МАХН нэг л өдөр шилээ харуулна даа, АН-ынхаан
Толгой нь уруу харчихсан мэт дөрөө харшуулан ”Ижил хоёр шувуу шиг ижилдэн хоёулаа даслаа даа” хэмээн улс орныг минь уруу нь тонгорчих гээд зүтгэж яваа МАХН, АН хоёрын нөхөрлөлийн зам хэр хол явах бол.
Толгой нь уруу харчихсан мэт дөрөө харшуулан "Ижил хоёр шувуу шиг ижилдэн хоёулаа даслаа даа" хэмээн улс орныг минь уруу нь тонгорчих гээд зүтгэж яваа МАХН, АН хоёрын нөхөрлөлийн зам хэр хол явах бол. Улс орноо хамтдаа тонгорохоосоо өмнө АН-ыг МАХН гэмгүй царайлж байгаад дэгээднэ гэдэгт мөрийцөхөд ч бэлэн олон хүн бий шүү. Ядаж л урлаг, соёлын хэдийг хүртэл хувьчилж аваад нөгөө муу АН-ын сурталчилгааны нээлт, хаалтад очих хүнгүй болгож орхилоо. МАХН-ын гишүүн атлаа АН-ыг сурталчлалтай нь биш дээ, тэд ч гэсэн ард түмэндээ "Ардын намын журамт цэрэг"-ийн ёсоор үйлчилж таарах нь. Ер нь тэгээд МАХН айхтар тооцоотой хөдөлж байна. Урлаг соёлын одод нь гавьяатай, гавьяагүй уран бүтээлчид нь МАХН-д хайртай болсноо нэг өглөө босоод ирэхдээ л мэдэж, гар гараасаа хөтлөлцөн очиж, нэг дор энгэрийн тэмдэг, улаан батлахаа гардахыг МАХН л тооцно. Хүүхэд байхад "булхай нь булчингаараа гарлаа" гэж хоорондоо тоглож байгаад булхайцсан хүүхдээ баригдахаар нь хэлдэг байсан шиг МАХН нэр солихоо гишүүдээсээ асууж байж шийдэх юм ярьсан. Яс юман дээрээ аль хэдийнэ шийдчихээд МАХН биш МАН гэсэн батлахаа намд шинээр элссэн нөхдүүддээ өгсөн байх юм. Тэгэхээр МАХН-ын жирийн гишүүдийн хувьд хамаг байдгаа сольсон үзэл баримтлал өөр намд албадлагаар гишүүнээр үлдэх, үгүй бол намаасаа гарах хоёр зам л үлдэж байгаа юм. Гэхдээ энэ зэргийг бол МАХН аргалчихна л даа.
МАХН өнөөдөр нам гүм мэт байгаа ч нэр, үзэл баримтлалаа солих сургаар дунд, доод шатандаа хоёр тал болж, шоргоолж шиг л бужигнаж эхэлжээ. Дайны хажуугаар дажин гэгчээр жигүүр, хөдөлгөөн шинэчлэгчдийн дараагийн үе өөр өнгөтэй болж гарч ирлээ. Намынхан нь ад үзээд байгаа Н.Энхбаяр дагалдагсдын хамт хөдөлгөөн байгуулж цагтаа тэргүүн нь байсан намаа самарч орхих шинжтэй. Энэ нь МАХН-д өширхсөн Н.Энхбаярын АН-д барих бэлэг болж тусах магадлал бий. Асуудал ер нь Н.Энхбаяр гэдэг хувь хүндээ байгаа юм биш. Намдаа гологдогсод, гомдогсод ч тэнд очоод үгээ хэлж, байж ядан хашгирч байгаа нь нөгөө намтайгаа нэг хөнжилд орж чадаж байж өөрийнхөө намынхныг гудамжинд түлхэж орхидогийнх нь гор гарч байгаа хэрэг л дээ.
Одоо МАХН-ын ил далд фракциуд хөдөлгөөнд орж амь орж эхэлж байна. Намын нэрээ солих асуудлаар харин удирдлагууд нь тархи угаалтаа аль хэдийнэ явуулж эхэлжээ. Өнгөрсөн даваа гаригт дэд сайдаас дээш алба хашиж байсан намынхаа ахмадуудыг хүлээж авсан бол өчигдөр аймаг, нийслэлийн намын хорооны дарга, аймгийн засаг дарга байсан ахмадуудыг хүлээж авч уулзсан байна. Ахмадууд нэр солихыг эсэргүүцэж, эгдүүцэн хүлээж авч байгаа учир удирдлагууд нь ийнхүү ажиллагаа явуулж буй нь тэр аж. Гэвч МАХН аль шатандаа алалцлаа гэхэд үр дүн нь онцын өөрчлөгдөхгүй ч Их, Бага хурлынх өмнө ингэдэг нь жам болсон хойно. Мөн Тэрэлжийн тунхаг хэмээх намын үзэл баримтлал, нэр солих талаар Удирдах зөвлөл, удирдлагын түвшинд ярьсан зүйл нь жирийн гишүүдийнхээ санаа бодлыг шалан дээр гишгэсэн худал хуурмаг явдал болсон хэмээн МАХН-ын гишүүд дэмжигчид үзэж байгаа юм. МАХН-ын хувьд нэр, үзэл баримтлалаа солиод шинэчлэгдэнэ гэж ойлгоход бэрх. Хуучин юмаа ярьсан, хуучин үзэл сурталтайгаа үхэн үхтлээ хамт дуусах нөхдөө өөрчилж, удирдлагын бүрэлдэхүүндээ залуу үеийн төлөөлөл оруулж өөрчлөх цаг бас болсон билээ.
Ямар ч байсан МАХН шат шатандаа Их хуралдаа бэлдэж, төлөөлөгч сонгох хурлуудаа хийж намын үүрүүд өдөр бүр шахам ямар нэг уулзалт хуралд дуудагдсаар байна. МАХН нийт сонгогчдод зориулсан ажиллагаагаа эртээ ингэж эхэлж байгаа бол Ардчилсан нам дотоод толхилцооноо шийдэж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Нийслэлийн намын шинэ удирдлага Ш.Түвдэндоржийг ажлаа эхлэхтэй нь зэрэг аль, аль фракцийн зүгээс ашигтай хувилбар дэвшүүлж, ажил хэрэг болгохыг санал болгож эхэлжээ. Тамгаа өгөхгүй гарч гүйгээд байсан С.Эрдэнэ хүртэл тэврэлдэн үнсэлцэж зургаа татуулж эхэлсэн нь учраа олж тохироогоо хийснийг нь нотлоод байгаа юм. Гэвч "Алтан гадас"-ын ая данд тааруулж асуудалд хандаж байгаа бол байдал өөрсдөд нь сайныг авчрахгүй, МоАХ угшилтай тэд хоорондоо толхилцоод байвал "Алтан гадас"-ын санааг гүйцэлдүүлсэн болох юм. Ардчилсан намыг ардчилалгүй хаалттай, үл ойлгогдох, зүг чигээ мэдэхгүй болгоход онцгой үүрэг хүлээж байгаа хүн бол мэдээж намын дарга нь. Удирдлагадаа байгаа хүмүүсийг хагаралдуулж тэр дундаас өөрөө хүчтэй болж тодорч харагдах нь тийм ч сайн удирдагчийн шинж биш. Ер нь тэгээд АН-ын өнөөдрийн байдалд хүргэж буй цаад эзэн хэн билээ гэдгийг тунгаах цаг ч болсон биз ээ. Ардчилсан намын дүрмээр бол УИХ-ын намрын чуулган хуралдахаас өмнө ҮЗХ нь хуралдах ёстой. Гэвч хугацаа аль хэдийнэ өнгөрч дүрэм нэгэнт зөрчигдөөд байгаа. Удахгүй болох МАХН-ын хурлуудын шийдвэрээс дараагийн алхмаа тодорхойлох гэж хүлээж буй байх. АН-ын ийм байдал нэгэнт гайхах зүйл биш болсон.
Ижилдэн дасалцсан АН, МАХН-ын энэ нялуурал цаашид хэр удаан хэвээр байх бол. Сонгууль болохоор шилээ харуулах ахынхаа занг АН-ынхан эрхбиш нэг мэдэх байлгүй.

Уншигч
Unshigch
Unshigch
Зочин
Зочин
usa
hatuu ugt
gishuun
jiriin irgen-s
Боролдой
mungundalai
zochin
Mungundalaid
Зочин
Зочин
Зочин
chi
Unshigch
irgen
hhhh
202.170.85
Зочин
мөнгөндалай
Зочин
Зочин
Зочин
АРДЫН НАМ
Нэртэй хүний хүүхэд гуай
Ñýðýãëýí
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
k
MB
k
Зочин
Зочин
Зочин