Хурцыг хулгайлаад ирье гэвэл чадна ш дээ
Хурцыг суллуулна, өмгөөлөгч хөлслөнө гээд л ажил удаад байх юм. Хурцыг аваад ир гэвэл манай өнөө хэд аваад л ирнэ. Хөдлөхгүй л байгаа байхгүй юу. Хурц ч Хурц. Хаа газрын мухраас хүн аваад ир гэхээр аваад л ирдэг юм чинь. Өөрөө аргалаад хүрээд ирье гэвэл ч чадах л хүн.
-фельетон-
(Манай сонинд хөдөөгийн нэгэн хашир туршлагатай иргэн өөрийн вээрсийг ирүүлснийг дор нийтлэв. Тэдний нутагт сонин очдоггүй, бас араажавынх нь зай дуусаад удаж байгааг болгооно биз ээ)Хурцыг суллуулна, өмгөөлөгч хөлслөнө гээд л ажил удаад байх юм. Хурцыг аваад ир гэвэл манай өнөө хэд аваад л ирнэ. Хөдлөхгүй л байгаа байхгүй юу. Хурц ч Хурц. Хаа газрын мухраас хүн аваад ир гэхээр аваад л ирдэг юм чинь. Өөрөө аргалаад хүрээд ирье гэвэл ч чадах л хүн.
Ингэхэд шоронд байгаа нь үнэн юм уу? Очиж эргэсэн “улс захих юм байна уу” гэхээр “байхгүй” гэсэн гэх юм. Үнэхээр л шоронд байгаа нь үнэн бол “намайг эндээс гаргаадахаач” гэж захимаар юм.
Зарим нь болохоор дайсны талынхан хариугаа авч манай Хурцыг хулгайлаад явчихсан юм. Тагнуулын газрынхан хамар дороосоо чекистээ алдсандаа нэрэлхээд “Лондонд ажлаар явж байгаад баригдчихлаа” гэж мэлзээд байгаа гэх юм.
Гэтэл бас “Хурц эргэж ирэх нь тодорхой болсон. Манай хэдэн нөхөд зөрж очоод Английн алдарт тагнуулч Жеймс Бондыг нь хулгайлаад ирсэн, одоо Их Тэнгэрт унтсаар байгаа. Ёслол төгөлдөр солилцох л үлдсэн” гэх сайхан мэдээ ч чих мялаагаад өнгөрлөө.
Энэ бүхний учрыг олохгүй эргэлзэж явсан минь саяхан. Саяхан ч гэж уржигдар хүртэл.
Уржигдар манайд буугаад мордсон эрлийн хүн ярихдаа “Ерөөсөө Хурц гэж хүн байхгүй” гэх юм. Тэрний яриагаар бол Дотоод яамныхны цол гэнэ. Хурц, Үзүүр, Цахиур гэхчлэнгийн цол байдаг гэх. Их нарийн юм дууллаа. До яамныхан их сонин зохион байгуулттай юм байх. Дотроо хоёр гялтэстай болтой юм. Нэг нь малын хулгайгаар дагнадаг бол нөгөөх нь хүнээр... Дотоодын хамгаалах чинь том газар болохоор хаяагаа хадраад байхгүй л дээ. Гадаад орнуудаас сайн үүлдрийн , гол төлөв эцэг мал хулгайлан ирж, эх орныхоо малын генфондыг баяжуулах замаар үндэсний аюулгүй байдлаа хамгаалдаг нэг гялтэс байх болтой. Тэрний ажилтнуудын цолыг “Цахиур” гэдэг.
Харин гадаадын өндөр хөгжилтэй орнуудаас сайн чанарын эцэг хүн хулгайлж монгол хүнийхээ хөх тамгатай (Дашрамд сонирхуулахад манайхыг нэгдлийн мал малладаг байх үед, дээрээ “гуравдугаар зэрэг” гэсэн хөх тамгатай хонины мах байдаг. Гол төлөв хот руу ачаад явдаг байж билээ) генфондыг сайжруулж байдаг. Тэр тасаг гялтэс хавийнхан нь “хурц” гэдэг цолтой юм байх. Дэд хурц, хурц, ахлах хурц гэх мэтээр өгсөх дараалалтай. Нэг хүн хулгайлж ирвэл дэд хурц, хоёрыг аваад ирвээс хурц, за гурваас доошгүй амьд хэл гадаадаас чирээд ирж гэмээнэ “ахлах хурц” болдог байжээ, янз нь. Худлаа гэвэл Богд хаант Монгол улсын шүүх яамны сайд Магсар хурц гэж байсан. Тухайн үедээ олон ч хүн хулгалж байсан. Ардын хувьсгал хийхийн тулд баахан улаан цэрэг хулгайлж ирээд гамингийн эсрэг тавьж байсан гэх юм билээ. Харамсалтай нь мань хүнийг мөн л оросууд эргүүлээд хулгайлсан гэх шиг болсон. Магсар гэдэг нь нэг хоёр хүн бус, бүхэл бүтэн арми хулгайлаад ирсэн хүнд өгдөг өргөмж, англи хэлний Максимум, Шеэри холдинг гэхчлэнгийг үгнээс үүссэн өргөмж гэж ойлгохоор юм дууллаа.
Лондонд манай “Хурц” ажилтан асуудалд орчихсон гээд бодохоор хоёроос доошгүй амьд хэл авчирч байсан туршлагатай чекист болох нь ойлгогдоод байгаа.
Дотоод Яамны мал аж ахуйн хэлтэс цол болон түүнийгээ олгох дарааллаараа жаахан ялгаатай юм аа, янз нь. Жишээлэхэд, нэг Франц хонийг хашаанаас нь танил хониор нь дуудуулж хуурч гаргаж ирээд, дор нь нойрсуулагч ногоо идүүлчихээд, МИАТ-ын онгоцоор аваад ирлээ гэхэд “дэд цахиур” цол бол өгнө. Харин хонь биш үхэр хулгайлаад ирвэл “сарааз цахиур” өгөх жишээний.
Эндээс эхлээд улсын нууц задарсан тухай ярихаас өөр аргагүй болж байна.
Улсын нууц хоёр янз гэж байна. Гадаад ба дотоод нууц гэж. Ухаандаа эндээ цөмөөрөө мэдэж байдаг боловч гадаадынхан мэдэх ёсгүй зүйл байдаг ба түүнийг гадаад нууц гэнэ. Жишээлэхэд, Европоос Дамирангийн Энхбатыг хэрхэн хулгайлсныг манайхан цөмөөрөө мэдээд, арга барилынх нь талаар өргөн шүүмжлэл хэвлэлээр өрнөж байхад гадаадынхан энэ талаар юу ч мэдэж чадаагүй, гайхаж суух жишээний. Энэ нууцыг мэдэх гэж оролдсон гадаадын этгээдийг манай дотоод хэрэгт өнгөлзсөн гэж үзсээр ирсэн байх юм.
Харин гадаадынханд илэрхий боловч манай иргэд мэдэх учиргүй зүйл бас байдаг. Гадаадынхны мэдээд байгаа зүйлийг мэдэх гэж оролдсон Монгол улсын иргэнийг “улсын нууц задруулсан” гэж үзэн шийтгэдэг. Жишээлэхэд, Д.Энхбатын өмгөөлөгч Санжаасүрэн байна. Францад цагаачилж байсан Энхбат гэдэг хүнийг манайхан хулгайлаад ирснийг францууд мэдэж байсныг мэдэж авчихаад шоронд суув даа хөөрхий.
Эцсийн эцэст манай нэг дотоод нууцыг задлая. Хурц цолтой манай ажилтанг маань Английн СИС(СУИС?) хэмээх дотоод Яам нь урилгаар ажиллуулж байгаа юм байна. Нэмж хэлэхэд манай тагнуулын Хурц нарын нэр алдар дэлхий даяар түгж, энд тэндхийн болох болохгүй улсууд “Хэзээ Монголоос Хурц ирж, гэнэтхэн нойр хүрээд эхлэх” бол гэхээс нойр нь хүрэхээ байжээ.
Учир иймд тэднийг Англид баригдсан мэтээр өнгөлөн далдлах операци зохиож, гэмт хүмүүсийг тайвшруулаад Осама Бен Ладенг хулгайлахаар явчихсан гэж байна. Саяхан манай Хурц дагалдан яваа хоёр дэд Хурцын хамтаар Афганистаны Гандгаарын нуруунд хүрчихснээр барахгүй Бен Ладеныг таньдаг хүнээр нь дуудуулж гаргаж ирээд хашиш үнэртүүлчихсэн гэнэ. Буцах замд нь Английн тагнуулын “МИ-6”- гийнх нь мотор цохичихсон тул “тахир гол шатуун хоёрыг биевтэр хүнээр явуул ” гэсэн хэл ирүүлсэн байж. Ийм л учиртай юм даа, хүүхээ.
PS: Манай МИАТ гэж хэрүүл тасардаггүй газар байна аа. Аргагүй юм гэнэ хөөрхий. Билеттэй зорчигч зөөж ашиг олохын оронд дандаа хулгайн хүн, хулгайгаар зөөгөөд байхаар чинь дампуурахаас өөр яах билээ.
Hehe
Khurts
Зочин
Khurts
gants
gants
Цэнддоо ахдаа
NAR
Зочин
тх
!!!
Зочин
bi chadna
badam
deegii
Зочин
man
Зочин
Oggo
Зочин
Зочин
Нинжа
t1
Зочин
Зочин
иргэн
swed
swed
muunhuush
Зочин
Зочин
Зочин
Naraa
Зочин
Зочин
tataj unahneee
BI
ЦОЛМОН
зочин цагдаа
kkk
Зочин
kkk
oyuka
sss
Зочин
Хурц уншигч
Artga
mongol
Zarim 1 Niitlel bichdeg numuust!
Зочин
MGL
hun guai
дэндэв
Дэндэв
hurts
ßàíà äàà
Hurtsaa Hutsaa
Зочин
зочин цагдаа
баагий
ben laden
J.Bat
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
fan
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Unshigch
Зочин
Зочин
Зочин
bayar