Хүний буурин дээр хоцорч үлдэх вий, энэ АН
Монгол Улсын түүхэнд хүссэн хүсээгүй гаргасан амжилт, гарзадсан амь, их бүтээн байгуулалт бас будлиулж хэлмэгдүүлж явсан түүхээрээ МАХН шиг жин дарж, зиндаа тогтоох улс төрийн нам үгүй.
-Хамтарсан засгийн газарт багтсан МАХН-ынхан нэрээ солиод арилаад өгвөл ан ганцаараа үлдэнэ-
Монгол Улсын түүхэнд хүссэн хүсээгүй гаргасан амжилт, гарзадсан амь, их бүтээн байгуулалт бас будлиулж хэлмэгдүүлж явсан түүхээрээ МАХН шиг жин дарж, зиндаа тогтоох улс төрийн нам үгүй. Гэтэл одоо энэ намынхан бараг нэгэн зууны түүхээсээ татгалзаж нэрээ солих гээд эхэллээ. Их хэлмэгдүүлэлтийн үед үр хүүхэд нь хүртэл эх эцгээсээ татгалзаж, овог нэрээ өөрчилж байсан шиг тэртээ хориод онд өвгөдийнхөө байгуулсан МАХН-аас өнөө цагийн залгамжлагчид нь татгалзаж эхэлж байна. Улс төрийн намуудын хувьд нэрээ сольж, нэгдэж хувьсч болох ч тодорхой шалтгаан цаг үеийн өөрчлөлт байнга нөлөөлж байдаг. Социалист тогтолцоо задран унаж, монголчууд замнах замаа өөрөөр тогтоож байх түүхэн цаг үед МАХН нэрээ өөрчилж, хувьсгалт гэсэн үгнээсээ татгалзаж байсан бол ойлгож болох байлаа. Харин одоо нүдэнд ил харагдах тухайлсан нөхцөлгүй атлаа МАХН нэрээ өөрчлөхөөр илт яарч байна. Хамтарсан Засгийн газрын автор нь болсон тэд МАХН нэрээсээ хуйлран зугтаж байхад АН-ынхан л ганцаараа юуг ч мэдрэхгүй, юуг ч ойлгохгүй эзэнгүй арал дээр суугаа мэт авирлах нь сонин. Улс төрийн намуудын үйл ажиллагааны хамгийн том шалгалт бол сонгууль байдаг. Ард түмнийг нүдгүй чихгүй мэт бодож, эрх мэдлээ хэтрүүлэн нэгэнт саналаа өгсөн бол бандан тас гэж аашилж байх үед хэн ч юу ч хэлэхгүй байх ч сонгуулийн маргааш өдөр л газар хатуу байдгийг дэндүү сайн ойлгуулчихдаг билээ. Одоо тэрхүү шалгалтын өдөр дөхөж байгааг арай олон оймс элээж, унаж, босч үзсэн ах намынхан анзаараад нүхээ малтаж байна. Харин хүний барьсан гэрт орж суучихаад учраа мэдэхгүй байгаа хүргэн мэт АН-ынхан алмайтсан хэвээрээ л. Аягүй бол хоосон буурин дээр үлдэж цэвэрлэгээ хийсээр хоцрох дог оо. Ард түмэн дөрвөн жилийн өмнө өгсөн саналынхаа үр дүнг харж, дүнгээ тавихад бэлдсээр сууна. Хэрэв сонгуулийн үйл явцад булхай ороогүй л юм бол хүмүүс МАХН-д дийлэнх саналаа өгсөн байгаа. Тиймээс МАХН-ын амлаж байсан амлалт, хэлж байсан зүйлс хэрхэн биелэгдсэнийг шалгаж таарах байх. Бас хариуцлага тооцох ч байх. Нөгөө талаас стандарт бусаар байгуулагдсан ч гэсэн цаасан дээр албан болгосон Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг харна гэх хүмүүс ч байх биз. Гэвч нөгөөх амлаад байсан, Хамтарсан Засгийн газрын голлох хүч болсон МАХН нь нэрээ солиод алга болчихвол нэр нь хэвээрээ үлдсэн АН дээр ял нь бууж таарна. Харин үүнийг АН-ынхан мэдэрч чадахгүй байгаа юм уу, эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлээд байгаа юм уу 20 жилийн ойгоо тэмдэглэхэд л анхаараад гүйгээд байх юм.
Ямар ч улс төрийн намын гол зорилго нь төрийн эрх мэдлийг авах явдал байдаг. Төрийн эрх мэдлээ дангаараа авч чадвал бүх тоглоом тэдний дүрмээр явна. Эрх мэдэл нь ч тэдэнд, бас хариуцлагаа ч тэд үүрнэ. Бас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж нь нээгдэнэ. Гэвч АН 2008 оны мажоритар тогтолцооны сонгуулиар дээрх боломжийг авч чадаагүй. Тэгсэн атлаа сонгуулийн булхай, долдугаар сарын 1-нд ардчилсан гэгдэх Монгол оронд шүүхийн ямар ч шийдвэргүйгээр буудуулан нас барсан хүмүүсийн хэргийг босголгүй дарах хуйвалдааны төлөөсөнд Хамтарсан Засгийн газарт багтсан түүхтэй. Алдаа гаргасан ч алдаагаа засч чаддаг байх нь хамгийн чухал чанар гэгддэг. Тэгвэл АН-ынханд гаргасан алдаагаа засах боломж байна. Засгийн газрыг хянах хэмжээнд тэнцүү нөхцөлөөр Засгийн газраа байгуулж чадаагүйгээс хойш хариуцлагаа хамтдаа хүлээнэ гээд байх нь ч утгагүй. Тэгээд ч хамтарсан Засгийн газрыг байгуулсан МАХН, АН хоёрын МАХН гэдэг нам нь нэрээ солиод алга болчихвол АН л хамаг ял дээр нь үлдэнэ.
АН-ынхаан, үүнээс нь өрсч та бүхэн Засгийн газраасаа гарвал яасан юм бэ. Сонгогчдынхоо хүссэнчлэн сөрөг хүчнээр ажиллах ёстой гэсэн даалгавраа гүйцэтгэж эхэлбэл ямар вэ. Хэзээ ч үгүй байснаас хоцорсон нь дээр гэсэн утгатай зүйр үг англи хэлэнд бий. Түүн шиг хоцорсон ч гэсэн сөрөг хүчний ажлаа хийж эхлээч ээ. Түүнээс сонгогчдын даалгавар, намынхаа жирийн гишүүдийн итгэл үнэмшил, дараа дараагийн сонгуулийн үр дүнг золиослоод жонон царайлаад яваад баймааргүй байна. Баруун түмэн, Зүүн түмэн гэж нэрлэгддэг ч зүүн гараас л хаан ширээнд эзэн суудаг, баруунаас зүүн рүү л абшиг татвар урсдаг байсан билээ. Хамтарсан Засгийн газар нэртэй ч өнгөрсөн жилүүдэд МАХН зүүн гарынхан байж, та бүхэн ганц жононтой дагаж хошгирч ирлээ. Тиймээс АН-ынхан Хамтарсан Засгийн газар гээд эн тэнцүү эрх, эн тэнцүү хариуцлага гэсээр хоосон буурин дээрээ хоцорч үлдэхээсээ өмнө сэрэх хэрэгтэй.
Монголчууд хэзээнээс хээрийн боохой дагаад явчихсан гэрийн нохойд дургүй байдаг. Хээрийн амьтнаасаа түрүүлж, гэрийн нохойг хороох ёстой ч гэлцдэг. Тиймээс АН-ынхан хамтарсан Засгийн газар гэж хөлөө хугалах гээд гүйсээр байх юм бол ирэх 2012 оны сонгуулиар хамгийн түрүүнд булшлагдах аюултай юм. Энэ тоглоомд оролцсоноороо АН-ын гишүүд Засгийн газарт багтсан ба багтаагүй гэдгээрээ хагаралдаж эхэллээ. Ирэх сонгуульд улс төрийн намынхаа хувьд амжилт гаргах итгэл үнэмшил намын гишүүдийн хувьд ч ардчиллыг дэмждэг олон мянган хүмүүсийн хувьд ч алга болчихлоо. Хүний буурин дээр хоцорч үлдэхээсээ өмнө сэрээч ээ, АН-ынхаан...