Гадаа тэр чигээрээ дулаахан өвөл болох гэж байгаам шиг царайлж байснаа гэнэт хүйтрээд алж байна даа. Яах вэ, эрх баригчид маань утаа багасгана гэсэн амандаа хүрлээ. Хэдэн хүнийхээ аминд ч хүрсэн. Одоо нөөц нь дуусчих гээд л сандраад байна. Төрийн ажил тул гайхаад байх явдалгүй л дээ. Нэг иймэрхүү л байдаг. Зэрэгцээд АН-ын хувьд утаа багассанд уурлаж, утаа гараад ирэх юм баяр хөөрөө нууж чадахгүй үйлээ үзэж байсан нь нүднээ ил байлаа. Бүр нэг хуваагдаад байлдахад бэлэн новшнууд шүү энэ ах нар ккк. 

Сошл шуугиан гэвэл сахилгагүй сарлаг, тийрдэг соёолон, допинг, төрийн ордны гадаа ном хурсан лам нар, баавгайнууд, 800 хятад, Дубайн гэрээг хүчингүй болгосон хөөрхөн явдал, Фронтоо хаяж явсан генерал, Тайландын хааны ордноос хулгай хийж чадсан монголчууд гээд уйдах зав ч олдсонгүй. Сайн сайхан юмаар ч дүүрэн жил болов. Хүннү рок, Электорат, ҮХНӨ, сургуулийн автуус, шинэ гүүр, налайхын зам... 

Эд ч яахав ойлгогдож байна. Харин юу болоод өнгөрсөн нь мэдэгдэхгүй юмнуудаа жоохон дэлгэрүүлж бичий.


Оны зохицуулалт

/Тэрээр баян ядуугийн зөрүүг арилгаж чадлаа/

19 он гарангуут л Ерөнхий сайд У.Хүрэлсүх маань ажилдаа орж, уламжлал ёсоор хэдэн албан хаагчаа суулгаж байгаад загнасан:

-Та нар одоо наад үнэтэй алтан цаг зүүдгээ больцгоо. Алтан үзэг барихаа боль. Ард түмэн чинь ядуу байна!

Ингээд л манай дарга нар бидний эгнээнд шилжиж орсон юм. Тэдэнд одоо үнэтэй цаг маг байхгүй. Бидний адил юу ч байхгүй. Ер бусаар баяжиж, иргэдийнхээ юмыг булаахаасаа ч өнгөрсөн. Жинхэнэ ардын засаг тогтсон... 

Гэж бодох ёстой юм шиг байсан юм шиг байна лээ бидний хэдэн мал нь ккк. Өрөөндөө засвар хийж байвал нүнжигтэй сайхан дарга. Хүнээ сольж ажлыг сайжруулая гэж байгаа бол боломжийн л дарга. Системийг өөрчлөх зориг төрсөн бол удирдагч. Харин нүүрээ халхлаад л нуугдчихдаг гэж бодож байгаа бол тэр манай Хүрэлсүх. 

Ер нь гэхдээ байнаа. Яс юман дээр ард түмэн чинь та нарыг үнэтэй цаг зүүцэн байна, алтан үзэгтэй юм байна гэж анзаарахаа ч мэддэггүй юм шүү дээ. Осолгүй машины том жижгийг ялгахаас цагны үнэтэй үнэгүйг, госчоомны ориг хулхийг мэддэг хүмүүс бяд биш. Гэнэт баяжсан дарга нар л нэгнээ тэгж анзаарч жиг жуг гэлцдэг байх.

Цагны зураг аваад бна даа сда

Оны милитаристууд

/Байлдах л үлдлээ/

Нэг тийм, махыг маруужинтай идэж байгаа ч юм шиг, манай хууль зүйн сайд нэг ч хууль зөрчөөгүй ч юм шиг байж боломгүй зүйл тохиолдлоо. 

Ерөнхий сайд маань нэг л өдөр Бүх цэргийн холбоо гэдэг ТББ-ын тэргүүн болсноо зарлав. Болсноо ч гэж дээ болгосныг. Гү болгосныг ч гэж дээ болсноо гэдгээрээ л байх байж. Гү одоо болж болох л байх л даа. Гэхдээ нэг тийм дархан руу явдаг замтай ч юм шиг, Даваасүрэн сайд 10%-аас татгалзаж байгаа ч юм шиг санагдаад байгаа биз дээ? 

Одоо тэгээд тэр цэргийн холбоо нь хэдэн цэрэгтэй, тэр цэргүүд нь юугаараа холбогддог, Хүрэлсүх сайд маань тэр цэргүүдээр яах гэж байгаа, цэргүүд нь Ерөнхий сайдтайгаа яахгаад байгаа гэхчлэн зөндөө л там тум юмнууд үлдлээ. Монголчууд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг л бүх цэргүүдээ командалдаг гэж бодож явсан нь саяхан. Гэтэл зөвхөн зэвсэгт хүчнээ л командалдагийг ойлгож авлаа. Гэтэл бас зэвсэгт хүчин гэж юу болох, зэвсэггүй хүчнээсээ ямар ялгаатай, цэрэг нь хаанаа байгаа, ерөөс хүчин гэж юуг ойлгох гээд зөндөө асуулт гарчлаа новш гэж. Ямар ч байсан цэрэг нь ерөнхий сайдад хамрагдаж, хүчин нь ерөнхийлөгчдөө үлдэж байгаа... за мэдкү мэдкү лав сая ирсэн хоёр байлдааны онгоцоо нэг нэгээр нь авах байх.

Хэдэн цэрэгтэй гэнүү, сайн харахгүй бол...

Оны чичрэлт

/Үүнээс өөр сэдэв дэлхий дээр үлдээгүй мэт./

Нямдорж сайд гэнэтхэн Зоригийн хэргийн сэжигтнүүдийг эрүүдлээ, суллая гээд гараад ирсэн. Хүмүүс аан тиймуу гээд байж байтал эрүүдсэн гэсэн бичлэг зурагтаар цацагдав. Эхлээд тарьсан сенсацаасаа ч болцон уу, тэр бичлэг нь иргэдийн “хүлээлтэд” нэг их хүрээгүй. Тэрнээс гадна “эрүүдэн шүүнэ” гэдэг маань байцаагч сэжигтнийг өрөөндөө оруулж ирээ л тамлаад унахыг хэлдэг гэж бодож байсан олон хүн гайхаж ч хүлээж авлаа. Хэрэгтнүүд л нэгийгээ дарамтлаад байгаам бишүү гэцгээсэн. За энэ ч нэг асуудал. Гэтэл удахгүй дараа нь нөгөө дарамтлагч Амгаланбаатар нь өөрөө дарамтныхаа гэрчээр дуудагдлаа... 

Ер нь энэ оны онцлох гэдэг юм бичих нь өөрөө үргэлж зүүд шиг байдаг. Цохиод байхад цохигдохгүй, гүйгээд байхад газар хорохгүй. Учир нь олдохгүй, манан шиг. Галзуугийн эмнэлгийн тухай кино шиг. Тийм л юмны цуглуулга бол миний оны онцлох байгаам.

За эргээд яриандаа ороё. Тэгээд УИХ дээр ч түр хороо байгуулаа л, Батзандан ч тэргүүлээ л, цогтой мэдэгдлүүдээ хийгээд л эхэлсэн. “Эрүүдэн шүүсэн байна, сулла!!!”

-Энэ гурав хэрэгтнүүд мөнүү, бишүү?

-Тэр хамаагүй, эрүүдэн шүүсэн байна, сулла!!!

Хүмүүс бүр гайхаж гүйцлээ. Эрүүдэн шүүх нь нэг хэрэг, харин алдарт хэргийг тэр гурав үйлдсэн эсэх нь өөр хэрэг баймаар. За тэгээ л тэр гурвыг хэрэг хийсэн хийгээгүй гэж мэтгэх иргэдийнхээ эргэлзээг тайлж мэдэх нэг зүйл болсон нь өнгөрсөн хавар байнуу даа, хэргийн мөрдлөгтэй холбоотой материалуудыг нууцын зэргээс гаргасан явдал байв. Гэвч өнөө хэр нь Нямдорж гуай дарчаад байдаг (Сэтгүүлч нар маань мэдээгүй бол мэдээд авчихүй юу л гэж байгаан).

Тэгээ л Нямдорж гуай гэнэт нөгөө гурвыг өмөөрөхөө болиод чивввв чимээгүй болцон. Ямар зорилготой байгаад, тэр нь яаж биелээд, тэгээд одоо яах гэж байгаан бүү мэд.

They are fucking us everyday, every moment.

Оны эзэмдэлт

/Ах дүү гурван баатар/

Хорвоо дээр хүн бүр л шударга байдаг хойно доо. Өөртэй нь тэрссэн бүхэн шударга биш байж таарна. Өөрийг нь шүүмжилсэн үг өгүүлбэрээс эхлээд буруутгасан шүүгч нар хүртэл луйварчид шүү дээ. ҮАБЗ гэгч гурван хүн гээв гэнэт л нэг өдөр бүх хүчний байгууллагын дарга нарыг шударга бус байна гээд зөвхөн өөрснөө халж, өөрснөө томилж болох хууль оруулж ирээд батлуулчихсан. Өмнө нь УИХ-ын 76 хүн тэднийг шийддэг байлаа.

Манай дарга нарын хэн нь ч шударга биш. Гэхдээ бүгдээрээ дүүрчихсэн новшнууд ч биш (гэхдээ үнэхээр дүүрчихсэн новшнууд бол байдаг). Зүгээр ингэс тэгэс гэж байгаад хэнээс арай нэмэртэй үг үйлдэл, санаачлага гарахнав гэдэгтээ л байна. Хулгай хийж яваад галаас хүүхэд аварчихсан нь ч бишгүй. Гэхдээ л ардчилсан тогтолцоо, бүгдээр хэлэлцэх зарчим, талцан хэрэлдэх боломж үргэлж байж байх ёстой байсан юм. Одоо хэнийг чөлөөлж, хэнийг цаазалж, хэнийг байхгүй болгох нь зүгээр л гурван хүний гарт орсон. Төрийн эргэлт биш гэж үү. Өнөөдөр гар бариад маргааш нармайгаа нээлцдэг монгол зандаа л найдах үлдсэн. Явж явж монгол хүний энэ зан л Монголын заяаг шороо үмхүүлчихгүй авч явж ирлээ. Заяа нь л юм даа.

Домогт хамгийн залуу баатрын морь бүхнийг үнэрлэдэг, дунд ахын морь бүхнийг харж байдаг, том ахын морь бүхнийг чагнадаг шидтэй хэмээн гардаг ажээ.

Оны апокалипсис

/Хаанаас нь эхэлж бичихээ ч мэдэхгүй байна/

Тэр өөрөө ч хаанаас эхэлснээ мэдэхгүй байх. Хэзээ ч билээ “Оспан баатар Монголыг аварсан” гэж хашгирч байснаа там тум санах байдалтай. “Би гэртээ байгаам чинь хоолойгоо шахаж ярих боломжгүй байна” гэж лайв хийгээ л. Амьтны хүрээлэн шиг эрээвэр хураавар улсууд цугласнаа “монголыг аврах тав” гэж өөрснийгөө тунхаглаа л (ёооё). 

Нөгөө нэг лидер нь Болд гуай. Нүүрээ нууж амьдрах онцгой авьяастай. Гучин жил коммунист явснаа энэ жил илчиллээ. Эсвэл өөрийгөө олох хэзээ ч оройтохгүйгэдэг нь энэ байх. Тэгээ л бусад нь хэн нэгний сумны үзүүр, жадны зэв болдгоороо танигдсан гишүүдтэй. Мэдэхгүй ээ, ертөнцийн төгсгөлийг л библид нэг иймэрхүүгээр юу нь мэдэгдкү, яах гэж байгаа нь тодорхойгүй самуун, сүйрлээр дүрсэлсэн байдаг санагдаад байна. 

Талбай дээр гарцан жагсаж ч байх шиг. Яах гэж жагсаад байнаа гэсэн чинь өөрснийхөө ажлыг сайжруулах жагсаал ч гэжаах шиг...

Шударга байх тухай ийм их гарын авалга бичээд овоолцон. Гэснээс эднүүс бүгдээрээ ШИНЭНам билүү зарим нь ч билүү. Ямартай ч аврах гэж байгаа ард түмэн нь намынх нь товчлолыг “Шизотой иргэдийн нэгдсэн эвсэл нам” гэж бодсоноо твитэр дээр нуухгүй байсан.

Оны оймс

/Ахиад нэг оймс алдаршлаа/

Монгол хүний ээгнээ зөвшөөрдгүй, хоромхон зуурын эв нэгдэл төдий нь Монголын заяа гэж үнэн. Тэрний ачаар л бид улстөрчдийг, төрийн албан хаагчдыг таньж мэдэхтэйгээ амьдарч байна. Энэ жил чамгүй л олон илчлэлт гарлаа. Түүний оргил нь төрийн албан хаагчийн оймсноос гарсан мөнгө. Мөнгөний тоо нь оргил биш л дээ. Төрд ямар увайгүй, өрөвдлийн, цайчихсан хүн ажиллаж болдгийг харуулсан энэ үзэгдэл нь өөрөө оргил юм. 

Авилга авдаггүй хүн ажиллуулах тухай ярьдаг нэг хэсэг нь. Тогтолцоо солихоос өөр ямар ч арга байхгүй гэж нөгөө хэсэг нь хэлдэг. Манай улсад байгаа хуулиуд нь өнөөдөр биелээд л эхэлбэл шууд маргааш нь Япон улс шиг болж чадна. Хууль биелэхгүй байх нөхцлийг бид өөрснөө бүтээсэн бөгөөд дээд зэргээр ажиллуулж байгаа. Бидний төрмөл ба үүсмэл менталитет ч үүнд хүчтэй нөлөөтэй. Энэ тухай бодлоо тусад нь дэлгэрэнгүй бичий даа. Оны ам мөлтөс хойшлуулалт болчлоо шүү.

Оны ганц

/Уг нь олуулаа гарсан юмсан/

Манай энэ л хамгийн сэргэлэн дээ гэсэн яриа олон хүүхэдтэй айлуудад болдог доо нэг. Тэрэн шиг одоо Ж.Энхбаяраас өөр ЖДҮ гуссан хүнгүй юм шиг л болчлоо шүү. Бусдыг нь үнэндээ мартжээ, хэн хэн ч байлаа. 

Тэрээр байсгээ л “би тэр ЖДҮ-гий нь хэрэгтэй юманд зориулсан...”, ”Манай үхэрнүүд чинь ёстой мундаг...” гэж орж ирээд болдгүй. Байчихаад "Их л хүнд тамгатай сонгуульд орох нь дээ" гэсэн гэмгүй атлаа хүний гэмийг үүрсэн баатар шиг ярилцлага ч өгсөн. Хаана ч явсан цуг гэж мэдээрэй гэдэг дууг эзэнтэй болтол авлаа. Байсгээд л үхэр ямар сайхан амьтан болох тухай, Ж.Энхбаяр л үхэр тэжээгээгүй бол бүх юм балрах байсан тухай, түүний авсан ЖДҮ бол хулгай биш болох тухай нийтлэл, сурвалжлага гарна. Хэн мэдэхэв дээ, тэр бүх ЖДҮ-чдээ төлөөлж ард түмний санах ойг сэргээх даалгавар авсан ч юм билүү. 

Чулуу шиг ч бай, мод шиг ч бай өнөөдөр энэ царай ЖДҮ-г, харин ЖДҮ нь энэ царайг санагдуулдаг болчлоо.

Оны шүлэг

/Хүүхэд багачууд эх орноо хайрлахаар шийдэв/

Өнгөрсөн хавар Ерөнхийлөгч талбай дээр 2222 хүүхдийг цуглуулж төрийн далбааны хэлбэртэй жагсааж байгаад Тусгаар тогтнол шүлгийг уншсан. Нодлин 3333 сурагчийг бас тийнхүү жагсааж ямар нэг хийж билээ.

Ерөнхийлөгчийн “эх оронч бахархалыг сэргээх” зорилго нь ихэд дэмжүүштэй зүйл юм. Гагцхүү шүлгээр, бэлгэ дэмбэрэлт тоогоор, төрийн далбааны хэлбэртэй жагсаалаар үүнийг өдөөх нь үүрнээсээ унасан ангаахайг олоод туйлын ихээр хайрлан атгаж суусаар байгаад бүтээгээд алчихсан сармагчингийн зулзаганы үлгэр болох юм. Тухайлбал хойд солонгосчууд биднээс илүү, бахирч уйлан бахархадгаараа бидэнд үлгэр жишээ болж чадна. 

Гэхдээ уг нь залуус нь хуулийг ягштал биелүүлдэг, биелүүлэхийг шаарддаг, хүний эрхийг зөв ойлгон дээдэлдэг, төрийн албаны хүнд сурталтай тэмцдэг, англи хэл IT мэдлэгээрээ дэлхийд уралддаг нтр байвал илүү эх оронч бахархал, тусгаар тогтнолын баталгаа юм шүү гэдгийг үлгэрлээсэй гэж бодохын.

Гэхдээ тухайлбал, хуулийг дээдлэх, биелэлтийг нь биежүүлэх гэдэг нь тэр байтугай Ерөнхийлөгч өөрийгөө золин байж хийх түүхэн реформ билээ. Одоогоор манайд үүнийг хийх нэг ч улстөрч байхгүй байна. Бүгдээрээ савангийн хөөс шиг хоосон гялгар зүйлд уруу татаж байна.

Өөрөө шүлгээ цээжилж ирээгүй байшдээ гэж хүүхдүүд гомдуул гомдохоор л байна

Оны тэмцэл

/Эмэгтэй хүнд ялагдвал шившиг, ялчихвал нүдний булай ~baabar/

Учир нь Ц.Уянга хэмээх эмэгтэй өөрий твитэр хаягаар Ерөнхийлөгчийг Еөк, Жонхуу гэхчлэн хэлсний төлөө тамгын дарга З.Энхболд түүнийг зөрчлийн хуулинд холбогдуулж бөөн цагдаа шүүх болсон билээ. Гэхдээ эмэгтэй гэдэгтээ ч биш, хүн бүхэн тэгж хэлж байхад яагаад тэр эмэгтэйг вэ гэсэн нь илүү сонин байлаа.Эднүүс давраад байгаам тэрийг нь нухаад өлгөж харуулая гэсэн санаатайм болов уу даа. Гэхдээ хэдэн эрчүүд нийлснээ нэг эмэгтэйг... одоо элэг барисан явдал л болсон. Ерөнхийлөгч өөрөө яг тэг гэсиймуу даа ер нь. Зи л наагуур нь бужигнуулчих шиг болно лээ. Нүд рүүгээ хуруугаа хийгээ л явахым тэр. Эршүүд бакь ерөнхийлөгчөө охин шиг харагдуулаад.


Оны далим

/Түших гээд мөөмийг нь базаж амжлаа/

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гээ л бөөн шуугиан болов. Бөөн ч гэж дээ тэр хавиараа л баахан шажигнасан. Хүмүүс дүлий дүмбээрээ байцгааж байсан. Гэсэн ч бүх нийтийн санал асуулга явах ёстой мостой гээ л хэрэндээ л юм болсон.

Гэтэл ийм нэгэн дүлий өглөө Зи гуай гэмгүй царайлж гарч ирснээ “манай хүмүүс ерөнхийлөгчийн засаглалтай болох гээд байгаам шиг юм байна, хамт санал асуучий” гэдийн. Хүмүүс айн? Хэн тэгсийн? Чи тэгсиймуу? гэж хэрэндээ манарсан. Түүний мэдиа групп нь ч хэрэндээ хөл хөсөөн болоотхож байгаа харагдана лээ. Гү нээрээ хэн ерөнхийлөгчийн засаглалтай болоё гэсийн болоо

Гайхсан уу та нар үэхэхэ

Оны хандив

/системийн шинэчлэл хийгдчих шиг болно лээ/

Хүнд өвчтэй залууд хандив, тусламж гээд сошл даяар хөл болж байлаа. Гэтэл гэнэт Эрүүл мэндийн сайд “эгч нь мөнгө хандивлая миний дүү мүү” гээд утга уянга сүлэрсэн урт пост бичээд ороод ирдийн. Уг нь бүхий хандивын асуудал үүсч байгаагийн шалтгаан нь манай улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны лалрын байдал, гүнзгийрүүлбэл эрх баригчдын л заваан ажлуудаас үүдсэн орчны бохирдол, хүнд хүрсэн нэг ч соён гэгээрлийн ажил явуулж чаддаггүй салбарынх нь байдлаас болж үүссэн өвчлөл, өвчний хүндрэл юм л даа.

Гэтэл сайд нь энэ бүхнийг хэрхэн хэзээ хэн шийдэх гээд бодлого тавьж, үйлдэл хийж байхын оронд хээв нэг сая мая төгрөг шидэж буян үйлдсэн шээг суужээдэг. Энэ нь манай эрх баригчдын хийж чадах юмных нь, сэтгэлийнх нь, мэдлэгийнх нь дээд хязгаарыг харуулсан яруу тод явдал болж 2019 оны түүхэнд үлдлээ.

Өвдсөн хүн байвал хандив өг!

Оны ядуурлыг устгасан явдал

/гэхдээ хэнээс авч өгөх бүрхэг үлдлээ/

Аравдугаар сар гарав уу гүй юу МАХН-ын гарууд иргэдийг хүүгүй ипотекоор байранд оруулна гэж бөмбөг тэсэлсэн. Хүмүүс нь багшрахымаа тэгээд. Манай хэд л өөрс өөрснийхөө сувгаар ингэх гэж байна шүү хоцров оо гэж зар тараасан байх. Очсон хүмүүсийнх нь дунд дандаа манай үеийнхэн, тэгээд ах эгч нар. 

Уг нь иргэдэд хөдөлмөрлөж мөнгө олоод байр авах боломжийг улстөрийн нам санал болгож баймаар юм.

Миний монголчууд улам тэнэг, улам залхуу болоосой, хөгжүүлж өшөөгөө авахынсан...


Оны аминд орсон явдал

/Бурхан байдийм байна!!!/

Маниус өнөө шоолоод байдаг Зимбаабтайгаа цуг саарал жагсаалтад оров. Энэ нь эдийн засгийн чадамжаас биш хийсэн далжгар явдлуудаасаа болдог зүйл. Өөрөөр хэлбэл санхүүгийн гэмт хэргийг өөгшүүлээд байхаар өгдөг зэм. Хар тамхин дээр хариуцлагагүй ханддаг, мөнгө угаалтыг эс мэдээчин болдог, муу нэртэй гадаад улсуудт, тэдний тийм байгууллагуудтай ямар харилцаанд оров гэх мэт. Манай л эрх баригчдын л байж байгаа царай л даа. Тэгээд одоо манайхан гадаад гүйлгээгээ хязгаарлуулна. Дэлхийд нэр нүүргүй болно. Хөрөнгө оруулалтууд эрс багасна гэх мэт бөөн л лай ланчиг л даа . 

Тэгэнгүүт туг тахиулж байгаа албан тушаалтан болох Монгол банкны ерөнхийлөгч Баяртсайхан гуай гарч ирснээ “За та нарыг хар жагсалтад оруулахгүйн тулд саарал жагсаалтад орууллаа шүү” гэж мэдэгдсэн нь дээрх учир явдлаас илүүтэйгээр хүмүүсийн сонирхлыг татлаа.

Яахлээрээ ч ийм нэг сайхан гарын дарга байж байдийн. Гарыг нь хугалчаад, “харин ч би алах гээд бхаар нь өөрөөсөө өрсөөд гарыг нь л хугалчлаа” ч гээд байгаамуу. Зүгээр жоохон сийрэгхэн хүмүүсээр дарга хийлгэмээр байнаа хүмүүсээ ёооё.

Жинхэнээсээ хар жагсаалтад орцон бол би юу гэж хэлэх байсан юм болоо...?

Оны игнордолт

/өрөвдмөөр түүх/

Төв музейг нураана гэжийнэ гэсэн шум тарсан. Гэтэл үнэхээр нураах өнгөтэй болоод ирэв. Идэвхтэй хэдэн залуус хэдэн өдөр гадаа нь жагсав. Манайхан яахав дээ, угаасаа гэрт нь орж ирээд агсан тавихгүй л бол хөдөлж өгдгүйгээрээ алдартай үндэстэн. “Гаагуу байгаа..” гэсхийгээд л байж байлаа. Гэхдээ ядаж л хураагаа хөдөлгөж сошл мэдиа дээр эсэргүүцлээ илэрхийлж байв. Яагаад ганцхан тэр барилга л насгүй болж нурах гээд байгаам бэ гэж гайхлаа. Бусад чацуу барилгууд дүнхийгээ л байдаг. Гадны зарим элчин, дипломатууд ч дуу хоолойгоо зориуллаа. Хүн бүхэн “арай ч үгүй байлгүй дээ” гэж шимширч байлаа. Гэтэл нэг л өдөр энд тэндээс тасар татаад зулгаагаад ачаад эхэлсэн. Зулгаагчид яг л үхэр боорлон барьж байгаа цөөврүүд шиг яриатай, царайтай. Гуянаас нь ч нэг тасдаад, хаанаас нь ч нэг сэглээд. Тэгээд л нэг өдөр бульдозр ирээд хамх цохиод нураачихсан.

Иргэд гэж хэн юм бэ? Ард түмэн гэж яг юу юм бэ? Ард түмний засаглал гэж юуг хэлдийм бэ?

Нийслэл хотын нэгэн нүүр царайг ийнхүү Хэнтийн хүүгийн хүрэл сүх нугасаллаа.

Гэх мэтээр өөр сонин сайхан их л байна. Хутгалчаад скочддог манай Ерөнхий сайд замын хураамжийг болиуллаа, бөгс баздаг Одбаяр дарга солонгост гөлөг болсноо ирээд арслан болж ч байх шиг, Жавхлан маань бүтэн жил дуугай байж байгаад гэнэт төрийн дуулал дууллаа, оросууд байгалийн хийгээ дахин судлахаар боллоо...