Монгол фашист намтай болоод долоо хонолоо, дуугүй байгаад байх уу?
Гитлер фашист намаа хэрхэн удирдаж, түүний дур зоргоороо ааш хүн төрөлхтөнд ямар их гай тарилаа. МАН-ын төрсөн түүх иймэрхүү л эхэлж байна. Цэргийн диктатураар шинэ нам мэндлэх үйл явц өрнөсөн.
МАН хэмээх шинэ үеийн фашист нам төрчихлөө. МАН МАХН хэмээх эхээс мэндлээд долоо хонож байна. Эхийгээ залгидаг үр могой мэт МАХН-ыг залгиад төрлөө.
Гитлер фашист намаа хэрхэн удирдаж, түүний дур зоргоороо ааш хүн төрөлхтөнд ямар их гай тарилаа. МАН-ын төрсөн түүх иймэрхүү л эхэлж байна. Цэргийн диктатураар шинэ нам мэндлэх үйл явц өрнөсөн. Эгнээгээрээ ярайтал суугаад хатуу дэгээр хурлаа явуулсан тэд хуралд ирсэн төлөөлөгч нөхдөө ёстой нэг "амьтан" болгож байна лээ. Ярсхийтэл мандат өргүүлж, буулга гэхээр буулгаад л. Нөгөөдүүл нь яг нэг дохиогоор зөрөхгүй хөдөлж байна лээ. Бос гэхээр нь босч, суу гэхээр нь суух юм. Төлөөлөгчид нь харц дальдчин хэлэх үгээ цэнэж, цаанаа дургүй байсан ч наанаа магтаал урсгах юм. Хуучин цагт Н.Энхбаярт энэ намынхан яаж долигонож, долдойдож байлаа даа. Төлөөлөгчид нь ичмээр аядаад мэндлэх гэхээр дарга хараад байдаг. Тэгээд л тойрч давхиад байх юм. Даалгавар ёсоор Н.Энхбаярт муу бай гэхээр бүгд муу болох юм. Энэ бүхнээс харахад Гитлерийн фашист нам ХХI зуунд Монголд мэндэлжээ. Бүгдийг устга гэвэл устгах нь ээ, энэ янзаараа. Амьгүй албат болгодог энэ үйлдлээ ард түмэн дээр ч гаргах нь тодорхой.
Монгол Улсын төрийг барьж буй нам дарангуйллыг дахин бий болгохоор өндийж байгаа нь хурлаа яаж хийснээс нь л харагдаж байна лээ.
Дараа нь эрх бариад Монголд тэр чигээр нь диктатур тогтоохыг тэд мөрөөдөж байна. Өөрөөсөө өөр хэнийг ч хүлээн зөвшөөрч чадахгүй ийм нэгэн нам бий болчихлоо. Хувийн хөрөнгөтнийг зөвшөөрдөг ч өөрийн бүлгийнхнээс бусдыг зөвшөөрнө гэж үгүй. Монголын бүх баячууд сая мэндэлсэн фашист намд орсон. Нөгөө талд Х.Баттулга, Лу.Болд хоёр л үлдэх шив. Үүнийг гадаадынхны гар хөл болсон олигархиуд бүгд мөрөөдөж байсан биз. Гадныхан ч яг энэ үед алгаа үрчин баярлаж суугаа.
Казахстанд Назарбаевыг дохиход бүх юм түүний хэлсэн ёсоор болдог. Одоо МАН-ын даргыг дохиход л Монголын бүх асуудлыг яаж л бол яаж шийдүүлж болох боллоо. Энэ нам томоохон мэдээллийн хэрэгслүүдийг өөрийн дохио зангаагаар удирдаж өөрсдөдөө төвлөрүүлэн намынхаа баячуудын аль хүссэнийг гүйцэлдүүлнэ. Ганц сөрөг хүчин АН нь сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадахаа байсан. АН МАХН-ын тэвэрт хага тэврүүлээд үг дуу ч байхгүй болж амь тавих нь. Тэд сөрөг хүчнийг ч байхгүй болтол хага тэвэрч байна. МАН хэмээх Ардын намаас яаж салах вэ. Сонгуулиар л тэдэнд мад тавьж мэдрүүлэхгүй аваас бид хаашаа явах билээ. Урагшлах биш ухарч таарна. Нэг л мэдэхэд биднийг өөрийн намын гишүүд шиг амьгүй албат болгож орхих нь. Хэвлэл мэдээллийнхэн бид ч тэдэнд долигонон магтагч биш, ард түмнийхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэмээр байгаа юм.
Тэдэнд бүлгийн хэмжээнд хүрэхгүй шахам санал өгч, унагаж аваад санаа амарч болох л юм. Тэгээд социализмаараа явах нь явж, социал демократ болох нь болж, фашизмтайгаа үлдэх нь үлдэнэ биз. Олон түмэн сонор сэрэмжтэй байх цаг болжээ. Эвгүйтвэл сэлэм гялс, толгой бөндгөс хийлгэх эрх мэдэлтэй ноёд МАН гэдэг намд тэр чигээрээ байна.
Сонгуулиас сонгуульд чадуулж ирчихээд одоо шинэ нам төрлөө гээд хулхидуулаад суух уу. АН-ыг амь оруулж, МАН хэмээх мангасыг дарах ганц боломж бол сонгууль.