Хүүхдийн хувь заяаг шийдэх хугацаа наян минут
Жилийн жилд шалгалтын тест задардаг, элсэлтийн шалгалт тойрсон ямар нэгэн будлианыг энэ жилдээ арай амжихгүй байх.
Жилийн жилд шалгалтын тест задардаг, элсэлтийн шалгалт тойрсон ямар нэгэн будлианыг энэ жилдээ арай амжихгүй байх. Ирэх жилээс бүрэн цэгцлэхээр боллоо гэж БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр өчигдөр манай сонин дээр хийгдсэн нээлттэй хэлэлцүүлэг дээр мэдэгдсэн юм.
Ер нь энэ конкурс буюу элсэлтийн шалгалт гээч юмыг больчихвол яасан юм бэ гэхэд тэрээр
-ЕБС-иудын боловсрол олгосон, сургасан түвшин жигд биш байх талтай, мөн сурагчдыг дүгнэсэн байдал тухайн багшаас хамааралтай зэрэг амьдрал дээр олон зөрчил тохиолддог. Түүнийг улсын хэмжээнд нэгдсэн нэг шалгуураар нэг өдөр зэрэг шалгахаас өөр арга байхгүй гэж Отгонбаяр сайд хэлж байна. Конкурсыг хөнгөвчлөх гэж сайдыг хүүхэд байх үед улаан шугам гэгч журам гаргаж байсан. Тэр үед чанга дүн тавьдаг багштай сургуулийн хүүхдүүд авсан дүнгээрээ "улаан шугам"-ны босго давалгүй хохирч бөөн хэл болж байсныг ч дурдсан юм. Цаашид элсэлтийн нэгдсэн шалгалтыг сургууль төгссөн болгоноос авч байх нь өөрчлөгдөхгүй тул энэнээс өөр арга байхгүй л дээ. Тэгээд ч дэлхий нийтийн жишигт бүгд л ямар нэгэн "конкурс" өгч байж цааш сурах эрхээ авцгаадаг.
Их дээд сургуулиуд өөртөө оюутан элсүүлэх шударга аргуудыг орчин үед их хайж байна. Юуны өмнө одоо манайхны хэрэглээд байгаа тест бөглөх шалгалтад олон сургууль сүжиггүй болсон юм билээ. Бэлэн хариулттай тест нь хүүхдийн боловсролын хэмжээг танихаасаа илүү тухайн өдрийн аз давамгайлчихдаг болохоор тохиолдлын оюутнууд ороод ирэх магадлалтай. Тийм учир нэр хүндтэй гадаадын том сургуулиуд "хүрдээ цээжилсэн хүүхдүүд" биш сэтгэдэг толгойг олж илрүүлэхийн төлөө байдаг. Тэгээд энэ тест гэгч жолооны курс төгсөгчдөөс авдаг шалгалтыг даваад Кембрижийн их сургуульд орно гэдэг лөөлөө болжээ. Оронд нь эссэ бич гээд хуудас цаас тараагаад гүйцээ. Сайн сэтгүүлч бол иймэрхүү шалгалтыг өлхөн өгөөд харин орсон хойноо удалгүй хөөгдөх байх. Харин хүүхэд залуусын хувьд эссэ нь амархан юм шиг мөртлөө алгебрийн бодлогоос хэцүү адармаатай. Цөөн үгэнд багтах эссэнд тухайн хүний эмх цэгц, зан араншин, төлөвшсөн боловсорсон, хэрсүүжсэн нь харагддаг. Ерөөсөө л өөрийгөө хэн бэ гэдгийг мэргэжлийнхэнд өмдөө шувтлаад үзүүлчихэж байгаа юм. Өндөр төлбөртэй хувийн сургуулийн эзэд юм уу хэн нэгэн томцуулын эрхийн тэнэг хүүхдүүдийн аавдаа хошуу цорвойн хэлсэн хүсэлтийн дагуу ийм аймаар шалгалтыг манайх авдаггүй байж магадгүй. Яагаад гэвэл амьдралын хар ухаантай малчны хүүхэд хөдөөнөөс орж ирээд шууд гадаадын их сургуульд орчих магадлал бий. Урлаг соёл, улс төрийн суутнуудын амьдралын гараа иймэрхүү санамсаргүй байдлаас "шууд даам гарчихсан" намтар дэндүү олон байдаг. Сэдэвтэй хамаагүй гэхээр жишээ хэлэхэд П.Гэндэн гуай Өвөрхангайгаас төлөөлөгч болж ирээд одоогоор бол эссэ хэлсээр байгаад шууд Ерөнхий сайд болсон удаатай. Хожим түүхэнд сайнаар бичигдэх улстөрч болсон.
Эссэ нь ч бай, тест нь ч бай, цээж бичиг нь ч бай ерөөсөө энэ элсэлтийн шалгалтыг авахгүйгээр дараагийн шатны сургуульд элсүүлж болох уу? Яагаад болохгүй гэж. ЕБС-ийн дурын захирлаас асуугаарай. Энэ жил танай "арав төгсөгч"-дөөс их дээд сургуульд хэдэн хүүхэд тэнцэв гэж. Бахдалтайяа 100 хувь гэнэ. Сурагч өөрөө дээд боловсрол эзэмших тухайн үеийн дур хүслээс л хамаарах болохоос элсэлтийн шалгалт бол асуудал биш. Тийм аймаар шалгаад мянгаас ганц нь тэнцээд байгаа юм байхгүй. Өөрийгөө нэр хүндтэй гэж рекламдсан улсын голдуу их дээд сургуулийн босго оноо арай жаахан чанга юм шиг билээ. Цаашид хүн ам гурван сая хүрээгүй Монголд олдоод байгаа сургуулийг цөөлөх талаар их ярьж байгаа. Тэр цаг ирлээ ч гэсэн элсэлтийн шалгалт нь хаврын тарчиг энэ өдрүүдээр энэ салбарынхны мөнгө олдог жижиг зорилгоос хальж гарахгүй.
Нөгөө талаас хүүхдийн 12 жилийн хичээл зүтгэлийг наяхан минутад шийддэг нь сонин шүү. 12 жил суралцсан ба наян минутад хуулсан хоёр хөдөлмөрийн үнэлгээнд урвуу пропорциональ хариу гараад байдаг.
Шалгуурын шинжлэх ухаан спортын салбарт бараг маргаангүй болтлоо хөгжсөн. Өнөөдөр эхэлж байгаа хамгийн том спорт хөлбөмбөгийн дэлхийн цомд очигсод ганцхан удаа 90 минут тоглоод шийдчихсэн юм биш.
Сурагчдыг дунд сургуульд дэвшихээс нь эхлээд анги, бүлэг, сургуулиуд, аймаг дүүргээр нь улирал тутамд байр эзлүүлж, рейтинг тогтоож явсаар 12-р анги төгсөх тэр өдөр бүх байршил тодорхой болчихсон байж болно. Үнэлгээг шударга гаргахын тулд өрсөлдөгч сургууль нь ирээд түвшин тогтооно. Яахав бөөн маргаан болно. Маргааны ард өрсөлдөөн хор шар нэр хүндийн асуудал сөхөгдөнө. Хүүхдээ сайн сургасан анги бүлэг сургууль илүү олон онцтойгоор оноо түүнэ. Тэр хэрээр багш нарын цалин өснө. Тэр хэрээр багш нарын цалин хасагдана. Сургуулийн хувьсах зардал жинхэнэ утгаар хэрэгжиж рейтинг өндөртэй сургуульд хүүхдээ шилжүүлнэ. Дампуу сургууль шууд хаалгаа барина. Ярихад ч амархан л даа. Гэхдээ заавал энэ биш өөр ийм маягийн гарцнууд хайж сэтгээч ээ гэх гэсэн юм.
Өнөөдөр лав Монголд аль ч их сургууль төгссөн мэргэжилтний дийлэнхийг яаж сургуульд элсээд юу сураад ирж байгааг гайхаад барахгүй юм. Зарим их дээд сургуульд хармааны хулгайч, дээрэмчин, биеэ үнэлэгчид аргалаад шургалаад орчихсон нь элсэлтийн шалгалтын хаялага ч юм билүү.
Өөр нэг гарц бол нэгэнт л бүгд их дээд сургуульд аргалаад орж чадаж байгаа юм чинь шалгалт энэ тэр гэлгүйгээр хүүхдүүдийг хүссэн сургуульд нь шууд оруулчих хэрэгтэй. Хамаа алга. Бүгд онгоцны нисгэгч болно гэж дарвиад тэр сургуульдаа очиг. Мэдээж энд дотоодын сургуулийн тухай ярьж байна. Тухайн их дээд сургуулийн орох босго нээлттэй. Харин хагас жил юм уу бүтэн жилийн дараа зөвхөн төд нь үлдэнэ шүү найзуудаа гэсэн норм цаана нь байна. Наян минут биш найман сар "алалцсан" тэмцэл дундаас арай гайгүй нь шалгарч үлдэнэ ээ дээ. Энэ хооронд авлига, танил тал, өөр юу ч юм шударга бус явдал үйлчлээд байвал тамын тогооны монголчууд яг тэвчиж харагдаарай. Ийм шалгууртай болчихвол эцэг эх хүүхэд өөрийнхөө хэмжээг бодитой дүгнэж хаана тэсч үлдэхээ сонгоно. Сэтгүүлч болох нугасгүй дуртай өчнөөн хүүхэд байдаг ш дээ, зайлуул. Даанч тооны шалгалтын наян минутыг давалгүй ойччихсон болохоос. Түүний оронд "А" үнэлгээ авахаас өөр шидгүй нэг нөхөр орж ирээд бас төгсөөд бүр ажилд ороод энд тэнд хэлээ хазаад чал чал хийж явна даа миний мэдэхээс.
Амьдралын ийм идэвхтэй зарчмуудаас манай төрийн албан хаагчид үргэлж тойрч, аль болохоор хэл амгүй хуучнаараа зүгээр сууж цалин авахыг хичээсээр байгаа нь хөгжилд мөн их саад болж байна. Сурахын төлөөх нөр их өрсөлдөөн улс орон даяар өрнөчихвөл багш нарын сурган хүмүүжүүлэх потенциал бас сонин харагдана.

Зочин
zochin
lhagvaa
ZOCIN
naran
bolovsrol
нараа
Монголхүү
заавал унш
Зочин
hamaagui
Жаргалан
z
ЭШ-г өгсөн хүн
jour
Мяг
ta
urna
Bi
Б.Жавхаа
Б.Жавхаа
КОЛА
Аззаяа
Зочин
ожоо
Баагий
сартуул
toefl
delgermaa
delgermaa