Баячуудын зэрлэг цэнгэл, хар тамхиар тарьсан адгуусны хөлөөс хүүхдээ салгаж авах цаг
Хэдэн жилийн өмнө” Зэрлэг цэнгэлийн хөлд хүүхдүүд” гэсэн өгүүллээ “Өдрийн сонин”д нийтлүүлж баахан хүний хараал идэв. Морь бол Монголын эрийн гурван наадмын нэг.
Хэдэн жилийн өмнө” Зэрлэг цэнгэлийн хөлд хүүхдүүд” гэсэн өгүүллээ “Өдрийн сонин”д нийтлүүлж баахан хүний хараал идэв. Морь бол Монголын эрийн гурван наадмын нэг. Хүүхдээр морь унуулхад яадаг юм. Үүнийг бичиж байгаа Дашрэнцэн гэдэг чинь хятад хүн. Хүүхдээр унуулж морь уралдуулахгүй бол Монгол байхын утга алга гээд баахан эсэргүүцэж байв. Тэр өгүүлэлд маань нэлээд хэдэн ноцтой тоо байв. Сүүлийн” зургаан жилд улс аймаг сумын наадамд 86 хүүхэд хурдан мориноос болж амиа алджээ. Мориноос унасан бэртсэн , гэмтсэн хүүхдийн тоо зөвхөн улсын эмнэлэгт бүртгэлтэйгээр нь тоолход нэг жилд 400 гардаг байна. Сүүлийн үед ядуухан эцэг эхчүүд баячуудын морийг хүүхдээрээ унуулж хүүхдээ олз ашгийн хэрэгсэл болгож байна. Нэгэнт мөнгө авч хүүхдээрээ морь унуулсан бол мориноос унаж гэмтэх бэртэх байтугай, амь нас нь эрсдсэнч дуугүй өнгөрдөг боллоо “гэж тэмдэглэсэн юм. Дээрх эмгэнэлт баримт нэг дахин нэмэгдсэн. Хоёр жилийн өмнө манай Баянжаргалан сумын наадамд нэг аймшигтай осол гарсан. Эрсдсэн хоёр ч хүүхдийн эцэг эхтэй уулзхад” Яая гэхэв бид юундаа гомдхов.Ямар хүнд алуулчихсан биш морь унуулсан компанийн захирал сайн хүн харж үзэж байгаа “гэж хэлж байлаа. Хурдан морины уралдаан гэгч ардын наадам шинжтэй байсан дээр үед бол өөр байсан юм. Эцэг өвгөд нь хүүхдээрээ юмуу өөрийнхөө садан төрлийнхнөөрөө багачуудаар хурдны морио унуулна. Өөрийн адууны зан зангаа мэдсэн унаган хүлгээрээ хүүхдээ унаа унаа сургаж наадмын морь унахад дадлагжуулна. Хүүхэд нь наадмын морь унах дургүй бол албадахгүй. Сонголтыг хүүхэд хийнэ гээд хүүхэд хамгаалах уламжлалт аргууд байсан юм. Өнөө үеийн мөнгөний морин уралдаанд бүх юм өөр болсон. Олом чангалж мэдэхгүй мөртлөө олон сая төгрөгөөр морь худалдаж авсан шинэ цагийн уяачид. Уяа сойлго нь буруу зөрүү таарч , хар тамхиар тарин галзуу шахуу болж нүд нь улаанаар эргэлдэн тогтож ядсан адгуус. Морь уяач хоёр ийм л болсон. Ийм хоёр галзуугийн мэдэлд насанд хүрээгүй 5-13 насны хүүхдүүдээ морь унуулах гэж тушааж байна гээд бодход аймаар байгаа биз. Гэвч хүүхэд морь хоёроор зугаа цэнгэл хийж “морь унуулж наадаж байгаа бизнесменүүд” өөрийнхөө хүүхдүүдээр морь унуулах байтугай мал руу зүглүүлдэггүй байхгүй юу. Тэгж хүүхдийнхээ амь насаар тоглохгүйгээ тэд сайн мэднэ. Тэдний авгай хүүхдүүд хөргөгчтэй машиндаа халуун нар хурдан морины тоосонд халтайсан ядуусын хүүхдийг хараад шоолж суудаг юм. Гурван жилийн өмнө хүүхдийн төлөө нэгэн төрийн бус байгууллага санаачлан хурдан морь унаж байгаа хүүхдэд барилгачдын төмөр малгай өмсүүлэх, өвдөг тохойны хамгаалалт хийх хөгийн санаачлага гаргаж тэрийг нь уяач их хурлын гишүүд дэмжээд сүйд боллоо. Хүүхэд хамгаалах арга хэмжээ нь энэ юм гэнээ. Тэгээд яасан гэж санана. Нөгөө сайд эрхэм гишүүн алдарт уяач маань ийм хүүхдийн хамгаалалтын хувцасны дэлгүүр нээж бүх наадамчдад шахсан байгаа юм. Бас хурдан морь унаж байгаа хүүхдүүдийн даатгал гэж нэг бизнесийг бас нэг сайд асан уяач эрхлэж цэцэглэж байна. Гэвч хүүхдүүд амь нас эрүүл мэндээрээ хохирсон хэвээр. Тэр мэдээлэл бүүр нууцлагдаад байна. Манай мэдээллийн хэрэгслүүд уяачдыг дагаад л айраг түрүүний морь дагаад хөөрөөд байдаг. Хүүхдээр тоглох энэ зэрлэг цэнгэлийн дэргэд Мексик гаралтай бух хүн хоёрын тулалдаанч арай энэрэнгүй. Ядаж тэр тулаанд том хүн адгуустай өөрийгөө хамгаалах багажтай тулалддаг биздээ. Харин манай баячуудын цэнгэл бол амиа хамгаалах чадваргүй хүүхдийг адгуусан дээр мордуулаад ланд 105 машинаар элдэж байгаагаараа бүр аймшигтай. Ойрлцоогоор жилд 800 гаран их бага наадмууд болж байна. Овоо сумын жижиг наадамд 30-80 морь , даншиг болон бүсийн наадмуудад 300-800 морь уралдаж байна. Энэ олон мянган адгуусны тоогоор алт мөнгөндөө багтаж ядсан наймаачид, түрүү айрагын морины хүний толгойд багтамгүй өндөр үнийн бооцоо цэцэглэж байна. Нэмэгдэл тэжээлгүй байгалынхаа өвсөөр тэнхэрсэн адуу, унаган адуугаа уяж өөрийнхөө хүүхдээрээ унуулсан жирийн малчины морь аль ч наадамд айраг түрүү байтугай аравын дотор давхихгүй болсон цаг. Хурдан морь одоо үед яг “казино” болоод байна. Мөнгөнд улайран бооцоо тавьсан зэрлэг баячуудын зугаа цэнгэл хар тамхиар галзууруулсан хурдан хурц адгуусны хөлөөс хүүхдүүдээ салгаж авах цаг болсон юм бишүү.
Tsendjargal
Гана
Гана
Зочин
Зочин
Enkhee
Зочин
erdenet
Unshigch
otgoo
d
Дэмжиж байноо
Хүүхдийг хамгаалъя
Цолмон
TeRRoR
bat
Зочин
B.B.
ббб
Зочин
Зочин
Геодези
Монгол
Зочин
М.Энхболд, Улаан нарын гишүүдэд
Зочин
ts
Тамлагсад
irgen
Zulaa
Улаанд
шоогоо
шоогоо
Зочин
Зочин
Зочин
unen baina
Naran
doboo
saruul
Lu gun
Зочин
zunug
хар
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин