Хувьсгалыг аятайхан хийхийм шүү
За хувьсгал гарах нь дээ. Муу пүүгээгээ бэлдэж авдымуу. Бөмбөгдхөөс нь өмнө байр орноо зарж мөнгө болгоё байз.
За хувьсгал гарах нь дээ. Муу пүүгээгээ бэлдэж авдымуу. Бөмбөгдхөөс нь өмнө байр орноо зарж мөнгө болгоё байз. Аа дэмий, хатуу эд болгох нь дээр. Хувьсгалчдын тэргүүн өөрийнхөө зурагтай шинэ мөнгө гаргаж таараа. Сум нэвтэрдгүү хантаазтай болмоор байна. Таньдаг хүн байнуу тэр газар нь. Кордоон баахан давхарлчуул болох болуу. Гү тэгээд бас муухай хэлбэртэймаа. Ер нь ч тэгээд пуужинд өртүүл тэр муу хантаазтай хантаазгүй будаа болно л доо. Будаа гэснээс идэх юм нөөцөлж авхын сан. Ганц шуудай будаа, 2-3 уут гурил, хэдэн хил борц морц. Борц байхгүй ээ яджаахад. Яг буун дуу пижигнэнгүүт хажуу айлын борцыг булаагаа л зугтаана даа. Хаанаа хураанаа одоо тэр их идэх юмыг. Оо нээрээ хэдэн шил архи олж авкуу бол санаа сэтгэлээр унаад үхчиж магад. Архи эртхэн авьяаа ер нь. Хувьсгалчид цэргүүддээ өх гээд архи үлдээхкүү л дээ аягүй бол. За би ч яахав алсын хараат хүн тул ингээд өөрийгөө болгочих нь байна. Одоо хувьсгалчиддаа хэдэн юм хэлж өгий дөө.
Яг нүүрний эгнээний согтуу цэргүүдэд зориулсым байгаан. Тэр пуужингийн артлээр, танк их бууныхан бол зэвсэгтэй улсууд. Тэхээр одоо энийг гар хоосон байлдах урлаг гэхүү юүгхүү. Яг тэр өвлийн ордон мордон тээ, тэр нэг байшин сав руу довтлох явц, исүүл одоо гудманд яваа ууры чинь хүргээд байгаа хүн амьтныг хашраах зөвлөгөө л дөө. За эхлэх үү дээ. Цаг ч бага байна.
Жишээ нь гэнт хоёр хүн зэвүүн харагдаа л явчуул яг нэгүү хоёруу гэдгий нь өрөөсөн нүдээ аньж нягтлаарай. Тэгээд нэг хүн байвал нь шууд бөлдөгдөөрэй нэг дүгээрт, мэдээ! Хоёр дугаарт нь нүд рүү чичүүл их зүгээр. Сох хатгах хэрэгтэй, сох!
3. Тэгсний дараа тэр этгээд өөрийн эрхгүй тонгойно. Тэгэнгүүт ард нь гараад ацдаа хая муу хогийг! Ард нь гарахдаа тойрч гүйнэ гэвэл цаг алднаа. Тийм болхоор модон морин дээгүүр харайх шиг болоо л ард нь үсэрч буувал илүү сүртэй байдий шүү. Буунгуутаа эргэж хараа л дүф! Жаки Чаны толгойд ч ийм юм орох болуу даа.
4. Ацдуулж ухаан нь балартаад газар унасных нь дараа эрүүг нь заах хэрэгтэй.
5. Хэлий нь бахиар хавчаад бариулы нь скоочдоод орхи.
6. Барианы шил хагалаад бяцxан хэлтэрхийнүүдий нь бандаашинд нь хий.
Одоо яахуу дээ тэгээд чихий нь огтолж шуудайлаад даргадаа тоолуулж, дараа нь нэг хэлтэс гарзын дарга болоод авна биз.
Одоо эмэгтэй хувьсгалчиддаа зориулая. За манай гавшгай хүүхнүүд давшилт хийгээд явжээтэл гэнэт төмөр баг, төмөр бандааш зүүсэн дайсан гараад ирвэл яах вэ? Энэ том асуудал шүү, жижиг асуудал хэрхэвч биш. Тог цохидог төхөөрөмжөө хэрэглэхээ азна. Аягүй бол тэр чинь чамаас бяртай байгаад тэрий чинь булаагаад авчна. Тэгээд нэг гараараа чамайг өргөөд биеийн чинь хаа дуртай газар тогонд цохиулаад унана. Тэр апраад үе үе бззз бззз... гэж дугарахтай зэрэгцээд чиний яая, яаая л даа, ёоёо л доо.... гэсэн дуу гарах нь байна. Хувьсгалч хүнд энэ тохирох уу гүй юу? Тэгснээс түүн рүү хараад уруулаа шилэмдэн долоож, жоохон бүжиг хийж, тайчих маяг оруулбал тэр төмөр бандааш өмссөндөө харамсан ёолох болно. Яг тэр харцаараа харсан хэвээр, тайван, сээгсий байдлаар алхаж очоод төмөр бандаашнаас нь аажуухан барьмагцаа гэнэт "би хувьсгал хиймээр байна, намайг ойлгооч!" гэж орилон галзуу юм шиг сэгсрэх хэрэгтэй!
Нээрээ, нэг хоёр философич, барууны сургуультай доктор улсууд нь интэрнацнаал дууныхаа ню вээршнийг зохиож эхлэхээ мартваа.
Босцгоо алдагдсан сандалтнуудаа
Бослого гаргаж бүдгээрээ дарга болцгооё гэж мэгээд. Та яг чаднаа. Чадах өнгөтэй философич байна лээ.
Дуучин нь бэлэн байгаа тээ.
Зиа ингээд хувьсгалаа аятайхан шиг хийчнэ биз. Би ч пүүгээгээ үүрээд харсан зүгтээ явы доо. Мань мэт нь мөрөөрөө л амьдарч байвал Монголдоо хийж байгаа тус нь тэр.
-=MGL=-
gamba--d
gamba
gamba
Zaya
Зочин
Зочин
Mongol helten
goe boljee
Хахаха
Зочин
ЗОЧИН
хэлхилмал3т дүүгээс нь
Зочин
Зочин
Зочин
Зочин
ХЭ ЦЭС
Зочин
Зочин
цолмон
Зочин
RM
Нэг хүн
Нэг хүн
b
b
hahaha alaad hayalaa daa
oogii
Зочин
Хөдөө
mrdurleen
Артниан
zochin
ххххх
Зөв бичиж сураач
Зочин
zochin
Зочин
hahahhaha
хэхэхэ
Зочин
Ххахахахха
kk
Зочин
x
j.gangaa
Зочин
Зочин
Зочин
Â È Ëåíèí
Баяраа
Witness