Монголд намууд нүцгэрч байна
Монголд улс төрийн намууд нүцгэрч байна. Тэд барааны сурталчилгаанд анхаарал хандуулж, амжилт дагуулах шошго олж өөрсөд дээрээ наахыг л зорьж байна.

Ялгарах үзэл баримтлал, өрсөлдөх бодлого байхгүй болсон учраас тэд улайм цайм лангуун дээр гараад зогсчихлоо. Лангуун дээр гаргаад тавьсан бараанд одоо сурталчилгаа л хэрэгтэй. Удирдлагууд нь цаг үеийн асуудлаа тайлбарлаж, үзэл баримтлалаа ухуулахыг пиар гэж хэлж болох бол урлагийн оддоор нүүр царай хийхийг реклам гэж хэлнэ.
Уг нь нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэгчид, бодлоготнууд, улстөрчид л өөрсдөө тухайн улс төрийн намын үзэл баримтлалын хэмжүүр, нүүр царай болдог. Харин тархи, толгой нь хоосорч нүцгэрсэн улс төрд бол урлагийнхан л нүүр царай нь болдог аж.
Хоёр хоногийн өмнө Монголын нэртэй дуучдаар өнгөлсөн хэсэг хүмүүс улс төрийн ууган намд элсч, батлахыг нь ёслол төгөлдөр гардан авчээ. Энэ бол улс төрийн акц болохоос биш урлагийн ертөнцөд огт нөлөө үзүүлэхгүй хэрэг явдал. Сайн дуулахад намын гишүүн байх ямар хэрэг болох билээ. Тэр тусмаа урлаг, утга зохиол намын үзэл суртлын зэвсэг байхаа болиод, уран бүтээлд МАХН-ын Төв хороо цензур тавихаа байгаад удаж буй өнөө үед шүү?! Дуучдад гоёор хэлбэл фэн, шууд утгаар нь авч үзвэл тоглолтын тасалбар, цомог хоёрыг нь худалдан авах зах зээл л хэрэгтэй болохоос улс төрийн нам яагаад хэрэгтэй гэж. Харин намын гишүүн болсон гавьяатуудын өөрсдийнх нь хэлж байгаагаар “урлагийг ойлгодог” болохоор нь гишүүн болж байгаа аж. Гэрлэлтэд бол байж болох тайлбар, урлагийг улс төрийн нам ойлгодог байгаад яах юм бэ. Тухайн уран бүтээлчийг зах зээл нь л ойлгож хүлээж авч байвал тэгээд амжилт. Гэхдээ сонголт хоёр талдаа л “подходящий” байвал бусдад ямар хамаа байхав дээ. Нэг нь намын гишүүн болсноо улс төрийн карьер гэж ойлгоод нөгөө тал нь тэдний сонголтоор дамжин намын нэр хүнд өснө гэж тооцоолоо л биз. Түүнээс биш ... дугаар хорооны иргэн н.Дорж намд элсэхэд хэзээ эрх барьж буй намын дарга ирж батлахыг нь гардуулж байлаа даа?
Аливаа сонголтыг цөөнх биш олонх хийдэг. Монголын нийгмийн гишүүдийн олонх нь шигж шавсан тэр хэсгийг зарим нь ард түмэн гэж хэлдэг. Зарим нь нийгмийн масс ч гэж хэлдэг. Өнөөхөндөө төрийн эрхэнд хэн гарахыг шийдээд байгаа тэрхүү олонх бүхий масст хамгийн нөлөөтэй нь яах аргагүй нийтийн урлагийнхан. Тэднээр дамжуулан анхаарлыг нь татах, итгэл үнэмшил төрүүлэх, тэгээд сонгууль болохоор алга ташуулах нь массынхаа сэтгэхүйд таарсан Монголын улс төр юм. “Ямар ард түмэн байна, тийм төр байна” гэдэг шиг “Ямар ард түмэн байна, тийм л улс төр байх нь зүй”
Үндэстнээрээ оюун санааны идеальгүй, сонгуулиар ямар нэг бодлого хүлээж авах чадваргүй болсноор сонголтыг зөвхөн амлаж буй мөнгөнийх нь их, багаар хэмжин хийдэг болсон. Одоо дуучид, бөхчүүдийнх нь цолоор хэмжих юм биз дээ. Тэртэй, тэргүй бодлого сэлт хамаа байхгүй болчихсон масстаа таалагдаж таашаал авдаг юм бол улс төрийн намууд одоо сүйдтэй үзэл баримтлал хайгаад, юм бодоод л байхын хэрэг байна уу даа? /Зүгээр л гоё нэр бодож ол, сайхан шошго олж наа/
Уг нь монголчуудын тодорхой хэсэг нь “энэ бол нийгмийн хамгаалал, төрийн зохицуулалттай эдийн засгийг чиг баримжаагаа болгодог нам”, эсвэл “энэ нь хувийн өмч, чөлөөт эдийн засгийн чиг баримжаатай нам” гэх байдлаар ялгахыг хүсч, хорин жил хүлээсэн. Ийм санаа бодолтой хэсэг нь /магадгүй/ нийгмийн цөөнх учраас тэдний хүлээлтэд нийцсэн улс төр хийх нь ашиггүй байдаг биз. Яагаад гэвэл хүссэн ч, хүсээгүй ч нийгмийн олонхийн хэсэг нь сонголтыг хийж байна. Тийм учраас тэдэнд таалагдах юм бүхэнд улстөрчид дуртай болж байна.
Яагаад Монголд балетчид од болдоггүй юм бэ? Яагаад тэднийг улс төрийн намууд манайд элсээч гэж гуйхгүй байгаа юм бэ? Яагаад гэвэл тэд ердөө Дуурийн театрын таван зуун суудлаар хэмжигддэг фэнтэй. Улс төр санал авахад VIP биш масс хэрэгтэй. Массын сэтгэхүй дээр тоглосон улс төр амжилтад хүрдэг байж болно. Гэхдээ тэдэнд таалагдахын тулд хэтэрхий нүцгэрч, хэт хоосорч болдог юм уу?

золжаргал
золжаргал
HURELSUH-d
Sondor
Sondor
цолмон
zochin
Зочин
Зочин
Cupid
сара
Oongee
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин