ТАГНУУЛЧИЙН Дууль
Тагнуул бол манай ард түмний топ сэдвийн нэг. Энэ сэдвээр бичсэн юмыг уншихгүй өнгөрнөө, гонж. Бас эргэлзээгүй үнэмшдэг сэдвийн нэг мөн. Хэн нэгнийг хүн алсан хулгай хийсэн гэвэл ядаж л ”Хачин юм. Арай тэхээргүй хүн байсан юмсан” гэх бодол төрнө.
НЭГ. ҮНДЭСНИЙ ТОП СЭДЭВ
Тагнуул бол манай ард түмний топ сэдвийн нэг. Энэ сэдвээр бичсэн юмыг уншихгүй өнгөрнөө, гонж. Бас эргэлзээгүй үнэмшдэг сэдвийн нэг мөн. Хэн нэгнийг хүн алсан хулгай хийсэн гэвэл ядаж л "Хачин юм. Арай тэхээргүй хүн байсан юмсан" гэх бодол төрнө. Харин хүнийг тагнуул, нэн ялангуяа Хятадын тагнуул байжээ гэвэл үнэмших төдийгүй эргэлзэхээс ч айна. Аргагүй юм. Нэг хэсгийг нь Японы, империализмын тагнуул нэрээр буудаад, дараа нь Хятадын тагнуул туршуул дүүрэн байгаа гэж айлгасаар байгаад зүрхэнд орчихсон юм. Ард түмэнд аз жаргал бэлэглэж чадахгүй тохиолдолд айдас бэлэглэж байж сэтгэлийг нь тогтоон барьдаг нь ёс. Тагнуул туршуул, дайсны халдлагаар айлгах арга бол дарангуйлагч төрийн үндсэн мэнэжмэнт. Үргэлжийн айдастай, тэгсэн атлаа өөрийг нь арай алуулчихгүй байгаа Аюулаас хамгаалах ба нам засаг, Монгол Зөвлөлтийн найрамдалд байнга баярлаастай. Утсан чинээ улаан амийг нь хамгаалаад байгаад баясахын хэрээр дарлагдан зовж, хүнийхээ хувьд гутаагдан аж төрж буйгаа олж харах нүд хаагдаастай байжээ.
Харин төр солигдож "тагнуул бүтээж түүнийгээ устгах" улс төрийн жүжиг ерөнхийдөө хөшгөө хаалаа. Харин ард түмний сэтгэл зүрхэнд мөнөөх тагнуулд итгэх, тэднээс айх айдас арилаагүй хэвээр үлдэв. Өөрөөр хэлбэл амархан үнэмшдэг сэдвийн нэг хэвээрээ гэсэн үг. Үнэн хэрэгтээ намууд, ялангуяа МАХН энэ тэрээс улс төрийн өрсөлдөгчдөө эрлийз хурлийз, эцэг өвөг нь энд тэндээс нүүж ирсэн гэсэн нэр хоч зүүгээд байгаа нь "энэ бол тагнуул" гэсэн мээсэж л шидээд байгаа хэрэг шүү дээ.
Нийгэм ардчилагдахын хэрээр тагнуул топ сэдэв байхаа больж байна. Энэ дэлхий ертөнц хөгжиж "хүн тагнуул"-ыг электрон тагнуул орлож, явуулын агент 007-гуудыг суугаад анализ хийдэг толгойнууд давамгайлж эхлэв. Гэхдээ Нямдорж бөөлжсөн, Лондонд тагнуулч Хурц баригдсан энээ тэрээгээр хээр талд зүүрмэглэж асан тагнуулын дуулиуд үе үехэн сэрэх бөлгөө.
ХОЁР. НЭГЭНТ ЗҮҮГДСЭН ХОЧИЙГ САНАХААР ХҮРЭЛ ЗҮРХ Ч ХАЙЛНА...
Орчин үеийн тагнуулын сэдэв ярихаар л хөөрхий Нямдорж өөрийн эрхгүй ишлэгдэх юм. Нэгэнт зүүгдсэн хочийг бодохоор хүрэл зүрх ч хайлна аа гэж... Хятадын тагнуулын халхавч байгууллагын урилгаар айлчлаад, бэлэг аваад, тэгээд бөөлжсөн гэдэг билүү? Баабар болохоор "хятадууд гадаадад ийм анхиагүй тагнуултай байсанд орвол өөрснөө гадаадын тагнуулаар дүүрсэн байхыг дээрд үзнэ" гээд байдаг юм, үнэн байх аа. Он жил өнгөрөхийн хэрээр "Нямдоржийн тагнуулын хэрэг" гэдгийг санах тусам нэг ийм дүгнэлт гаргаж болмоор санагдаад байдаг.
Мань хүн өөрөө зөв зүйтэй гэж үзсэн юмаа бодож тунгаахгүйгээр хийдэг нэгэн. Баабар ч бичиж л байсан. Шударга санагдвал төрсөн эхийгээ ч бариад хийчих хүн, харин шударгын тухай ойлголт нь маруухан нэгэн болох тухай. Ийм хүнд "юуг шударга гэж үзвэл зохистой"-г зааж өгөх замаар, эсвэл "шударга" байхаас өөр замгүй болтол нь буланд шахах замаар их юм хийлгэж болно оо доо.
Гэхдээ Нямдорж шиг араншинтай хүнд шударга, шударга бусыг шууд хөндлөнгөөс зааж өгөх бас амаргүйгээр барахгүй үйл явц өөрөө түүнд шударга бус санагдаж болно. Ингэх нь осолтой. Тиймээс түүнийг шударга байхаас замгүй болгох дараагийн сонголт үлдэж байна. Үндэсний хэмжээний эрх мэдэл хуримтлуулж байсан хэн нэгэн ийм зорилгоор түүнийг тагнуул болгон зохиомжилсон байж болно. Баримт хаанаас гарч ирэх, хэн Нямдоржийг тагнуулчаар цоллон дуудах энэ тэр бол өөр хэрэг шүү дээ. Ингээд буланд шахагдаж эхэлмэгц нь аварна. Асуудал нэгэнт сөхөгдсөн учаас байнгын авралт хэрэгтэй. Байнгын авралт авахын тулд дээрээс санал болгож буй "шударга ёс"-ыг сүсэглэн дагахаас өөр замгүй болно.
Түүнийг аврахын зэрэгцээ жаахан эрх мэдэл өгнө. Ингэхийн хэрээр өнөөх чинь өөрийнхөө тухай, дээрээс дамжуулсан байж болох баримтыг анх ил гаргасан улстай ил цагаан тооцоо бодож орон шоронд чихэн, хожим өөрөө аврагдаж болох гарцуудыг ээлжлэн битүүмжилнэ. Эзэндээ үнэнч байхаас өөр сонголт алхам бүрт хаагдсаар байх болно. Явган атлаа Дандар баатар болж тоглох дуртай энэ жаалд бас алдар хүндийн алаг морь бүхий зэрэглээ харуулж тоглож болно. Түүнийг хууль цаазны оройд сууж байх үес С.Зоригийг хөнөөсөн баймаар хүнийг хилийн чанадаас хулуун авчирсан зэрэг нь чухам ийм тоглоомын нэгэн болов уу?
Үнэхээр С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэн баригдвал Нямдоржид ч, түүний эзэнд ч сайн. Харин баларвал зөвхөн Нямдоржид л муу байхаар төлөвлөгдсөн тоглоом биш байгаа. Яван явсаар өнөөдөр түүн рүү эргэн нисэлдэж байгаа бумеренгуудыг харах бүрий ингэж бодогдоно. Гэвч хэрэг явдал огт өөрөөр өрнөсөн байхыг хэн байг гэх билээ?
ГУРАВ. ХУРЦЫН ЯВДАЛ
Монголын гадаад тагнуулын офицерыг саяхан Лондонд саатууллаа. Олон түмэнд илэрхий болсон мэдээллээр бол иргэн Энхбатыг Франц улсаас хулгайлан авчрах ажлыг зохион байгуулсан гол мэргэжилтэн баригджээ. Үйл явдал яаж өрнөсөн гэхээр УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө төрийн эрхийг үнэмлэхүй дангаараа барьж байсан МАХН-ын удирдагч нар цаашдаа улам дангаараа эрх барьсаар байхыг хүссэнээс хамаг хэрэг эхэлжээ. Ингэхийн тулд С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх, илрүүлэх илрүүлэхдээ зарим нэг цуу ярианд үнэмших юм бол тухайн үеийн АН-ын дарга нарын нэгийг, нарийн яривал М.Энхсайханыг гол захиалагчаар тодруулахаар төлөвлөсөн гэх. Ингээд хэргийн гэрчээр ч юмуу, гүйцэтгэгчээр тодруулахаар Францад цагаачлан амьдарч байсан Энхбат гэдэг бие муутай хүнийг хулгайлан авчирчээ. Энд хоёр сонин зүйл гарч иржээ. Яагаад, бараг хоногоо хүлээж байсан хүнд өвчтэй хүн дээр сонголт тусав? Хэргээ хүлээмэгцээ нас барахаар төлөвлөгдсөн байсан юм биш байгаа гэсэн хар төрмөөр.
Нөгөөх нь гол хардагч-тухайн үеийн нам төрийн удирдагч Н.Энхбаяр, гол хардуулагч- тухайн үеийн сөрөг хүчний удирдагч М.Энхсайхан нарын өнөөдрийн зууны оньсого болсон "сэвгүй ариун" нөхөрлөл.
Гэгээн цагаан өдрөөр, шинжлэх ухаан технологи өндөр хөгжсөн Европын орноос хүн хулгайлж, хэд хэдэн орны хилээр сэвгүй нэвтэрсэн энэ явдал манай гүйцэтгэх ажлын түүхэнд үлдэж, энэ чиглэлийн сургуулийн хөтөлбөрт орох байх л даа. Гэхдээ хууль цааз, нэр хүндээ доромжлуулсан дэлхийн гүрнүүд хилэгнэж эхэлжээ. Ядаж Израилийн Моссад бол яая гэхэв, очиж очиж талын монголчууд хамар доороос нь хүн хулгайлаад арилсан байдаг. Хүчирхэг орнуудын доромжлогдсон төр нь хууль цаазынхаа ирийг үзүүлэх ажилд ердөө маргаашаас л орсон юм. Баруун Европт байсан дипломатууд гэнэтхэн хугацаанаас өмнө татагдаж, эндээ өндөр дээд албанд шилжээд эхэлсэн нь үнэн хэрэгтээ тэндээсээ хөөгдсөнөө эндээ нуусан хэрэг байлаа.
Сонин тохиолдлоор гүйцэтгэх ажлыг гардан удирдсан мэргэжлийн тагнуулч нарын нэрийн цэс гадаад, дотоодод тодорхой болов. Аль ч үед нууц үлддэг юмны нэг гүйцэтгэх ажил байдагсан. Бид лам нар алагдсан, төр нь алуулсан гэдгийг мэдээд байх боловч яг хэн хэн буудсаныг мэдээгүй үлдсэн шиг. Үеийн үед нууц байдаг юм тодорхой болоод зогсохгүй, гадаадад тагнуулчид нь баривчлагдах болов. Нэг талаасаа үүрэг өгсөн улстөрчид үнэнд гүйцэгдэхдээ тэднийгээ барьж өгсөн гэж үздэг хүмүүс бий. Өөрөөр хэлбэл өөрөө олон улсын шүүхэд дуудагдахдаа тулахдаа амиа авч гарахын тулд "Манай энэ хэдэн нөхөр надад мэдэгдэлгүй ийм юм хийжээ. Май нэрс нь энэ. Муусайн юмнуудыг хашраагаад өгөөрэй. Харин энэний төлөө намайг харж үзэх юм байгаа биз дээ" гээд нэгэн удирдагч нэрийн жагсаалт сарвайсан байж болох талтай. Түүнчлэн, дэндүү их юм мэддэг, хэзээ нэг цагт хамаг бузар булайг нь дэлгэж мэдэх этгээд Монголоос хол газар, найдвартай хайрцаг саванд хадгалагдах ажлыг нэмж зохион байгуулсан ч байж мэднэ.
Нөгөө талаас нь харах гээд үзье. Э.Радзинскийн "Сталин"-г уншсан хүмүүс бол үүнийг сайн санаж байгаа даа. Сталины маягийн тогтоцтой, тийм тогтоцын инерци үргэлжилж байгаа газарт бол аливаа бохир ажлын гүйцэтгэгчид "алга болох" дүрэмтэй. Энхбатыг хулгайлахыг санаандгүй байдлаар харсан гэрч нар "нас барагдсан" гэсэн яриа байдаг. Ийм учраас өөртөө ойртож буй аюулыг өөрийн зөнгөөрөө мэдэрсэн чекистүүд гэрэлд ил гарсан байж болох талтай. Тагнуулын нэгэн офицерыг осолд өртүүлэх, гадаадаас хүн хулгайлсан дуулиант хэрэгт оролцогчийг осолд өртүүлэх хоёр ялгаатай гэдгийг тэд мэдэж байгаа.
Ямар ч байсан МАХН-ыг сонгуульд ялуулах, тухайн үеийн нам төрийн удирдагчийг ширээнд нь эгнэгт байлгах зорилгоор, дээрээс өгсөн үүргийн дагуу "хилийн чанадаас хүн хулгайлах" ажил гардаж хийсэн мэргэжилтэн хилийн чанаддаа хоригдлоо. Сүүлийн өдрүүдэд Европоос дуулдаж байгаа мэдээллээр бол, бусад улсын хууль ёсыг уландаа гишгэсэн алхамдаа уучлал гуйхыг Монголын төрөөс тэд шаардсан юм байна. Ингээд хүлээх хугацаа нэгэнт дууссаны хойно эчнээгээр шүүж шийдвэрээ нэгэнт гаргажээ. Монголын тагнуулын ажилтанд нь 12-15 жил эдлүүлэх асуудал аль хэдийнэ шийдэгдсэн бололтой. Монгол төрийн гүйцэтгэх албан хаагчийг баривчлан хорьсноор өөрийнх нь хууль цаазыг доромжилсон Монголын төрөөс хариугаа авч байгаа юм. Харин тэр үед Монголын төрд байсан хүмүүс, үүрэг даалгавар биечлэн өгөгсөд өдгөө дулаан хөнжилдөө, санаа зовох юмгүй бүтэн нойртой хонож байнам.
Ард түмэн багалзуур шахсан гарыг бус, тэр гарт өмсөөтэй харагдсан бээлийг үзэн яддаг гэдгийг ч тэд сайн мэдэж байгаа. Үнэхээр л их аллага хийх үүрэг өгсөн Сталин, Чойбалсанг жаазлан шүтэж, харин тэдний зааврыг дагасан дотоодыг хамгаалахын ажилтнуудыг үзэн яддаг байсан юм. Өнөөдөр ч гэсэн ард түмэн "болж, муусайн дотоод яамныхныг тэгвэл таарна" гэж таашаал аваад өөрсдийг нь санахгүй өнгөрнө гэж найдаж байгаа...

Зочин
2014
zochin
sain tagnuulch bolmoor hyn baina shyy
Цэнд до гэнэ үү
Зочин
Baabar
Зочин
nevtruuleh
hm
Зочин
xapx
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Mongol khuu
okok
АМАР
heg
nohoi
hodoonoos
batman
Зочин
xor
Barilgachin
Зочин
chekistee avraachee
Garamgai
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ganzo
Ganzo
Даваа
Жак
Удвал
Даваа
XA xA xA
Зочин
hehe
Зочин
enkhbayar
hachin yum aa
пщщоггк
ddd
ббб
Үүсэл
Гарал
tagnuul
olz
Зочин
unshigch
Зочин
Зочин
hulgailtsgaaya
eebii
Зочин
Zochin
Зочин
sdd
sdcvdcv
Зочин
hj
Зочин
Нямкад
Зочин
ЦӨЛМӨН
зочин
Зочин
Зочин
Зочин
T
Зочин