Хаана ч мөрдөгддөг хуулиар бол яахын аргагүй хууль зөрчигч, гэмт хэрэгтнүүд боловч нөгөө талаасаа өөрсдийг нь зөвтгөх минга түмэн шалтгаантай хүмүүс бол гадаадад хараар амьдрагчид билээ. За билээсээд  байх ч юу байхав зүгээр л ярий хэ. Одоо жишээ нь та 1500 ширхэг хундагаар цамxаг барих болоод, 1423 ба 1424 дэх хундагануудын дээр 1425 дахиа өрж байтал нэг этгээд зүгээр л тийшээ чинь гутлаа тайлаад шидчүүл яахуу? Бас тэр этгээд чинь гутлаа шидэх ч ёстой, харин ч оройтож шидсэн, бүр дахиад шидэх ч эрхтэй этгээд байвал яах вэ? Тухайлбал Америкийн, Германы эсвэл Солонгосын цагдаа.
 
Маниус яахав дээ, хэдээр ч хамаагүй шэнгээний эсвэл Америк, Со, Японы виз гаргуулж аваа л бөөн баяр дээрээ жоохон түгшүүр тээгээд л гараа явчна. Зорьсон газраа очоо л  нутгийн захиргаанаас усанд хаясан чулуу шиг алдагдаж, нэг газар ажилд ороод мөнгө зулгааж эхэлнэ дээ. Энэ тэр юм сонирхож гүйгээд байлгүй мөрөөрөө мөөмөө унжуулаад ажиллаад байвал хэдэн цаас хийвэл хийчнэ. Архи, хүүхэн, казино 3-т нэг тавьчуул ч хамаг юмаа сэгсрүүлжээж сэхээ оруул орно, оркуу бол хилийн чанад дахь метроны буудлын хоноцын тоог нэгээр нэмнэ. Хаа очиж манайхан нэрэлхүү, нэгнийхээ нүдэн дээр алингаа алдаж, өлсөж цангаж харагдахыг хүсэхгүй зан нь гадаадад гарсан хойно нь хэрэг болоод байх шиг байгаан. "Тэрний дунд хүү тэнчээ очоод хөөрхий мөн ч доошоо орсон доо".. гэж яривал яахын тээ, ангийнхан, аруун жилийнхэн юүгхийн ицсийцст!

За тэгээд сайн ч бай, саар ч бай бүгд л нэг санаа зорилготой улс.
"Өрөө дарах ч шахаж байна даа, тэгээд 2 жил болчуул ч харий доо яшиг, улс орондоо хөлөө олохоо бодоё". Гээд сайхан бодонгоо хулмалзангуй явж байхад нь "Цагдаагийн шалгалт!" гэсэн дуу хажууд гарах нь тэнгэрийн аянганаас 100 дахин хүчтэй бууна даа. "Сайн л харсан даа, хаанаас гараад ирвээ муу жандаарм!"...
Ингээд л орхиод гарсан ээж аав, эхнэр хүүхдүүд нүдэнд харагдаад явчна. Савангийн хөөсөөр тоглон наадах хүслээ дарж ядах бяцxан хүүхэд хөөсөндөө гараа хүргэмэгц хэсэгхэн чийг болон алга болоход яаж харамсадаг билээ дээ. Залуу эрийн мөрөөдөл савангийн хөөс шиг л оргүй боллоо. Хүүхдийн харамсал эгшний дараа мартагдах бол манай залуугийн харуусал харин яах вэ. Ганцxан зүйлээр тайтгаравал тайтгарна: "За үхсэнээс л дээр шүү дээ!".  Нээрээ ч арай дээр санагдах нь санагданаа.

 Тэр сайхан Ю эс эй, Япон, Герман эднүүст чинь хүмүүс татвараа төлөнгүүт дарга нар нь тэрий нь манайхан шиг худаа үнэн паньж иджуухгүйгээр цагдаа, эмч, багш нараа боломжийн цалинжуулчна. Тэгэнгүүт тэднүүс нь ажлаа үлгэр жишээ гилалзтал биелүүлж улс нийгэмдээ том ач тус хүргэснийхээ төлөө тушаал дэвшиж, цалингаа ч нэмүүлчнэ. За энэ ач тус энтэр гээд би яагаад байнаа, дээр бас билээ, бүлгээ энтэр гээд байсан, зүгээр сайн цалин авахын төлөө сайн ажиллаж байгаа нь л тэр л дээ. Өөрийнхөө л төлөө. Тэхээс цалингийн гадуур орлого, энээ тэрээ найраанд оролцчуул харин өөрөө ямар ч найраагүйгээр насан турш улсын ажил хийх эрхээ хасуулаад хог дээр үсрэх юм чинь. Тийм хүнийг дараа нь хувийн кампаан ч ажилд авахгүй, яагаад гэвэл хахууль авах гэдэг бол өөрийгөө адгийн шаар, хог новш гэж үздэг хүний хийдэг ажил. Бие биенээсээ ичдэг, явуургүй арга гэдгийг нэгэнт мэддэг хамт олон, нийгмийн гишүүдийн л боддог бодол л доо энэ. Тэхээс дарга нь ардаасаа хулгайлдаг, ард нь ч даргаа унагаад өөрөө дарга болчуул хэд дахин илүү хулгайлах хүсэлтэй оронд бол хэн ч хахуулийг хэн ч авч өгнө л дөө, жишээ нь Монголд. Муугийн жишээнд яасан ч их явжийнэ даа энэ нэр. Гайгүй болно доо удахгүй. Хөгжий шүү дээ маниус.
 
Ингээд нэгэнт цагдаад үзүүлж харуулах цаасгүй л бол тэр залуус ямар ч найраагүй ачигдах нь тодорхоое. Хуулинд нь тэг гээд заацан л бол өршөөл энэрэл гэж мэдэхгүй хамгийн харгис ханатай тулна шүү дээ. Юун тэр танил тал, найраа өргөл барьц. Шал өөр етөнцөд байгаагаа тэхэд нэг ухаарна, монголчууд. Харин шоронд нь хэсэг суух зуураа цагаачийн өргөдөл өгөөд үзнэ. Энх амгалангийн далай эх орных нь нэр энэ үед харин ч нэг хясах шиг болно доо.
-Та яг яасан гээд Монгол эх орондоо байж чадахаа больсон юм бэ?
-...... лблблллбллл...

Ямар хөршийн эхнэртэй араар нь тавиад нөхөрт нь алуулах гээд байнаа гэлтэй ч биш. Түүцнээс хайрцаг тамхи зээлцэн чинь эзэн нь шанаадах гээд байна ч гэхүү. Ээж загнаад байдымаа гэвэл яах бол...? Цагаачийн шалтгаан үнэмшилгүй байвал тэгээд л баяртай. Дээшээ тэнгэр хол, халуун. Доошоо газар хүйтэн хатуу.
Гээд бас байноо байна манай цагаач нар. Аавын хүүхдүүдэд арга олдолгүй дээ. За тэр Афган эднүүсүү, хөлийн өлмий хилийн зураас давлаа л бол цагаачаар шууд уригддаг хүмүүс. Хээ, атаархах хэрэггүй дээ, эх оронтой, эх орондоо эзэн болсон улсууд шүү дээ бид чинь. Ташаагаа тулаад хаашаа ч явсан дураараа сайхан нутагтай, үсрээ л дошны атмаан ирж нүд тагална биз. Дараа нь айргаа хөхүүртэйгээ аваад, нүд гайгүй юу? гээд хүрээд ирнэ дээ тэгээд.

За тэгээд манайхны зарим нь гуйж гуйж цагаачаар үлднэ, нэг л их зовсон, хэлмэгдсэн хүмүүс. Тэгснээ Монголд 2 байр, 3 машин авлаа.. гэнгүүтээ эх орныхоо зүг шүгэлдээ л гараад давхична. Гайхдаг л байх тэднүүс. Монголчууд зальжин л болохооос, толгой хоргодох газар гуйдаггүй гэдгийг мэдэхгүй нь тэр хэр.
 
*****
 Цагдаад баригдсан залуу, цагаачийн шаансгүй, ачигдах нь тодорхой болсон ч хэрхэн эргэж ирэхээ хэлтэс хүрэхээс өмнө тооцоолж амжна. Ирэх ч болно, ахиад эхнээс нь үзнэ. Зорилгодоо ч хүрнэ. Харин дараа нь эргээд эх орондоо ялсан баатрын янзаар Чингисхаан буудалдаа ах дүүсээрээ тосуулна. Хорвоогоор бэдэрч байгаа залуус эх орондоо цугларах үе ирнэ дээ нэг. Бидний үе дуусна, хойч үе залгана. Тэгэхэд тэд биднээс цагаачаар аваач гэж гуйх вий дээ. Монгол хэлний шалгалт авах юм шүү хамгийн түрүүнд.

За тэгээд яахав дээ. Цаг үеийн тулгалтыг тэсэхээс биш яахуу дээ хэдүүлээ. Дээр нь бас хэдэн идэмхий дарга нар байна, нүд нь зоос болцон луйварчин бүлэглэлүүд байна, бөөн бөөн залуучуудын, эх орончдын холбоо л гэнэ. Алс хол суугаа аав ээжээсээ болоод олон ч хүүхэд хагас өнчин үлдэж байгаа гэнэ. Ард нь гарна даа нэг л мэдэхэд. Гурав шахам мянганы түүхтэй улсын маань үе үеийн оршин суугчдад даван туулах ёстой олон сорилгууд таарч байсан биз. Энэ бидний л үе, бид ийм ачааг л үүрэлцэх байж. Эгэл жирийн залуус эх орныхоо төлөө ч гээгүй, зөвхөн өөрийнхөө амьдралын төлөө явж байсан ч гэсэн, энэ үеийг л даван туулалцсаны төлөө ирээдүй хойч энэ үеийнхнийг дурсах уу. Ухаандаа 2-р дайны дараа аж амьдралаа өөд татах гэж зүтгэж байсан эмээ өвөөгөөрөө бахархадаг герман, япончууд шиг ч юм уу. Адилхан л сүйрэх шахаад өндийх гэж байгаа улс байх шиг санагдаад байхын.