Бодоогоо дурсч, Болдоогоо түшиж явахаар боллоо
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хэд, хэдэн томилгоотой холбоотой асуудлыг авч хэлэлцлээ. Тэр дотроос хамгийн сонирхолтой нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуягийг нэр дэвшүүлэх тухай асуудал байв.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хэд, хэдэн томилгоотой холбоотой асуудлыг авч хэлэлцлээ. Тэр дотроос хамгийн сонирхолтой нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуягийг нэр дэвшүүлэх тухай асуудал байв. Гэвч энэ удаа уг асуудлыг байнгын хороо авч хэлэлцсэнгүй. Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг М.Алтанхуягийг Үндсэн хуулийн Цэцэд гишүүнээр томилохоос татгалзжээ. Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч асан Б.Цэрэнбалтавыг УИХ дахь МАХН-ын бүлгээс Хүний эрхийн үндэсний комиссын даргад санал болгосон гэх мэдээлэл тархаж байна. Хүний эрхийн үндэсний комиссын даргын асуудалд парламент доторхи АН-ын бүлэг зарчмын байр суурьтай байгаа. Тэд бараг л хүлээж авахгүй болов уу. Энэ асуудлыг тойрсон ажиглагчдын таамаглал харин нэлээдгүй анхаарал татаж байна.
Эдгээр эрхмүүд бол Н.Энхбаярын үед Улсын ерөнхий прокурор, орлогчоор тус бүр томилогдон ажиллаж байсан бөгөөд нэг жилийн хугацаагаа дутуу байхад “Өөрсдийн хүсэлт” хэмээх аятайхан шошготой шахалтын дор албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, ажлаа өгсөн юм.
Өнөөдөртөө энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо түр хойш нь тавьж “залхуурсан” ч хэд хоногийн дараа хоёр намын бүлгийн дунд тохиролцоо явагдаж таарна.
Ажиглагчдын дунд Үндсэн хуулийн Цэцийн даргаар М.Алтанхуягийг тавина гэсэн таамаг явж эхэлжээ. Яагаад заавал М.Алтанхуяг гэж гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна. “Шинэхэн” МАН-ын нэр хүндэд асуултын тэмдэг зүүлгэн түгж буй энэ үйл явдал цаашаа хэрхэн өрнөх бол. Хэрэв тэднийг дээрх албан тушаалуудад улайран зүтгүүлбэл тус намын эрх баригчдыг дээд зиндааны прокуроруудын барьцаанд орсон нөхдүүд л гэж хүлээж авахаас өөр аргагүй юм. Энэ нам тэдэнд өртэй юм байна. Тэднийг бэмбэгэнүүлэх өч төчнөөн ноцтой баримтуудыг гартаа атгачихсан юм байна гэх зэргийн жижүүрийн дүгнэлтүүд ар араасаа цувна.
Тэрийгээ ч мэдээд улс төрийн шинжтэй хөгийн гэмээр “хариултуудыг” урьдчилан тарааж эхэлж байх шиг байна. Жишээ нь баяр хөөрийн уур амьсгалаасаа хараахан салаагүй яваагүй улстөрчдийн амнаас “М.Алтанхуяг бол Н.Энхбаярын үед тавигдсан ч түүний хүн биш. Одоо Н.Энхбаяр Цэцэд хандана. Урдаас нь түй гэх хүн хэрэгтэй шүү дээ” гэсэн бэлэн хариу унаж байх юм. Тийм байж гэж бодоход МАХН экс дарга Н.Энхбаярынхаа өмнөөс дунд хуруу өгүүлэх хүнээрээ М.Алтанхуягийг сонгож байна гэж үү. Энэ бол үнэхээр итгэхэд хэцүү, барин тавин таамаг. Дээд шүүхийн даргаар Ц.Зоригтыг тавилаа. Энэ нөхөр одоо шүүх дээр үүсэх МАН-ын бүх юмыг “янзална”. АН үнэхээр нам тавиулж байна шүү гэх хорон ярианууд ч дээрх хэрэг явдлын эргэн тойронд нисч байна. Энэ ч мөн улс төрийн орчинд явж л байдаг, явуулж л байдаг зүйлсийн зах зух.
МАХН-ын XXVI их хурал маш нарийн дэглэлттэй явагдаж өндөрлөлөө. Үнэхээр өө сэв багатай ажиллагаа гэж хэлж болно. Ний нуугүй хэлэхэд бүх санаачлагын бараг 80 хувь нь У.Хүрэлсүх дээр харагдаж байлаа. Их хурлыг тэр чигт нь хайрцаглаж, эхлэлээс төгсгөл хүртэл нь хараа бариан дороо барьж чадсан явдал нь эдний генсекийн өнөөгийн хүчийг яалт ч үгүй илтгэж байна.
Нам төрийн өнгийг тодорхойлж байгаа үе үеийн бүх төлөөллийг багтааж, ямар ч хэл гозгоноод байхааргүй нарийн тооцож сонгосон бүтцийг “Удирдах зөвлөл”-дөө хийж өгчээ. Шинэ бүтцээс нь ажихуйд тавь, жар, далан оны гурван үеийн төлөөлөл тус намын “Удирдах зөвлөл”-ийг бүрдүүлэв. Зүгээр өнгөн талаасаа гэхэд “Хасын” Ганхуяг, Даш.Зоригт гэх мэт намын даргын орчмоос хүмүүсийн зэвүүцлийг хамгийн их соронздон татах болсон нөхдүүдийг “Удирдах зөвлөл”-д хөл тавиулаагүй харагдахаар хийсэн нь ч бүлэглэлүүдийн зүгээс талархал хүлээж байна. “Хүрэлсүх үнэхээр хүчтэйгээ харууллаа” гэх мөрөн дээр нь алгадсан, бас ч гэж шууд утгаар нь зусар зулгуй хэмээн үгүйсгэж угтамгүй дүгнэлтүүдийг тэд генсекийнхээ зүг харамгүй илгээцгээж байна.
Угаасаа МАХН жараад оныхноосоо, тухайлбал М.Энхболд, У.Хүрэлсүх, С.Батболд нарын аль нэгнийг намын даргаараа сонгох нь тодорхой байсан. Тэд энэ удаа С.Батболдод ачаагаа үүрүүлэхээр шийдэж. Энэ хүн нь 2012 оны сонгуульд намаа авч орох юм байна. С.Баяр шиг даргатай “тулаанд” орж байсан үеэ санагалзаж, эрчиллэг, эрэмгий, туг шиг, гал шиг удирдагчаа үгүйлж дотроо сэм унтарцгаагаад л эргэж хурган эвгүйтээд байхгүй бол С.Батболд давгүй аваад явчихна. Түүнийг өнөөдөр хүний гутал өмсчихөөд хурдлаад байна гэж гоочлох бололцоогүй болсон. Тэр гутлаа ягштал өөртөө тааруулж авлаа шүү дээ.
Ардын намын анхны дарга нь Бодоо гэж хүн байсан. Гэвч Бодоогоо эд нар түүхэндээ дэндүү муухай дүрээр үлдээсэн. Уг нь таван хэлтэй, тухайн цаг үедээ шаггүй боловсролтой хүн байсан гэдэг. Өнийн түүхэнд үлдсэн Бодоо нь үнэн хэрэгтээ хамгийн ядуу лам хүн байсан бол, өнөөдрийн гол дүр болоод буй Болдоо нь энэ цагийн хамгийн баян хүн нь. Одоо Бодоогоо ярьж бөөн уухай туухай болоод байхын оронд Болдоогоо түшиж амьдрах нь өлзийтэй болох шиг боллоо гэсэн цагаан наргиан цалгиулсаар их хурлын төлөөлөгчид нь нутаг нутгийн зүг галгиуллаа. Хурлын хөшиг ийнхүү хаагджээ.
XXVI их хурал бүхэлдээ түүхэн хурал болж өнгөрлөө. Өчнөөн жил гадна дотноос баалуулсан МАХН хэмээх навсарсан нэрээ сольж чадсан нь энэ их хурлын гавьяа. Энэ цагийнхных нь гавьяа. Эл ажлаа ч чамгүй нуруутай хийж дуусгалаа. Хэрэв С.Батболд “Удирдах зөвлөл” рүү аль хэдийнэ “Батболдын хүн” гэх нэрийг зүүж, ар өврөөсөө атаархал дагуулж, энд тэндээс элдэв өдөөн хатгалга гаргаж ирээд байсан нөхдүүдээ бүгдийг нь хөтлөөд ороод ирсэн бол бөөн юм болох байлаа. Гэвч тэр тэгсэнгүй.
Намын нарийн бичгийн даргын нэг орон тоон дээр У.Хүрэлсүх өөрийн хүн болох Я.Содбаатарыг гаргаж ирэв. Түүгээр нам доторхи далаад оныхны тархийг бариулах гэж тооцсон ч байж болох. Энэ үүргээ ч гайгүй хийчих залуу биз. Харин У.Барсболдыг Удирдах зөвлөлөөс “жийнэ” гэдэг жаахан галаар тоглосон хэрэг болчихов уу гэж ажиглагчид үзэж байна. Энэ тал дээр тэдний дунд тохироо байгаа байж болох. Хэрэв тохироо байхгүй хийгдсэн бол У.Барсболдын өмнө хоёр сонголт байгаа. Тэр нь үетэйгээ учраа олоод явах уу. Н.Энхбаяр дээр очих уу гэсэн сонголт. Хэрэв тийшээ очвол Н.Энхбаярын хүч бага бишээр нэмэгдэнэ. Гэхдээ очихгүй л болов уу. Мөн Т.Билэгтийг “Удирдах зөвлөл”-өөс хассан явдал анхаарал татаж байгаа юм. Гадна талаасаа бол Т.Билэгтийг ирэх сонгуулиар Говь-Алтайд үзүүлэхгүй л гэж байгаа юм байна гэж харж болохоор. Бүр шууд хэлэхэд энэ удаа түүнийг Ж.Энхбаяр хаачихлаа гэмээр үзэгдэнэ. Хэрэв тийм бол Ж.Энхбаярын талаар нисч буй нэгэн “бор шувуу” үнэн болж таарна. Найз Данзангийнхаа ширээний хөлийг тайран байж Бодоогийн урласан Ардын намын анхны тамга тойрсон нэг хорон мэдээлэл нам дотор тархаад буй. Музейгээс алдагдсан гэх МАН-ын тамга ямар нэгэн түүхээр Энхээ гэх иргэний гарт очсон байдаг. Тэрхүү тамгыг Энхээгээс Ж.Энхбаярыг худалдаж авсан гэж гишүүд ярьж байна. Гэхдээ шууд энэ наймаагаар Ж.Энхбаярыг “Удирдах зөвлөл”-д хөл тавьсан гэх нь түүний нэр төрийн хувьд хүндэтгэлгүй дүгнэлт болох биз. Хуучин “Удирдах зөвлөл”-өөс Ж.Сауле, Ч.Жаргалсайхан, В.Удвал, Д.Рэгдэл, Ч.Дашдэмбэрэл, Эрдэнэ сумын Засаг дарга Б.Жамбалдорж, Р.Раш зэрэг арван хэдэн хүнийг ийнхүү өөрчилсөн байна. Р.Рашийг түлхсэний ард нэг их сүртэй шалтгаан байхгүй биз. Ж.Сауле ч мөн адил. Харин ч Бага хуралдаа 14 казах төлөөлөл оруулж ирсэн байна лээ. Эрдэнэ сумын Засаг дарга энэ тэр бол бүр асуудалгүй. Төв хороонд байж үзсэн анхны сумын дарга болсон нь түүний амьдралын нэгэн гайхамшигтай түүх болсон биз. Бусдаар бол намын бага хурал руу хэтэрхий олон залуучуудыг хяналтгүй оруулж ирлээ. Тэд бол амбиц түшиглэж л орж ирж байгаа пацаанууд шүү дээ. Эргээд тэднийгээ хүчрэхгүй болчих вий гэсэн байж болох шүүмжлэл л дагаж байна.Бас гуугалсан, уухайлсан хуучны концертын шинж ихтэй байлаа гэсэн шүүмж ч сонсогдож байв. Энэ зэргийн шүүмжлэлүүд бол байх л зүйл.
Юутай ч намын “Удирдах зөвлөл”-ын хорин хэдэн хүн ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвших тасалбараа авчихлаа гэсэн үг. Аймаг аймгаас төлөөлөл оруулсан мэт харагдав ч зарим аймгуудыг орхисон нь анзаарагдаж байгаа байх. Сэлэнгэ, Дархан, Орхон, Говьсүмбэр гэх мэт газруудаас “Удирдах зөвлөл”-д төлөөлөл нь хөл тавьсангүй. Эндээс ч сонин гаргалгаа хийж болно. Жишээ нь, Сэлэнгээс хэн ч алга. Энийг О.Чулуунбатад эд нар нь итгэхгүй байна гэж харж бас болохоор...
Намын даргын хувьд “Удирдах зөвлөл”-д ордоггүй. Гэхдээ намын дарга “Удирдах зөвлөл”-ийг огцруулах саналаа Бага хуралд оруулах эрхтэй. Гэвч өнөөгийн бага хурал У.Хүрэлсүхийн хурал учраас Хүрэлсүхтэйгээ л асуудлаа шийдэхгүй бол явахгүй. Тэгэхээр сонгууль өнгөртөл энэ айлаас элдэв тас няс хийсэн чимээ гарахгүй нь нэгэнт тодорхой болжээ. Ардын нам хэмээх “шинэ” айл ийнхүү төвхнөлөө. Харин Ардчилсан нам гэх хуучин айл маань яацгаагаад л байна даа…