Зиаа....!
Гээ л нэг бичлэг эхэлж байсан юм би түрүүн. Тэгсэн ганцхан тийм үг бичээ л кийбоордоо дэрлээд тасарч таарсан байна. Юм заримдаа их эмзэг таархын. "Танилц, Жо Блэк" гэдэг киног үзсэн л биз дээ. Брэд Пит зам гарч байсан чинь нэг машин баруун талаас нь ирээ л манай хүнийг нисэлттэй хусангуут өөр нэг машин зүүн талаас нь гарч ирээд бас хусаа хаядаг уу юу. Ногоон гэрэл цагаан шугамаар л гарах хэрэгтэй шд ицсийцст тэр хүн бол.

Нойрыг сэрж барна гэж бодсоор байгаад сүүлдээ утгаа алдав. Алдсан утгыг тэр дор нь хайхгүй бол бүр олддоггүй л гэлцдэг. Ерөөс сэрүүн явж байгаа хүн яаж дахин сэрэх юм болж байна? Сэрхийн тулд эхлээд унтах ёстой. Гэхдээ кийбордон дээр тасрах гэдэг бол унтахаас тэс өмнөө асуудал. Багадаа би,
-Гагнасан гинжийг таслаад өгөөч!

-Хэнээр? гэж маатаг, тэвэг, бөглөө гурвын хажуугаар хааяа тоглодог байсан. Ээжийг баншны гурил тасалж байхад би ялааны хөл, цэцэг, царцааны хутганаас эхлээд хичээлээ хүртэл тасалж явлаа. Гэснээс царцааны хутга гэж мэднэ биз дээ. Тэд төрөхдөө л хутгатай төрдөг, хүнээр бол толгой дараалан хутга, ханцуйлах нь битгий хэл ил далбилзуулж явдаг атлаа бие биенээ хутгалаад өгчихдөггүй урамгүй амьтас.

Хүн юу санаснаа бичиж болох авч ерөнхийдөө гарчгандаа л жайжганавал зүгээр байдаг тээ. Одоо энэнээс доошоо тэгэе даа. Орж гараад, орж гараад байхаа больё.

ТАСРАЛТ:
Би ч тэгээд багын элдэв юм таслах дуртай байсны зэрэгцээ нэл тасархай юмнууд дунд өсөж торнисон байна. Сүүлдээ өөрөө архи пиаванд тасардаг үзээд. Харин сая кийбордоо дэрлээд тасрах шив дээ. Тэхдээ та намайг "Тасардаг яасан муу хүн бэ" гэж бодож байгаа бол наад бодлоо зогсооно уу! Дэлхий дээр ганцxан би ч тасардаг юм биш. Чийгийн улаан өтнөөс эхлээд хүүхэн хүртэл тасардаг л хорвоо. Бүр янз бүрээр тасарна. Тухайлбал, "энэ нэг тасархай чийгийн улаан өт байна" гэх эсвэл "яаая энэ нээрээ тасархай чийгийн улаан өт байшд" гэх 2 бол дэсэн ондоо ойлголтууд байгааг анзаарна уу. Эхнийх нь бол зайлуул нэг тасарч хуваагдаад нас барсан ч.у.ө байхад 2 дахь нь нэг лүүнз, пээдгэр, стийлтэй ч.у.ө байх жишээний.

Хүүхэн дээр яривал нэг бол хөхөө томруулж, өгзөгний дасгал уйгагүй хийжээж тасарна эсвэл архи уусаар байгаад тасарна.

Нэг дундаж айл байлаа гэхэд өнөөдөр тог тасарна, маргааш ус тасарна. Тэгж байтал аав нь со яваад сураг тасарна, хүүхэд нь сурлагаараа ангийнханаасаа хойшоо тасарна. Заза дандаа билэггүй жишээ авчихаж. Хүүхэд нь сурлагаар хойшоо тасарсан ч, урлагаар урагшаа тасарсан байгаа шүү дээ. Аль алинаа, ядаж дунд нь барихгүй бол дуу хуур дэндэж байна ш дээ энчодоо.

Албан газраар жишээлэх юм бол, өглөө интернэт тасрана, өдөр халаалтын шугам тасрана, харин орой хамт олноороо караокэд тасарч байх. Монголын залуусаа, тааруулж ууцгаая, биенд чинь муу! Заза тоглосон юм, цаашаа явья.
Дарга хүн бол сонгогчдоосоо хэл тасарна, унасан машин нь миний дугуйнаас тасарна, уяулсан морь нь тасархай түрүүлж ирнэ. Аа авгай нь мэдээж насны хувьд өөрөөс нь доошоо нэлээн тасралттай байж таараа. Хадамаасаа ах хүргэд бишгүй байна. За дүү хүү! гэдийн болуу яадын бол?

Хайр сэтгэлийн хувьд гэвэл сэтгэлт хүүхний энгэрийн товч мөнгөний өмнө тасран унаж байхад, болзоот хархүүгийн өмдний тэлээ өнгөний өмнө тас үсэрч байх жишээтэй. Ромео Жульетта 2 хэр удаж байж араараа тавилцах байсан бэ?

Байгаль цаг уур гэвэл зундаа бороо тасарч, өвөлдөө өвс тасарч байхад наана нь туул гол дундуураа тасрах нь жирийн үзэгдэл болцон байх жишээний. Жирийн үзэгдэл гэж жирийн л үзэгдэлийг хэлнэ.

Иргэн Гомбын хувьд бол аксэнтынх нь бинзээн тасалдангуут гэр нь гурилаар, гэргий нь мөнгөөр, хүүхдүүд нь хувцсаар, хөгшчүүл нь сүүгээр тасраад эхэлнэ. Иргэн Гомбо өөрөө өөрийнхөө өрх гэрийн үйл ажиллагааг жигд явуулахгүй, дундуур нь таслаад байх нь түүний буруу. Тухайлбал иргэн Гомбыг архи уугаад тасрах үед, гэрийнх нь эдийн засгийн эмзэг орчил эргэлтэд тасралт орчихдог байх нь. Иргэн Гомбо хичээтүгэй, гүрийтүгэй! Архинд wtf гэж хэлтүгэй!

За гэх мэтээр тэгээ л утас, кадр, холбоо, гутлын үдээс, мах гээд бүх юм тасардаг байхад миний нойрондоо дийлдэж тасрах бол эгэл явдал ажээ. Юм бүхэн тасраад байна гадуур. Тасарцан Хурц Хурц асуудал их дэгдэж байна. Ямар сайндаа л Хулан гэдэг эгч

Цэцгийн толгой тасддаггүй үртэй болохыг хүснэ
Цэцдийн толгой тасддаггүй төртэй байхыг хүснэ гэж дуу алдсан байх вэ дээ.  

Одоо би нүдээрээ харсан нэгэн аймшигт тасралтыг ярьж өгөөд нүдийг чинь амраая. Тэр бол аргын тооллын нэгэн мянга есөн 190-н хэдэн онд Өвөрхангай аймгийн Зүүн баян улаан сумын төвд болсон явдал. Тэхэд нэг том, аймар том, сэнбэрнар шиг том, тэхдээ тийм навсайсан болхи биш, гоё бадриун, шалмаг, Зоос гэдэг нэртэй, тийм сайхан тасарррррхай улаан галтар монгол нохой, нэг жижкэн, маш жижкэн, усан гахай шиг жижкэн хар өнгөтэй муурын зулзагыг хашаан дээр явж байхад нь ганцxан ухасxийх шиг болоо л 2 тийшээ шидчиж билээ. Муурын зулзага дундуураа тасарцан байлаа. Жинннкэн тасархай муурын зулзага харсан хүн дээ би.

Тэрнээс хойш би хашаан дээгүүр явахаа бүрмөсөн болисон. Угаасаа ч болих гэж байсан юм. 7-р ангийн хүүхэд арай ч дээ бас. Гэхдээ тэгээд гай нь таараа нэг том, маш том.. нохой намайг тасалчуул яахийн. Тэгвэл дөрөв дэх өдөр бичлэг хийх гэж ингэж 3 дахь өдрийн орой тасарч нийлээ л тасарч нийлээ л суухгүй байх нь байна шд. Тасарч эгээрэх хорвоо гэж.