Цагаан бүхэн баяртай
Зохимжит хоол, органик хоол хүнсний тухай сүүлийн үед ихээр ярих болсон. Дэлхий нийтийн чиг хандлага ийм болж, манайд ч энэ тухай ойлголт багагүй газар авч байгаа билээ.
Зохимжит хоол, органик хоол хүнсний тухай сүүлийн үед ихээр ярих болсон. Дэлхий нийтийн чиг хандлага ийм болж, манайд ч энэ тухай ойлголт багагүй газар авч байгаа билээ. Тиймээс “Органик булан”-гаараа энэ тухай ойлголтыг уншигч та бүхэндээ хүргэж байхаар боллоо. Зохимжит хоол хүнсээр дагнасан хүмүүст анхан шатны мэдээлэл мэт санагдах ч энэ тухай ойлголтгүй яваа олон хүмүүст анхлан хүргэх үүднээс эхнээс нь цувралаар хүргэж байгааг маань хүлээн авна уу.
Сүүлийн үед зохимжит хоол хүнсний тухай, эрүүл хооллолтын тухай, цаашлаад цагаан хоолны тухай яриа газар авсныг уншигч та анзаарсан л байх. Бидний хоолны тухай ойлголтууд эрс өөрчлөгдөж, хуучны юм ул болжээ. Өдөр тутмын хэрэглээ нь болчихсон хоолных нь талаар элдвийг ярьж, хэлээд эхлэхээр гайхшран сонсохоосоо илүү дургүйцэх хүмүүс их байдаг юм. Гэхдээ уламжлалт энэ үзлээ үлдээгээд шинэ мэдээ мэдлэг талаас нь харах гээд хичээгээрэй хэмээн хүсье.
ГУРИЛ:
Дэлхийд хүнсэнд хэрэглэхээр тариалдаг гурван гол бүтээгдэхүүний нэг нь гэгддэг. Цэнхэр гаригийнхан эрдэнэшиш, будааны дараагаар улаан буудай хамгийн ихээр тариалдаг байна. 2007 онд гэхэд дэлхийн даяар 607 сая тонн улаан буудайг тариалж байжээ. Монголчуудын хоолны хамгийн гол хэрэглээний нэг нь гурил. Эрдэнэшиш, будаанаас илүү бид гурилын хэрэгцээтэй.
Дэлгүүрээс гурил авахаар гарахдаа өнгө алагласан цаастай гурилнуудаас хэддүгээр гурилыг нь авъя даа гэж танд бодогдож байсан уу. Одоогоос зургаан жилийн өмнө гурил авахдаа би дээд гурилыг нь нэн түрүүнд онцолдог байлаа. Бас дээдийн дээд, ширхэгтэй дээд гэсэн гурилыг ч үнэтэй болохоор хамгийн сайн нь гэж боддог байснаа хэлэхэд ичгэвтэр л байна. Гэвч ийм ойлголттой хүмүүс одоо ч байдаг юм. Хүн төрөлхтний олон ололтын нэг нь ус сайн даадаг, цавцайсан цагаан гурилыг тээрэмдэн гаргаж авсан тэр үе байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ хүн байгалийн амьтан учраас аль болох байгаль дээрээ байх тэр хэлбэрээр нь үр шимийг хүртэж байхаар бие эрхтэн нь зохицуулагджээ. Үр тарианаас нь цэвэрлэж цэвцийлгэсэн бус харин үр хөврөлтэйгээ байгаа гурил будаа хүний биед ороод боловсрон гарах нь амархан байдаг байна. Хар талх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хатахаас сэргийлнэ гэж дийлэнх хар талхны заавар дээр бичсэн байдаг даа. Хэрэв та дээдийн дээд гурилыг зооглодог байсан бол дээд, нэгдүгээр гурилыг иддэг байсан бол хоёрдугаар гурилыг худалдаж авдаг болоорой. Мэдээж ийм өөрчлөлтийг хийхэд амаргүй. Гэрийнхнээс чинь таагүй хандах хүмүүс гарч, цээжин дээр гашуун оргиж байна, өнгө зүс муутай юм, ийм хар гурил идвэл муу хэлнэ гэх хүн ч гарч магадгүй. Гэхдээ таны бие бол юу юунаас илүү хайрлах ёстой зүйл чинь болохоор хэнээс ч эмээлгүй уг алхмуудыг хийж эхлээрэй. Санхүүгийн хувьд ч хэмнэлт гарч эхэлнэ. Нэг кг дээд гурилыг 1000 төгрөгөөр авдаг байсан бол нэгдүгээрийг 800 орчим төгрөгөөр авч, хоёрдугаар гурилыг бүр 500 гаруйхан төгрөгөөр авна шүү дээ. Одоо хар гурилаас гадна бүтэн үрийн гурилыг хүмүүс онцолдог болсон. “Good price” зэрэг дэлгүүрт Америкаас оруулж ирсэн бүтэн үрийн гурил кг нь 3000 орчим төгрөгт тусч байсан. Харин өнгөрсөн намраас “Алтан тариа” компани бүтэн үрийн гурил үйлдвэрлэж эхэлсэн байна лээ. Нэг кг нь дээд гурилынхтай ойролцоо хэдэн цаасаар л илүү. Зөрүү тун бага. Харин хүний биед сайнаар тусах ялгаа нь асар их. Үр тарианаас нь салгаагүй бүтэн үрийн гурилыг бусад уламжлалт хэрэглэж ирсэн гурилтайгаа холиод идэхэд гайхалтай мэдрэмжийг та авна. Цагаан гурил, цагаан талх цагаан гурилаар хийсэн амтат боовыг хэрэгцээнээсээ бага багаар хасаад үзээрэй. Харин “Соёлж”-ийн хөх тарианы, хивэгтэй гэсэн боовнуудыг нэг худалдаж аваад үзвэл...
ДАВС
Ер нь давсны тухай ойлголтыг бид өөрчлөх цаг болсон. Хоолонд уусгаж хэрэглэдэг бүдүүн ширхэгтэй гэж ад үзээд цагаан давс руу бүгд хуйлрах болсон. Дээрээс нь йоджуулсан гээд ам сайтай гэж жигтэйхэн. Гэхдээ цагааны эсрэг хувьсгал өрнөсөн шүү дээ. Мөн л хялбаршуулж ялгасан цагаанаас илүү аль болох нуурын хийгээд монголчуудын сайн мэдэх жамц давсыг сонгохыг хичээгээрэй. Тэгээд ч йодын хэрэгцээг бид далайн байцаа сэлтээс аваад байх бүрэн боломжтой. Ерөнхийдөө хүний хэрэгцээт гол зүйл гээд давсыг йоджуулах арга нэлээд дэлгэрсэн ч монголчууд задгай саванд хийж хэдэн сараар ил орхидгоос аль хэдийнэ йодын ашигт чанар нь алдагдсан давс хэрэглээд байдаг юм.
Давсыг идэхгүй байж болох уу. Эхлээд сонсоход амнаас уначих шахсан хоолыг яаж ид гээв гээд уурламаар санагдаж байна уу. Гэхдээ давс байгалийн амтаараа байх олон сайхан зүйлийн амтыг устгаж үгүй болгодог юм. Давсгүйгээр чанасан лууванг идээд нэг үзээрэй. Байгалийн амт нь ямар байдгийг тэгэхэд л мэдэх болно. Хүний биед өдөрт 0.5-1 гр давс л хэрэг болдог гэдэг. Харин энэ цагийн хүмүүс дунджаар биед шаардлагатай хэмжээнээсээ 15-20 дахин ихийг хэрэглэж байдаг. Уг нь хэрэгцээний давсыг биетээр ч бус улаан лооль сэлтээс авчихаж болдог гэж байгаа юм. Гэтэл бид халбага халбагаар цагаан хорыг идэж биеэ хордуулдаг байх юм.
Заримдаа хоолонд давс хийх хэрэгцээ байдаггүй. Харин шар буурцагийн цуугаар хоолоо амтлаад үзээрэй. Таны давсны хэрэгцээг тун чиг эрүүл аргаар хангах боломж энд бий шүү. Давс бол натри хлор хоёрын нэгдэл гэдгийг мэдэхгүй хэн байх билээ. Харин химийн хоёр элементийг биедээ аль болох бага оруулах нь биеийн жинг хэвийн барихаас эхлэн цусны даралтыг тогтмолжуулдаг. Бас давсгүй хоолоор сүрьеэ өвчин, толгойгоор хатгуулж өвдөх, уушгины элдэв үрэвсэлт өвчнийг эдгээдэг гэлцдэг. Германы эрдэмтэн Мак Герсон давсгүй хоолоор эмчлэх аргын суурийг тавьсан нэгэн. Түүнийхээр бол мах, давс хоёр таардаггүй гэж байгаа. Мах чанахдаа давсаа мартсан үе гарч л байдаг. Тэр үедээ уулга алдан атга давс хийхийн оронд тэр чигт нь гаргачих л даа. Түүнийгээ дөрвөлжилж засаад зарж байдаг жамц давсанд өнхрүүлээд эсвэл шар буурцагны цуунд дүрээд идэж болно. Бас дэлгүүрт ороод цагаан давс руу гараа явуулахын оронд өнгө зүс муутай нуурын давс руу чиглүүлээрэй. Өөрчлөлт бага юмнаас л эхэлнэ. Герсон сард хоёр удаа нийт гурав хоногоор давсгүй хоол идэхийг зөвлөсөн байдаг. Эрүүл бөөр өдөрт 25 гр давс гадагшлуулдаг гэж байгаа. Харин илүүдэл давс нь биед хуримтлагдаж, ус татаж хаван үүсгэнэ. Давсгүй хоол идэж байгаа үед ч бөөр хоногт 5-6 гр давсыг биеэс гадагшлуулж байдаг аж. Тэгэхээр хэд хоногоор ч болов давсгүй хооллох үед бие махбод чинь илүүдэл давснаасаа салах юм аа.
ЭЛСЭН ЧИХЭР
Чихрийн нишингийг боловсруулж бидний хэрэглэдэг элсэн чихрийг гаргаж автал багагүй цаг хугацааг туулж, шат дамжлагыг дамжсан гэдэг. “Ямар нэгэн юм шинэдээ ихээхэн баяр хөөр төрүүлж байгаад дараа нь харамсал дагуулах нь бий. Сахар бас тэгсэн юм” хэмээн Зөвлөлтийн үеийн нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг. Талх будаа, мах сүү зэрэг уламжлалт хүнстэй харьцуулахад сахар бол цэвэр химийн бодис сахарозыг агуулдаг. Талсжуулан ясны нүүрсэн дундуур гүйлгэж гарган авсан сахарт ямар ч амин дэм, эрдэс бодис болон биологийн идэвхт бодис байхгүй. Харин ч энэ мэт цэвэршүүлсэн хүнсийг шингээхийн тулд ямар нэг бодис нэмэх нь ч байдаг. Тэр ч байтугай бие организм үүнийг боловсруулан гаргахын тулд өөрөөсөө нэмэлт бодисоо зарлагадах хэрэг гардаг гэнэ. Энэ мэтийн цэвэршүүлсэн хоол хүнс их идсэнээр хоол боловсруулах эрхтнүүдийн хөндийн даралт өөрчлөгдөж битүү тойрог үүсдэг талаар хоол хүнс судлаачид онцолдог. Өөрөөр хэлбэл, цэвэршүүлсэн хүнс идэхэд ам цангана. Шингэн зүйл уухаар ходоодонд ялгарсан шим шүлт угаагдаж тэжээлийн бодис хомсдоно. Ингэснээр бүдүүн гэдсэнд өтгөн хатах, ялзрах процесс явагдаж бие өөрөө хордож эхэлдэг байна. Улмаар өөхөлж асуудал үүсдэг юм байна л даа. Сахарын хэрэгцээг зөгийн бал гайхалтай орлодог. Мэдээж хиймлээр гаргаж авсан бус жинхэнэ байгалийн гаралтай зөгийн балыг сонгож байгаарай. Үнэхээр сахаргүй амьдрал танаас хол санагдаад байвал цагаан хор гэгдэх цэвэршүүлсэн цагаан сахарыг бус бор сахарыг хэрэглэж байгаарай. 1800 оны сүүлчээр цагаан сахарыг үйлдвэрлэлийн аргаар гаргаж авах болж, 1900-гаад онд хоолны жортой номон дээр бор сахарыг борчуудын хүнс хэмээж байв. Харин одоо эрүүл мэнддээ борчуудын сэтгэлгээгээр хандаж байгаа хүнийг л цагаан сахар хэрэглэдэг гэж хатуухан зэмлэх цаг иржээ. Бараан бор, алтан бор сахар гэхчлэн түгээмэл хэрэглэгддэг бор сахаруудыг харийн хэллэгээс нь буулгаж болох юм. Солонгос барааны дэлгүүрүүдэд бурман сахар, бор сахар гээд аль аль нь байгаа. Солонгос барааны бөөний үнийн дэлгүүрт нэг кг нь 2500 төгрөг, зарим дэлгүүрүүдэд 3500 төгрөгөөр борлуулдаг. АНУ-аас бараагаа оруулж ирдэг дэлгүүрүүдэд нэг кг 4500 орчим төгрөгт ирдэг гэдгийг сонирхуулъя.
БУДАА
Будаа бол гайхалтай хүнс. Хүн төрөлхтөнд хэрэгцээтэй бүх калорийн тавны нэг хувийг будаа өгдөг гэж байгаа. Хүний өдөрт идэх хоол хүнсний 60 орчим хувийг будаа эзлэх нь чухал талаар хоол судлаач П.Анужин номондоо бичсэн байдаг юм. Гэхдээ тэр нь бидний мэдэх цагаан будаа бус харин янз бүрийн хальстайгаа байх олон төрлийн будааг хэлж байгаа хэрэг билээ. Манайхны уламжлалт хоол хүнстэй харьцуулахад будаа харийн эд. Гэхдээ бид үр хөврөлөөс нь ялгаж цэвэрлэсэн цагаанд будаанд “ороод” чамгүй олон жилийг үджээ. Амьд гэх чанарыг нь үгүй хийж, бараг задланд шахуу оруулчихсан цагаан будаа бус үр хөврөлтэйгээ олон төрлийн будаа байдаг. Зажлууртай гээд ад үздэг хөц будаа, гурвалжин будаа, шар будааг бид сайн мэднэ. Дээрээс нь хар будаа, бор будаа, арвай будаа гээд тун олон төрлийн будаа Монголын зах зээлд байна. Цагаан будаатай харьцуулахад хөц будаа, гурвалжин будаа хамаагүй хямд байдаг. Гэхдээ сүүлийн нэг сар гурвалжин будаа хэсэг тасраад орж ирэхдээ нэг кг-ийнх нь үнэ 3000 төгрөг давчихсан байна лээ. Гэхдээ шар будааг хөхүүл эхэд сүү оруулах гэж хэрэглэж, эсвэл шар будаатай цайнд хэрэглэдэг гэсэн явцуу хүрээнээсээ бид халих хэрэгтэй байгаа шүү. Гаднах хальсыг нь эс тооцвол яг л цагаан будаа мэт арвай будаа байна. Боловсруулагдсан будаанд хөврөл бүрхүүл мэтийн зүйл байдаггүй учраас байгалийн амин дэм нэгэнт алдагдсан байдаг. Харин байгалийн амин дэмээ хадгалж үлдсэн, мөн чанараараа байгаа тусмаа хүний биеэс боловсрох хугацаа нь хурдан байдаг аж. Цагаан будаа бор будааг харьцуулсан нэгэн судалгаанд “Бор будаа нь хүний биед тустайн нэг адил байгаль орчинд хал багатай байдаг” гэж онцолсон нь бий. Будааг боловсруулах явц бага тусмаа элдэв зардал өртөг бага мэдээж эрүүл мэндэд ч тустай. Чанаж болгоход жаахан удаан байх ч витамин А, төмөр, кали, магни, фолийн хүчин сэлт нь хамаагүй илүү байдаг. Дээрээс нь гаднах хальстайгаа будааг цэвэрлэсэн цагаан будаанаас хамаагүй удаан хадгалах боломжтой байдаг ажээ. Органик хоол хүнсэнд дурлагсад нэгэнт бор будаа идээд эхэлсэн бол дахин цагаан руу харах хүсэлгүй болдог гэдэг нь ортой байх шүү. Сэтгэл чинь хуучнаараа байя гэвч ходоод гэдэс чинь өөрт таатайгаа нэхээд л байдаг юм даа.

зочин
зочин
shurentsetseg
XMdInznhboWDha
mWfCzwqCYwbVJjMN
sainuu
bi
АНУгаас ирсэн зөөврийн компьютер www.computershop.
buyanaa
Зочин
АНУ-гаас ирсэн зөөврийн компьютер Computershop.mn
Зочин
www
www
marina
marina
marina
h
Зочин
Зочин
Computershop.mn Ану-аас ирсэн зөөврийн компьютер

UB
Зочин
Зочин
Эрдэнэ
davaa
davaa
Зочин
DAVS uu?
Зочин
Computershop.mn Ану-аас ирсэн зөөврийн компьютер
Computershop.mn Ану-аас ирсэн зөөврийн компьютер
Зочин
Зочин
Зочин
Enkh
Zaya
Зохиолч Л.Пүрэвдорж
Mik
Зочин
Зочин
Зочин
Зочин