Баабар: Н.Энхбаяр намайг шүүхэд өгвөл миний зорилго биелж байгаа нь тэр
Өнгөрсөн баасан гаригийн MN-25 суваг телевизээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өгсөн ярилцлагадаа Баабарыг шүүхэд өгөх бодолтой байгаагаа илэрхийлэв. Харин экс Ерөнхийлөгчийн энэ мэдэгдлийн хариуд Баабар гуай хэрхэх бол. Түүнтэй холбогдлоо.
Улс төр эхэлчихлээ гэж хаа сайгүй ярьж байгаа нь ортой бололтой. Өнгөрсөн баасан гаригт нэг телевизээр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх ярьж байхад нөгөө телевизээр тус намын экс дарга Н.Энхбаяр ярилцлага өгч байх жишээтэй. Өнгөрсөн баасан гаригийн MN-25 суваг телевизээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өгсөн ярилцлагадаа Баабарыг шүүхэд өгөх бодолтой байгаагаа илэрхийлэв. Харин экс Ерөнхийлөгчийн энэ мэдэгдлийн хариуд Баабар гуай хэрхэх бол. Түүнтэй холбогдлоо.
-Тантай уулзаж, улс төрд өрнөөд байгаа үйл явдлын талаар ярилцлага авах гэсэн юм...
-Би одоо Франкфурт руу номын яармагт оролцохоор нисэх гэж байна. Тэнд жил болгон болдог дэлхийн хамгийн том номын яармагт аравдахь жилдээ оролцохоор явж байна. Бас хийх гэрээ хэлцлийн ажлууд байгаа.
-Гэрээ хэлцэл гэдэг нь таны хийж байгаа Британника дуусч байгаатай холбоотой юу?
-Миний ч гэж дээ. 200 гаруй хүн дөрвөн жил нухаж хөдөлмөрлөсөн том хамт олны бүтээл юм. Манай Британника нэвтэрхий толины эрх авсан хугацаа дуусаад, бид барианд бүртгүүлэх гэж сандарч байна.
-Эх хэл дээр маань хэвлэгдэх энэ толийг хэзээ уншигчдын гар дээр ирэх бол гэсэн хүлээлт нэгэнт бий болсон байна лээ. Хэзээ хэвлэгдэх вэ?
-Энэ ондоо багтах байх аа. Бид ганцхан хувийг хэвлүүлээд авч явна. Тэрийгээ Франкфуртэд Британника компанийн зөвлөлөөр зөвшөөрүүлж батлуулчих юм бол жинхэнэ хэвлэл эхэлнэ дээ.
-Ийм том бүтээлийн өртөг нь чамгүй болж байгаа даа...
-Өө аймаар, зөвхөн хэвлэлт нь дангаараа 200 сая төгрөг болчихоод байна.
-Танаас ганц, хоёрхон асуултад хариулт авах гэсэн юм аа. Та өчигдөр зурагтаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ярилцлагыг үзэв үү?
-Үзсэн. Наргиантай ярилцлага.
-Таныг өөрөөс нь зүүгдэж мөнгө олж амьдардаг гэж үзэж буйгаа экс Ерөнхийлөгч мэдэгдсэн. Мөнгө олох гол арга нь энэ, түүгээр голоо зогоодог гэсэн. Та энэ тухай тайлбарлаач...
-Жижиг тусмаа л өөрийгөө тийм томоор төсөөлж тайвшрал олдог юм байгаа биз. Н.Энхбаярын тухай бичихээр л тийм их мөнгө олддог юм бол, чи ч бас бичээч. Сул мөнгө хаа юм бэ дээ. Н.Энхбаярын тухай муу юм бичээд л, хэн нэг нь мөнгө төлөөд л, тэрүүгээр нь тэр оройдоо гэр бүлээрээ ресторанд ороод л... Би үзсэн, үзсэн... Сэтгэлгээ нь хүртэл болхи. Өөрт нь атаархдаг ч гэх шиг... Бүх хүн хөөрхийг өрөвдөж байхад би атаархдаг нь ч юу юм билээ...
-Таныг өөрийг нь гүтгэдэг, тиймээс таныг шүүхэд өгнө гэж байсан...
-Хамаг асуудал наана чинь л байгаа юм. Хүний зориуд тавьсан урхинд өөрөө үсрээд орчихож байгаа амийтныг чинь одоо яана гэхэв дээ.
-Зориуд тавьсан урхи гэдэг нь ямар утгатай юм бэ. Та ингэж асуулгасан хэрэг үү?
-Би хүн гүтгэхгүй, энэ бол хууль зөрчиж байгаа хэрэг, хэрэв гүтгэсэн бол шүүх дээр ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн гэж би мөн олон удаа бичиж байсан даа. Н.Энхбаяр намайг шүүхэд өгнө гэж түмний өмнө зурагтаар амаллаа. Ашгүй дээ. Би тэрийг л хүсээд байгаа юм шүү дээ. Ч.Улаан сайдаас намайг шүүхэд өгөх эсэхийг зурагтынхан асуухад намайг ямар ч байсан шүүхэд өгөхгүй гээд нөгөө тийшээ гүрийгээд байна билээ. Харин Фортуна Н.Батбаяр намайг шүүхэд өгнө гээд зурагтаар бас бүлтэрч орхисон шүү.
-Танд үнэхээр Н.Энхбаярын Орост өр төлөхдөө завсраас нь идэж уусан баримт нь байгаа юм уу?
-Цаадах чинь асуудлын нарийн руу орохоор шал өөр юм яриад байна билээ. Өр төлснийг нь, газар хувьчилсныг нь би дандаа магтдаг шүү дээ. Энэ Британника тольд Н.Энхбаярын намтрыг би өөрөө бичсэн. Өр төлснийг нь газар хувьчилсныг нь, намын дарга байх үед нь МАХН социнтернд элссэнийг нь амжилт гэж бичсэн. Би өөрийн бичсэндээ л хариуцлага хүлээнэ. Өр төлснөөс шал өөр зөндөө асуудал хөндөө биз дээ, тэр л миний үг шүү дээ, би бол бичсэн үсэг болгоныхоо төлөө хариуцлагаа хүлээнэ ээ. Ингээд хөөрхий шидсэн өгөөш үмхчихээд тэрэндээ улам орооцолдоод байх юм.
-Таниас дахиад нэг юм асууя, Б.Хурц Лондонд баривчлагдсан тухай, хэн үүнд хариуцлага хүлээх тухай та тэрнийг баривчлагдсаных нь бараг маргааш бичсэн дээ...
-Эргэж ирээд яръя, онгоц нисэх болчихлоо. Баяртай.
-Сайн яваарай. Эргэж ирээд дэлгэрэнгүй ярилцлага өгөхөөр боллоо шүү, та.
-За ингээд гар бариад бугуй барьдаг юм. Баяртай.