Шилдгүүдийн орон
Ерээд оны эхэн үед дээ. Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай тухайн үед нэгэн шинэ жил дээр “Энэ үнэхээр тансаг ёолк байна” гэж ганц үг хэлчихээд учиргүй их шүүмжлүүлж билээ.
Ерээд оны эхэн үед дээ. Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай
тухайн үед нэгэн шинэ жил дээр “Энэ үнэхээр тансаг ёолк байна” гэж ганц
үг хэлчихээд учиргүй их шүүмжлүүлж билээ. Тэгээд тэр буруугаа засах гэж
мань эр хэдэн жил ёолк бүрээр л нөгөө “тансаг” гэдэг үгээ аятайхнаар
ойлгуулах гэсээр мөн ч олон талаас нь тайлбарласан юм даг. Тэр үед ард
түмний амьдрал нийтээрээ ядруухан ч байж, түүний тэр үг тарчиг амьдралыг
нь тавласан мэт сонсогдсоноос тэгэж олноороо гомдоцгоосон байх л даа.
Одоо ч үнэхээр түүний хэлж байснаар ганцхан газар биш хаана ч тансаг ёолкыг бид тэмдэглэдэг болжээ. Харин бүгдээрээ л тансаг тэмдэглэдэг болчихоор зүгээр нэг тансаг тэмдэглэж хүртэл чадахаа байгаа юу даа. Төрийн болоод төрийн бус байгууллагууд, намууд, нутаг нутгаараа, мэргэжил мэргэжлээрээ нэгнийгээ оны төгсгөлд шилдгүүдээр зарлан учиргүй их баярлан хөөрөлддөг өвчтэй болжээ, бид. Мэдээж олон хүний дунд бусдыгаа оройлсон хэн нэгэн байлгүй л яахав, тэр хүндээ бид урам өгөлгүй л яахав. Тэдний дунд зөндөө шилдгүүд байсныг хүлээн зөвшөөрч байна. Нэг харахнээ, бид чинь яасан их шилдгүүдтэй юм бэ?
Өнгөрсөн жилийн хувьд лав шилдэг биш нь хамгийн цөөн байсан байх шүү. Ийм олон шилдгээс бас дахиад хэн нэгнийг бүүр илүү шилдэг болгохгүй бол болдоггүй, тэрийгээ бол “шилдгийн шилдэг” гэж нэрлэдэг болсон байна лээ. Харин энэ жилийн эцэст “шилдгийн шилдгүүд” бүүр ч олон болох тул “шилдгийн шилдгийн шилдгийн шилдэг” гэж шалгаруулж болох юм. Эсвэл бүр “Жинхэнэ шилдэг”-ийг ч шалгаруулж болох. Ийнхүү өнгөрсөн жил бидний ихэнх маань ямар нэгэн шилдгүүд боллоо. Энэ жилийн эцэст нөгөө үлдсэн хэдийгээ бас шилдэг болгочихно доо. Ингээд цөмөөрөө шилдгүүдийн орон болно оо.
Манайхан гадаад дотоод их явдаг болсон, тэнд бидэн шиг ийм олон төрөл зүйлийн, олон янзын, олон шилдгүүдтэй орон ингэхэд хэр их байна? Цаадуул чинь шилдэг хүнийхээ тоогоор биднээс цөөн ч амьдрал нь бол маниасаа тасарсан байдаг шүү. Миний бодоход бидэн шиг ингэж нэгнийгээ худлаа бялдуучилж, магтаж, хөөргөж, хундага тулган архидацгааж, тэмдэггүй нэгийгээ тэмдэг зүүхийг ерөөцгөөж, тэмдэгтэйгээ хөдөлмөрийн баатар болгохыг төр засгаасаа улайм цайм гуйцгаадаг нь цөөн болов уу. Байдаг л биз, шилдэг хүмүүсээ шалгаруулдаг л биз. Оны шилдэг бүтээл, шилдэг борлуулалттай ном, шилдэг татвар төлөгч байгууллага гээд байлгүй л яахав. Гэхдээ бидэн шиг ийм хавтгайрсан заваан биш байдаг байх аа. Алтан шонхор, тул, зээр, сарнай, түрүү, бас чоно, марал гээд яасан ч олон шагнал вэ? Ёстой төрөөс, төсвөөс биш юм даа гэж л тайвшрах юм.
За яахав ээ, шилдэгийг шалгаруулж болно гэж бодъё. Гэтэл тэр шилдгийг шалгаруулж байгаа нь нэг л биш. Ерөөсөө дундаасаа өөрсдийгөө дэвшүүлээд л тэрийгээ бүгдээрээ тэнцүүхэн хуваагаад шилдгүүд болчихож байгаа харагдана. Үүний хамгийн сонгодог жишээнд Монголын телевизүүдийн холбооны “Алтан шонхор” хэмээх наадам орж таарах болов уу. Олны нүдэнд ил, энэ шинэ жилээр хамгийн их гарснаар нь телевизийнхний яаж шилдэг шонхрууд болцгоосныг бид харсан.
Уг нь бодоход шилдэг гэвэл ганц хоёр л баймаар юм шиг. Гэтэл энэ наадмыг харахнээ гишүүн телевиз болгондоо л байгаа хэдэн шагналаа хуваагаад л өгчихөж байгаа бололтой юм. Өнгөрсөн жил нэг телевиз нь шилдэг нь байсан гэж бодоход тэр телевизэд л хамгийн шилдэг сэтгүүлч, зураглаач, хөтлөгч гээд л шалгарчихмаар санагдах. Гэтэл үгүй юм байна. Хувааж аваад бие биенээ сайхан худлаа магтаад дуусдаг юм байна. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гээд үг бий дээ, тэрэн шиг л хүртээмжтэй, нэгийг нь хэт баярлуулахгүй, гомдоохгүй гэсэн маягаар л тас хуваачихдаг болжээ.
Бид зах зээлийн нийгэмд давхиж ороод л хуучин нийгмийн үеийнхээ баярын бичиг, элдэв шаазан баримал, тэмдэгийг ёстой дэмий эд гээд л байсан. Гэтэл одоо буцаад тэр рүүгээ нийгмээрээ хавтгай давхиад орчихдог юм байжээ. Хараалын үг хэлснээс ерөөлийн үг хэлсэн нь дээр л дээ. Гэхдээ өнгөрсөн жилийнхийг харлаа, нэг л биш. Шилдэг хүн гэдэг утгаа алдаж байна шүү дээ. Учир нь бүгдээрээ шилдгүүд болчихлоо. Би ч шилдэг, чи ч шилдэг, энэ жил чи шилдэг болсон бол ирэх жил наад шилдгээ надад өгөөрэй. Иймэрхүү л болж.
Баяр гэдэг зүйлийг ойлгож байнаа, хүн төрөлхтөн хаа ч баярыг нэг л янзаар тэмдэглэдэг юм билээ. Хаа газрын аль ч хүмүүс нэг л их идэж уун баярлахыг нь харахад их эртний балар цагийн угшилтай заншил юм шиг байгаа юм. Хоол хүнс ховор хомс байсан тэр цагт хамгийн чухал нь идэж уух байсан байх л даа. Тэгээд л баярлахаараа нэг их идэж уудаг нь элбэг дэлбэг болсон одоо цагт ч яг хэвээрээ. Ингэж баярлаж бололгүй яахав. Харин шинэ оноо угтахын хажуугаар оны төгсгөлөөр энэ их шилдгийг шалгаруулах нь нэг л сонин санагдаад байгаа юм даа. Яасан ч нэгнийгээ ичиж зовохгүй өргөмжилдөг юм, яасан ч их нэр төрийн төлөө үхэлдэх болсон цаг юм. Ядаж байхад тэр нь бодит нэр хүнд бас биш шүү. Хэвийн “нормал” хүнд бол энийг харахад бараг бөөлжис нь цутгамаар харагдаж байгаа байх. Гэвч ихэнхэд маань тийм санагддаггүй бололтой. Тэгсэн ч манай нийгэмд “нормал бус” хүмүүс нь их болсон гэж бас ойлгомооргүй байдаг.
Энэ мэт балай юмсаасаа монголчууд бид хэзээ нэг уйдах юм бол. Шилдэг, тэргүүний, баатар байлгүй яахав ээ, гэхдээ л ийм олноороо биш. Хүн гэдэг хуучин цагийнхаа баярын бичиг, одон тэмдэг, цаасан малгайнаас тийм ч амар салж болдоггүй золиг юм байна л даа. Хорин жил хүлээлээ, хэвээрээ л байдаг юм байна. Урьдын хоцрогдлоосоо салахад бидэнд дахиад хэдэн жил хэрэгтэй юм бол?
Монголчууд бид өөрсдийгөө “Нүүдэлчдийн орны” үр сад гэдэг. Зарим бидэнд дургүйчүүдийн хэлдгээр “Тэнэгүүдийн орон”, Д.Төрмөнхийнхөөр “Нохойн орон”, харин минийхээр бол “Шилдгүүдийн орон”. Миний эх орон шилдгүүдийн билээ.

Зочин
Computershop m n АНУ-гаас ирсэн бүх төрлийн зөөври
Зочин
huurhii
Truth
Truth
bayaraa
sanaa
Эртний өвчин юм даа
Computershop.mn АНУ-гаас ирсэн бүх төрлийн зөөврий

sara
zochin
Badman
baabar
дүвчин мижид палбий
Зочин
Зочин
Зочин
Зочин
Шагналын тухай
Найздаа
зочин
Зочин
Зочин
Бобо
Зочин
Глава
Мардай
Зочин
GOOD
Эртний өвчин шүү дээ
n