увсых, Бат Архангайнх, Мурат хасаг, Лхагва Буриад байхдаа биш ерөөсөө л нэг харр ярр гэж сайхан уураа гаргах л шалтаг юм уу хаашаа юм.  Өөр сайхан аргаар истрээсээ тайлж болышдээ энэ чинь. Боулинг тогло ай. Биляард нүд, хөлбөмбөг, сагс хөө, юманд жижиг сажиг бооцоо тавь. Өөрийн гэсэн сайхан хообийтой болох хэрэгтэй шд. Зураг авах, зурах, баримлын шавраар юм хум барих, нөгөө байрны ганц бие хүүхнийг дурандах энэ тэр. Хөдөө бол морь малын үүлдэр угсаа, өвс тэжээл, ашиг шимийн гарц орц борц сорьц гээ л олон асуудал байдаг байлгүй дээ. Худлаа архидаж хүний толгой хагалах гэж явахаар өвөлдөө бэлдэх хэрэгтэй шд ядаж тээ.

Одоо нэг цөлх эр орж ирээд, энэ бол учиртай монгол малчид эртнээс нааш .. . ийм тийм бодлоготой байсан юм шүү, Артаньян хужаа мужаа гээд унахын байгаам. Тэр одоо тэхээс  биш дээ.

Харин Амэрик, Гэрман, Японы элчин сайд нар вийз өгөх гэж маниусыг чардайлгаж байхыг харах үед, монгол гэнгүүт л дээрэлхүү харцаар хардаг гадныхныг харах үед, дамаа Орос Хятадуудын биднийг дуулгавартай байх юм шиг дургиж байхыг нь харах үед толгойгий нь хагалчий гэх нь ч юу ен, зүгээр хэзээ нэг эднүүстэй урд урдаасаа харж суудаг болхым бол доо л гэж санаашрахым даа хорвоо гэж.