Муурнуудын их хурал
Энд тэндээс эрээвэр хураавар үй олон муурнууд цугларч хурал хийх болов.
Энд тэндээс эрээвэр хураавар үй олон муурнууд цугларч хурал хийх болов. Угаас зэрлэг, золбин голдуу, тэжээвэр байгаад хөөгдөж золбирсон цөөвтөр, тал дутуу, гоёмсог ганган, эр эм олон муурнууд харагдна. Тэргүүлэгч болох нэгэн бадриун шар мигуй индэр өөд яаралгүй алхалсаар гарч, бүгдийг нүдээрээ нэгд нэгэнгүй бүртгэж аваад хоолой заслаа.
-Ээ-хм! Зиаа тэхээр.... Сарны гэрэл туссан энэ сайхан чардаакан дээр цугласан та бүхний амар амгаланг эрьяа. Таануус энд урилгаар гэхээсээ илүү сэтгэлийнхээ дуудлагаар ирээ биз дээ тээ? Яг тийм байртай харагдаж байна.
Энд өнөөдөр бид, гэмгүй олон хулгануудын эрх ашгийн төлөө, тэдний баяр баясгалан, урт удаан жаргалтай амьдралын төлөө цугларсаан!
Энд өнөөдөр бид, хөөрхий хулгануудад садаа бологч хэнийг ч болов зайлуулан устгахын төлөөнөө цугларав!
Энд өнөөдөр бид миний, таны, та бидний ах дүүс болох тэдгээр хулгануудын эрх ашгийг хамгаалсан, баян сайхан амьдрах ёстой нийгмийг байгуулхын төлөө цугларчээ!
Энд өндөөр бид, биднийг цуглаасай, эвлэлдэн нийлээсэй гэж хүсч буй дэлхийн бүх хулгануудын сэтгэлийн халуун илчээр цуглацгаалаа!
(танхим дүүрэн алга ташилт нүргэлж, зарим муурнууд хулганы арьсан малгайнуудаа дээш нь шидлэн хөөрөв)
Та нар минь яг л хулганууд шиг харагдаж байна. (танхимаараа хулгана шиг болох гэж хушуугаа шөмбийлгэн чихээ дэлдийлгэв)
Тиймээ сүүлийн үед хулгануудын амьдрал үнэхээр эрс муудчихлаа. Би баримт хэлэе.
-Хулганууд гэмгүй явж байгаад муурнуудад баригдах болов.
-Тэд зүгээр сайхан салхилж байгаад хавханд орж үхэх болов.
-Хулганууд дандаа юмны сүүдэр бараадан, айж ичин явж байна.
-Хулганууд хананы бяцxан нүх сүвхэнээр орон гэрээ хийж байна.
-Хулганууд маш нарийхнаар час час хийн дугарч байна. Хэн ч тэднийг сонсохгүй байна.
-Хулганууд нэг ч сайхан халуун мах идэхгүй дандаа хогийн үртэсээр хооллож байна.
Бид энэ бүхнийг тэвчихгүй ээ. Бид энэ бүхнийг өөрчлөх болно. Хувьсгал хийнэ!
(танхим дүүрэн шүгэлдэж алга ташив. Нүүрний эгнээний хэдэн гуринхатсан цоохор муурнууд бүр том алх гарган толгойгоо нүдэж, хэлээ гаргаж, дороо дэвхцэн хөөрөв)
Хувьсгал бол, гээд илтгэгч бадриун мигуй нүднийхээ булангаар заалыг тойруулж хараад, хулгануудад аз жаргал, үүрдийн амьдрал өгөх цорын ганц зам юмаа гэхтэй нь зэрэг бүх муурнууд заалаараа нирхийтэл алга ташин дороо дэвхэцлээ.
Тэрээр урт амьсгаа аван заалыг үнэрлэн таашаал аваад цаашаа илтгэв.
-Хувьсгал гарахад, хулганыг сайхан амьдруулахад садаа болоод байгаа тэд буруутай.
-Энэ хувьсгалыг зөвхөн бид хийж чадна, яагаад гэвэл бид үеийн үед хулгануудын тусын тулд янз бүрийн хувьсгалт өөрчлөлтүүд хийсээр ирсэн билээ.
(Алга ташилт, дахин алга ташилт)
-Бид, насан туршдаа хулгануудыг хайрлаж ирсэн. Өнөөдрийн энэ хурал бол хайрын дээд, сэтгэлийн цэнгэл өгөгч цуглаан юмаа.
Тэрээр ийн хэлээд нүдээ анин урт амьсгаа авлаа.
-За миний хэлэх үг дууслаа. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.
Тэрээр ийн хэлэхтэй зэрэг заалнаас, даргаа одоо бүгдээрээ зоогонд орох уу? гэсэн дуу гарав.
Дарга нүднийхээ булангаар хялайж хараад, оролгүй яахав дээ гэж уриалгахан хэллээ.
-Ямар ямар хоол байгаа бол?
-Хулганын махан бифштэкс, хулганын гол махан ороомог, бүтэн хулганы шөл, хулганы тархи гэсэн сайхан хоолнууд байгаа.
-Ура! өнөөдөр сайхан цадах нь. Хоолондоо ! гэж заал дүүрэн орилолдоон үүсч, нэлэнхүйдээ бужигнав.

Баяраа
Зочин
Mouse
nambar agaa
uncle
Зочин
Зочин
deegii
Зочин
Зочин
Gaayaa
bat
nimkaa
Далай
зочин
Зочин
Зочин
Sain sain
URUVDCHIHLUU
tutu
Зочин
Зочин
Hotiin unagan irgen
nimkaa
gg
hun
VIRUS
АРТАНЬЯН танаа
АРТАНЬЯН танаа!
Зочин
Зочин
wow
ganbat
ganbat
ganbat
Зочин
Зочин
Захиалагчид
123
Зочин
bichsen setgegdeliig hurtel arilgahiig bodohod MAN
зочин
Зочин
reader
sain uu
huue
zochin
Khen negen kkumuun
Зочин
Зочин
Зочин
Зочин
chuhal tsaraitad sanuulah n
Зочин
Зочин
tuvshuu
Кэ кэ
sanndag
he he
Bat
Зочин
hn
Зочин
ushigch
Зочин
Зочин
Зочин
irgen
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
энхбаяр нэрт бүдүүн муужгай
зочин
hooe
Зочин
Бодол
SUBATBOL
МАХН
naiz
зочин
Зочин
Зочин
Артанъян битгий хуц
Зочин
Зочин
UD
Inka
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Good
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
temtsegch hulgana
CHE
vova
setgegdel bichij bui humuust
muur bagshid heleh heden ug
зочин
uhaantan boloh geed yadchihsan baagii.ve
Laitai shar muur E-gej
bh
br
Зочин
Зочин
bat
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Намбарын Энхбаяр
bagabandi
зочин
зочин
зочин
GALAA
Зочин
зочин
bicheech onigor gichiid
bicheech onigor gichiid
Зочин
zochin
санаа
Зочин
erdene
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
777777
FUCK OFF
Зочин
Зочин
zochin
eebii
Зочин
зо чи ин
Зочин
зочин
Зочин
sanal
Зочин
зочин
SANAHTUN
Medleg
зочин
Dalai
hehe
laitai laitai
zaluu..
zaluu..
Зочин
õ¿ðñ¿õ
Зочин
зочин
Зочин
уншигч
nimkaa
Н.Энхбаяр
xanuul
eegii
Хулгана
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Rainy
Зочин
dol
bold
fedor
Ganaa
japanaas
Зочин
Зочин
tenger
иргэн
bg
Зочин
Зочин
ardsland
delgermaa
зочин
зочин
saihan
арслан байна
zochin
Зочин
Зочин
1
Зочин
Лайтай
Зочин
Зочин
Уншигч
Зочин
Zochin
Зочин
good
Зочин
Зочин
B
PERFECT
PERFECT
Зочин
hehe
hi
злл
хэхэ
Enkhbayar
МОНГОЛХҮҮ