Ардын намын шинэ гэр, шинэ нутаг
Улс төр гэдэг айл гэр шиг байх юм. 2008 оны сонгуулийн дараа зуны дэлгэр сайхан цаг талийгаач өвгөн МАХН гуай юу болсон юм бүү мэд их л сайхан ааш гаргав.
Нэг. Махн-ын хар нутаг дээр үлдсэн ардчилсан нам
Улс төр гэдэг айл гэр шиг байх юм. 2008 оны сонгуулийн дараа зуны дэлгэр сайхан цаг талийгаач өвгөн МАХН гуай юу болсон юм бүү мэд их л сайхан ааш гаргав. Уг нь хорин жилийн өмнөөс л МАХН Ардчилсан намынхныг үзэж чаддаггүй байсан юм. МАХН Ардчилсан намынханд яг л траншейны хүүхдүүдийн архичин хойд эцэг, эх шиг ааш гарган, зодож, нүдэж, балбаж, хөөж тууж алахаас наагуур шоовдорлон өсгөсөн дөө. Ардчилсан намын хувьд багаасаа балбуулсаар эцэг эхдээ өс санасан зөрүүд хүүхэд шиг зан гарган том болж төр барьж байгаад "алаад өгнө өө" гэж шүд зуун бойжсон. Өвгөн МАХН гуай гэнэт "Айл бууя, томчуудын чинь амьдрал ахуйд тусалъя" гэхээр юу ч бодолгүй МАХН гуайнтай айлссан түүх эхлэв. Ардчилсан намын өрхийн тэргүүн том ах нарыг урьж дайлж байгаад тав зургаан сайд өгье. Манайтай айл буучих гээд хошуу дэвсэн гуйгаад байсан. Сайд майдын сургаар Ардчилсан намын өрхийн тэргүүн нар намын гишүүд болох үр хүүхдээсээ ч асуулгүй МАХН гуайн хаяаг түшээд буучихваа. Гэтэл хоёр жилийн дараа нэг л шөнө унь ханаа шажигнуулан, хамаг мал хөрөнгөө аваад үүр цүүрээр нүүгээд явчихав. Өвгөн МАХН гуай байхгүй болчихож. Ажил явдал нь дуусчихаж. Үр хүүхдүүд нь МАН гэдэг шинэ цагаан гэр бариад, шинэ нутаг руу нүүгээд явжээ. Ингээд Ардчилсан намын өнчирч хоцорсон үр хүүхэд, намын гишүүд нь өвгөн МАХН гуайн 80 гаран жил нутагласан хар нутаг дээр хаягдах нь тэр. Ардчилсан намын өрхийн тэргүүн намын дарга нь айл авч явах том ах нар нь МАН-ын нүүдэл дагаад алга болжээ. Идэх хоол өмсөх хувцас ч үгүй хар нутаг дээр хаягдсан, эцэггүй хүүхдүүд яадаг билээ яг л тийм хувь заяа Ардчилсан намд ирлээ. Хүүхдүүдийн том нь гэрийнхээ унь ханыг нэг нэгээр нь сугалан хоорондоо баахан зодолдов. Багачууд нь аав ах нараа авна гэж бархирна. Сүүлдээ өнчин үлдэгсдийн том хүүхдүүд нь ухаарч байна аа. Хоорондоо зодолдоод яах вэ. Тэр муусайнуудаар дутахгүй. (Айл дагаад нүүсэн аав, ах нараа хэлж байгаа бололтой) Айлын дайтай айл болно. МАН-ын дайтай гэрээ янзлаад шинэ гэр бариад өөр нутагт бууя гэж бардамнана. Насанд хүрсэн, ухаан сэхээтэй мэдрэмжтэй зоригтой шазруун хүүхдүүдийн бол боддог л бодол. Өнөөдөр харах хүнгүй хар нутаг дээр үлдсэн Ардчилсан намд ийм л хувь заяа ирээд байна. Ардчилсан намын доторхи МАХН-ын хар нутаг дээр үлдэхгүй өөрийнхөө шинэ гэрийг бариад өөр шинэ нутаг бараадъя гэх бослогыг З.Энхболд, С.Эрдэнэ, Л.Гантөмөр нар толгойлоод байна. Тусдаа гэр бариад явъя аа гэх дээрх нөхдүүд магадгүй энэ удаагийн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар дийлэхгүй байх аа. Яг өнөөдөртөө бол нүүр буруулсан ч эцэг мэдэх болохоор байдал хүнд байна. Ардчилсан намынхан тусдаа шинэ гэр бариад хар нутгаас нүүх нь намын дарга Алтанхуягийн мэдэлд байгаа ч, МоАХ-ны дарга Зам тээврийн сайд Х.Баттулга, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хоёрын бодлого хаашаа байна тийшээ явчих гээд байгаа. Энэ хоёр эрхэм эргэж залуу үеэ харах юм бол Ардчилсан нам, МАН-ын дайтай шинэчлэгдэж чадна. Хэрэв энэ хоёр эрхэм айлын хаяанд байгаа намын даргаа дагах юм бол хар нутаг дээр хаягдсан хэдэн дүрсгүй хүүхдүүд нь хэдий хүртэл хоолтой хоолгүй зодолдож хоног төөрүүлж явах юм бүү мэд.
Хоёр. Шинэ нутагт барьсан ардын намын цагаан гэр
Өвс ус тэгш шинэ нутагт Ардын намынхан шинэ гэр барилаа. Үе үеийн намын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан өвгөд тооныг нь түшиж, алдар цуутай дуучид жүжигчид, бизнесменүүд ханыг нь шийрлэж, 60-70-аад оны бөөн залуучууд ачаа хөсгийг нь хөтөлж, унь зөөн МАН гэдэг шинэ гэр босчээ. Төрдөө бүртгүүлж, түмэндээ зарлаж 160 мянган гишүүнээ ороод ирцгээ гэж хаалгаа цэлийтэл нээж байна. Нэг нь байхгүй болоход маани унших, нэг нь шинэ гэр барихад ерөөл хэлэх нь Монгол ёс. (Би талийгаач МАХН гуайн бараан дурсгалд маани уншсан. Одоо ерөөл хэлнэ. Г.Д). Энэ Монгол ёсыг зөрчин би л шинэ гэрийн тэргүүн болохгүй бол "шинэ барьсан гэрийг чинь шатаана", гамингийн гэр бариад байхдаа яахав гээд савтай бензин бариад гүйж байгаа нэгэн муухай л харагдах юм. МАН үнэхээр сайхан гэр барьсан, сайн ч бэлтгэсэн, сайн зохион байгуулсан. Нам гэдэг ийм л байдаг. Ардчилсан намынхан харцгаа, атаархацгаа гэх гэсэн юм. МАН-ын шинэ гэрийн хоймор залсан бурхан, гэрийн эрх мэдлийг атгах бага хурлын бүрэлдэхүүн, Удирдах зөвлөл бүгд шинэ. Наад зах нь хуучин МАХН гуайн хойморт Ленин багшийг залсан байдаг бол. МАН-ын хойморт Богд, Бодоо, Сүхбаатар нарыг залсан бий. За энэ ч яахав. Шинэ МАН-ын бүрэлдэхүүнийг дараагийн сонгуульд гайхамшигтайгаар өрж бэлэн болгожээ. Дал бүүр наяад оны залуучуудыг парламентад 20-иод жил суусан өвгөн дарга, яг одоо Монгол төрийн ачааны хүндийг үүрч байгаа сайд нарын ар шилэн дээр байрлуулж адилхан эрх өгсөн байгааг Ардчилсан намынхан харж байгаа болов уу. Нэрд гарсан томчууд, идэр залуу сайдуудтай эн тэнцүүгээр, хэн ч харсан итгэхээс өөр аргагүй залуучуудыг бага хуралд бүүр 60 хувь хүртэл оруулж нэр дэвших эрх эдлүүлэхээр жагсаасан нь шинэ МАН-ын онцлог байна. Ингэхээр хэн ч Ху нам гэж хараахгүйгээр барахгүй шинэ үеийн хөрөнгөтэй, бас ард түмнээ хөрөнгөжүүлэх зорилготой шинэ нам болсон байгаа биз. МАН-ын шинэ гэрийн босгыг давж суусан залуус хөрөнгөөрөө ч (за яахав луйвардсан ч бай) боловсролоороо ч хэний ч гар харахааргүй торнисон байна. Ёстой нэг эзэнтэй юм шиг өрхийн тэргүүн нь гэртээ байгаа юм шинэ МАН ажиллаж чадаж байна аа. Харин МАН-ын шинэ өргөөний хаахна, ямар суудалд Ардчилсан намын дарга, сайдууд нь сууж доогуур харан дорой дуугарч яваа бол оо. За яахав дээ мэдээж. МАН-ын шинэ гэрт ноёдоос нь доогуур суудалтай, нохойноос нь дээгүүр хоолтой л ажлын барлаг хийж амь зууж явна. Гэхдээ хар нутаг дээр хаягдсан үр хүүхдүүддээ энэ удаа эргэж очихгүй болов уу. Сонгууль дөхөхөөр орхиод одсон намын хамт олон, хаяад явсан үр хүүхдээ санаж нэгэн магадгүй юм. МАН-ын шинэ цагаан өргөө, Монгол төрийн алтан өргөө болох болтугай гэсэн ерөөл өргөмүү.

Зочин
Зочин
Зочин
Sun
óíøíà
Зочин
ббб
ббб
dorj
çî÷èí
unen unen
e e e
Unenshde