Монголын ”Элэг зүрхнээс уяатай” өвчин
Одоогийн байдлаар насанд хүрсэн Монгол эрчүүдийн бараг тал хувь нь элэг, зүрхний хүнд хөнгөн өвчнүүдэд нэрвэгдэн бие лагшин тун ”энхрий” байдалтай байна.
Одоогийн байдлаар насанд хүрсэн Монгол эрчүүдийн бараг тал хувь нь элэг, зүрхний хүнд хөнгөн өвчнүүдэд нэрвэгдэн бие лагшин тун "энхрий" байдалтай байна. "Элэг зүрхнээсээ уяатай энхрий монгол хүн" эрчүүддээ зориулж дараахь нийтлэлийг хүрэгсү.
Монголчуудын элэг эрс муудсан шалтгаан нь халдварт шар өвчин тархсанаас үүдэлтэй гэдэг. Тухайн үед дахин буцалгах замаар ариутгадаг тариурыг өргөн хэрэглэж байсан бөгөөд үүнээс үүдэлтэй "Шприцийн шар" гэсэн оноштой элэгний өвчлөл тодорхой хувийг эзэлдэг байсныг бид мартаагүй л байна. Бага байхдаа шарлаж байгаагүй, том болоод шартаж үзээгүй хэн байгаа билээ. Энэ хоёр овоо хараа нийлсэн байхад ямар ч төмөр шиг биетэй хүний элгийг нам авч байна. Намнаад ч эхэллээ.
Гэвч сүүлийн жилүүдэд тодорхой болон тодорхой бус шалтгааны улмаас элэгний өвчлөл ихсэн, хүндрэл дагуулж, залуужиж байгаа нь аюулын харанга дэлдэж байна
Элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх, гайгүй байгаа дээрээ үзлэг шинжилгээнд хамрагдах зэргээр эрүүл хүмүүст зориулсан арга хэмжээг хангалттай мэдээлж ухуулж байна. Харин нэгэнт өвчин туссан хүнийг одоо яах вэ? Арга чарга бий юу? Элээний элэг түүхийгээр идэхээс эхлээд Эрээн, Бээжин, Сингапур эмнэлэг гээд наашаа гэсэн болгоныг горьдоно. Нэг төрлийн өвчин боловч хүн хүн дээр өөр учир нөхцөлөөр тусдаг болохоор эмнэлэг болгон таарах таарахгүй, эдгэх эдгэхгүй гээд маш ээдрээтэй замыг туулдаг юм билээ.
П.Солонго гэдэг эмэгтэйн өөрт туссан энэ өвчинтэй хэрхэн тэмцсэнийг бусдад хэрэг болж магадгүй гэсэн үүднээс бичиж байна л даа. Анх оюутан байхад нь нэг удаа гэнэт түүний хамраас цус алджээ. Өөр хүн бол хамраа хөвөнгөөр бөглөөд л тэрхэн үедээ аргалчихдаг. Элэг дүлий эрхтэн гэдэг болохоор эхэн үедээ өвдөж хавдаад сүйд болдоггүйд нь дандаа хууртагдсан байдаг. Харин Солонгын хувьд биеэ үзүүлсэн байна. Тэрээр нэгдүгээрт Эрхүү хот дахь анагаахын дээд сургуульд сурч буй ирээдүйн эмзүйч болох хүн. Хоёрдугаарт мөн л багадаа шарлаж "коом" болж байсан тул шинжилгээ өгчээ. Тэгээд өвчнөө ч мэдэж авч. Зохих эмээ ч тасралтгүй уугаад яваад байж. Бие нь гайгүй болоод байхаар нь хичээлдээ анхаарна биз дээ. Бие муутай ч зүтгэсээр байгаад хүүхдээ долоон сартайд нь "хийсвэрээр" төрүүлж юм юм л болж. Хичээл, сургууль хүүхэд гэсэн ачааллыг бие нь даалгүй өвчин нь сэдэрч бүр улам дор орсон байна. Нэг л өдөр жигнэсэн мах идэж сууснаа шууд хордлого авч бөөлжөөд хэвтрийн хүн боллоо. Хаа очиж боломжтой айлын хүүхэд болохоор хавийн эмнэлгийг гүйцээж аваад Тайландад элэгний сайн эмнэлэг бий гэж сонссон байна. Тэнд яваад очсон чинь эдгээр эмнүүдийг уугаад гурван сар болоод ир гэжээ. Өвчтөн өөрөө эм зүйч болохоор тэдгээр эмнүүдийг мэддэг учир бичсэн эмийг заавраар нь уусаар, буцаасаар энэ явдал гурвантаа давтагджээ. Энэ хоорондох зардал ч нэлээд гарлаа. Тэгээд мөнгөө авч ханасан уу, өрөвдсөн үү, наад элгээ өөр эмнэлэгт очиж солиул манайд дахиж ирээд хэрэггүй гэжээ. Хүн боломжтой бүх эмнэлэг эмчилгээг хайсаар энэ мэтчилэнгээр өчнөөн цаг хугацааг алдаж хамгийн харамсалтай нь уг өвчин улам бүр даамжирсаар үхэлд ойрхон очдог юм байна гэдгийг захиж байна билээ.
Одоо элэг солих дараагийн арга хэмжээндээ орлоо. Хаана сайн гэнэв. Саяхан элгээ солиулсан олны танил нэгэн эрхэм дээр очиж сураглалаа. Өвчин зовлонгоо хамаагүй хүнд хэлдэггүй юм байна. Зүгээр яахав нэг тойм чиг хэлж өгсөн. Гэх мэтчилэнгээр уйгагүй сураглаж шилж сонгосоор гадны нэг эмнэлгийг олоод авлаа. Дансанд эхлээд 10,0 мянган доллар хийчих тэгээд яах гэж ирсэн тухайгаа ярья гэсэн гэнэ.
Солонго энэ мэтчилэнгээр дотоод, гадаадгүй уйгагүй явсан байгаа юм. Сүүлдээ бие нь үргэлж янгинан өвдөж, идсэн ууснаараа огиулан бөөлжөөд байх боллоо. Өдөржин шөнөжин орон дээр хэвтэнэ. Хүн харахад унтаж л байна. Нүд анингуут элдвийн муухай хар дарсан зүүд зүүдлэн тарчилж, унтана гэхээс зүрхшээнэ. Шал угааж байгаа цэвэрлэгч эгчийг хараад мөн ч их атаархдаг байж билээ. Түүн шиг эрүүл байж хөлсөө гаргаад шал угаагаад явж үзэх юмсан. Хүн эрүүл байна гэдэг ямар сайхан, ямар их аз жаргалтай вэ гэж мөрөөднө. Гадаадын мөнгө хүүлэгч эмнэлгүүдийг гүйцээгээд дотоодын үлдсэн эмнэлгүүд рүү зовлонгийн мөр хандсан юм. Орчин үеийн анагаах ухааны ном үзсэн болохоор арай ч бөө, лам, оточ маарамбадаа тулсангүй. Харин улсын албан ёсны байгууллага болохоор нь Уламжлалт анагаах ухааны элэг судлалын төвийн "элэгний" Хатанбаатар эмчтэй уулзсан. Тэднийх манай байгууллагаас эм тариа авдаг бас энэ хүн элгээрээ дагнан элэг судлалаар олон жил ажиллаж байгаа болохоор зөвлөгөө авахаар очсон юм. Тэрээр өвчний түүхтэй танилцаад бүх юм ойлгомжтой болсон байгааг хэн хэн нь мэдэж байгаа. Өвчин чинь амар биш үедээ аль хэдийнэ орчихжээ. Эдгэдэг юм аа гэхэд урт удаан хугацаа орно.
Манай эмнэлэгт уламжлалт монгол эмнэлгийн нарийн жороор бүтээгдсэн элэгний өвчлөлд хэрэглэдэг олон сайн эм бий. Орчин үеийн өвчний нян энэ эмийг таньж дарангуйлж чадахгүй. Тэгсэн атлаа амьд организм өөрийн эд эс мэт хүлээгээд авчихдаг.
Тэгэхээр манайд уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллаж ирсэн олон жилийн туршлага дадлага дээрээ болон орчин үеийн анагаах ухааны шилдэг ололт дээр тулгуурлан шинэ эм танг гарган авч эмчилгээ оношилгоондоо нэвтрүүлээд байгаа, үүнээс ууж үзэх үү гэлээ. Ёстой юу ч хэрэглэж яахаас ч буцахаа байсан үе болохоор бараг хэлж дуусаагүй байхад нь тэр "Зэндмэнэ 139" гэдэг эмийг заллаа. Улсын эм юм болохоор хямдхан юм. Хямдхан бараг толгойны эм шиг үнэтэй болохоор ач холбогдол нэг их өгсөнгүй. Уугаад эхэллээ. Гэтэл надад байнга илэрч байдаг зовиурууд арилаад байх шиг, нойртой хонож бие хөнгөрөөд байгаа нь мэдэгдэж байлаа. Хоол ундандаа ч сайжран хар дарж зүүдэлдгээ ч болилоо. Гэтэл өмнө өгсөн Шанхайн шинжилгээний хариу гарч ирж элгээ солиул гэлээ. Очоод сүүлийн шинжилгээгээ өгөөд байтал тэндхийн эмч нь их гайгүй хүн таарсан. Тэрээр "За миний дүү солиод хэрэг ч байна уу даа. Би орлогоо бодоод сольж чадна.
Саяны шинжилгээний хариуг харсан чинь бас ч гэж тэгтлээ сольчих хайран гэхээр дүн гараад ирлээ. Ямар хачин юм. Түрүүнд бол өөрийн чинь элэг аймаар байсан даа" гэдэг юм байна. Би эмчийн амнаас ийм үгийг сонсох гэж 1996 оноос хойш бүтэн 14 жил тэмцэж хүлээсэн юм. Цөхрөнгөө барж дууссан намайг бурхан мартаагүй байсан юм байлгүй дээ. Анх удаа хоёр нүднээс минь баярын нулимс асгарч сэтгэлээрээ бараг эдгэчихсэн юм шиг л болоод явчихав. Тэгээд бушуухан Монгол руугаа буцаж Хатанбаатар эмчийн удирддаг "Богд уул" эмнэлэг сувиллын газар хэвтэв. Энэ хугацаанд энэ эмнэлэгт хийлгэж байсан эмчилгээ 60 хоног тасарсан. Эмчилгээгээ тууштай хийлгэхгүй гэж дурамжхан байсан боловч ахин эмчилгээ эхэллээ.
Танайхаас илүү сайн эмнэлэг хайж яваад бүтсэнгүй эргээд ирлээ гэлтэй биш. Би чинь бүтэн хоёр сар таг чиг явж байгаад ирсэн нь энэ байлаа. Тэгээд яахав дээ анх удаа бүтэн нойртой хонох, хоолоо амтархан идэж болох зэрэг нь ямар сайхан гэж бодно. Эрүүл хүн бол энийг ойлгохгүй л дээ. Эндхийн эм эмчилгээ хоёр нь их удаан үргэлжлэх гэсэн. Тэгээд бүрмөсөн эдгэнэ гэж байгаа. Тэр хугацаа ямар хамаа байхав. Би өөрөө эм зүйч мэргэжилтэй. Дээр нь энэ элэгний өвчин хийгээд түүнд хэрэглэдэг эм тарианы бүхэл бүтэн лавлах товчоо болчихсон хүн шүү дээ. Би элэгний чиглэлийн бүх эмийг мэднэ. Одоо ч надад сая төгрөгөөр үнэлэгддэг ховроос нь өгсүүлээд бүх эм гэрт байгаа. Хэрэгтэй хүн байвал надаас ирээд авч болно. Хаа очиж жинхэнэ ориг эмнүүд нь байгаа шүү гэлээ. Одоо тэр эмнүүдийг би уухгүй "Зэндмэнэ" гэх нэрийн доорх таван ч эм найруулж надад өгч байгаа. Энэ эмний найрлага учрыг би одоо болтол олохгүй гайхдаг. Яах аргагүй биед үйлчлээд байгаа нь мэдэгдээд байгаа юм гэлээ. Солонгын туулсан амьдрал бол бараг тэр чигээрээ өвчинтэйгээ тэмцсэн түүх л байлаа.
Тэгвэл энэхүү "Хатанбаатарын" гэх нэрээр олонд нэрлэгдсэн эмнэлэг нь хэдэн зууны тэртээгээс уламжлагдан ирсэн уламжлалт анагаах ухааныг цогцолбороор нь хөгжүүлэхийн төлөө өнөөдрийг хүртэл амжилттай хөдөлмөрлөж, уламжлалт анагаах ухааныг үндсэн онолын дагуу хүний биеийг болон сэтгэлийг эрүүлжүүлэн хүн байгалийн бүтээгдэхүүн байгалиас хараат нарийн шүтэлцээтэй байдгийн хувьд нь байгалийн эмт ургамлыг зөв зохистой авч ашиглан бас ч үгүй байгальд нь нөхөн сэргээх тарималжуулах ажлуудыг хийж байгаа юм гэсэн. Аливаа юмыг ул үндсээр нь цогцоор нь авч үзэж байж амжилттай байдаг. Хүнийг биетэй нь сэтгэлтэй нь, байгалийг хүнтэй нь холбон шүтэлцээнийх нь дагуу авч үзэж эмчилдгээрээ энэ эмчилгээ нь үр дүнтэй болсон гэж бодогдож байна. Бидний дундаас ийм амьдралыг туулж яваа хүн ганц нэгээр тогтохгүй нийтийг хамрах аястай болоод байгаа юм.
Олон монголчууд элгээр өвдөөд эхэлбэл энэ нь үндэсний аюулгүй байдалд жинхэнээсээ нөлөөлж буй хэрэг. Тэгэхээр одоо яах вэ. Энэ олон өвчтэй хүнд зориулсан эмнэлгийн асуудлыг ашгийн төлөөх хувийн бизнесийнхэнд даатгаад орхих уу. Ашгийн бус хувийн байгууллага, тийм шашны газар ч байхгүй. Мөнгөгүй бол элэггүй гэсэн үг үү. Бид байгаа гэсэн улсын байгууллагаа элдвээр ад үзэж хавчин гадуурхаад байр савыг нь хүтэл булааж оронд нь баар, зочид буудал барих зөвшөөрөл өгөөд яваад байх уу. Удахгүй цагаан сарын дараа олон хүн хурц хоолонд хямарч, бас шартаж элэг цөсөө муутгана.
Манай орны хамгийн том дайсан энэ элэгний өвчинг яаж дарах сөнөөх вэ таминь ээ. Хүн ам газар нутгийн талыг эзэлчихээд ханахгүй давшилтаа улам эрчимжүүлж байна. Тэрний эсрэг тэмцэж байгаа хэдэн эмнэлэг хүчин мөхөсдөж явна. Хүчин мөхөсдөхийн хэрээр өндөр үнэтэй гадаадын эмнэлгийн бизнесүүдийн анхааралд илүү өртөх ба дотоодын ид шидтэнгүүд толгойгоо өндийлгөж иргэдийг улам үймүүлж байна. Цагаа тулахаар монголчууд мөнгийг бодлогогүйгээр цацдаг гэнэн тэнэг гэдгийг хүртэл мэддэг болжээ. Ийм байх юм бол хичнээн баян байгаад яах юм? "Элэг зүрхнээс уяатай" гэж дуулах биш уйлах нь байна шүү.

grMtpBlWRAcyqPbVyfI
OlVwZQPWznxys
KhDCksSFKJWN
NYTtMdzMUMWS
BCFKbafhUtBkrmkTa
BQwBpVXtwQTHa
OsKPqCYnBdHLYNGrYRF
MHFObfxUpqTOlGYyVV
JHewCOUtUiKvgfsLZG
bayarmaa
Zulaa
tungaa
зочин
анхаа
jexi
XE XE XE
Zochin
Zochin
uncle
uncle
Зочин
TK
hatanbaatar
sain
Зочин
Hudlaa
sambuu
зочин
Зочин
Сивт
Сивт
Зочин
Зочин
Зочин
Захиалагч
Эмч
Зочин
УНШИГЧ
olzod
Зочин