Толгой авлигачид нь эд юм бол монголд авлигачид байхгүйтэй адил
Хэдэн өдрийн турш хэвлэлээр тун сүртэй зарлал, сурталчилгаа явагдлаа
Хэдэн өдрийн турш хэвлэлээр тун сүртэй зарлал, сурталчилгаа явагдлаа. Бөөн авлигачдыг АТГ илрүүлж, тэрнийг нь УИХ дуудаж, өргөн олныхоо өмнө ил тодоор нээлттэй хэлэлцэхээр боллоо гэж. Өмнө нь болохоор ийм, ийм этгээд төрийн албанд зүтгэхдээ ингэж идэж уужээ. “Болиоч дээ”, “Яаж чадаж байна аа?” хэмээн зогсоо зайгүй бөмбөгдөж байв. Заримыг нь ч бүр гутааж ажилчдынхаа нүүрийг харахын аргагүй болгосон.
Тэгж тэгж уржигдар нөгөө нээлттэй хэлэлцүүлэг нь боллоо. УИХ-д шинээр орж ирсэн завсрын үеийн хэдэн пээдгэр пацаанууд шошийчихоод их сууж байна аа. Өөрсдөө цэвэрхэн гараад ирчихсэн юм шиг “Авлига, шударга ёс, ардчилал, эх орон ард түмэн…” гэх үгнүүдийг олонтаа давтан бүлт бүлт үсрээд л. “Бөөсөнд хутга гэгч” үг бий. АТГ-ынхан нь хэдэн бөөс түүгээд ирчихсэн. Тэрэн дээр нь дор бүрнээ хутга заазуур барин даналзаж мөн том байна аа. Монгол орныг авлигын сүлжээнд торлож,татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа хүүдийлж, төсвийг сувайртал нь хоослоод байгаа этгээдүүд нь хэн хэн байв. Нийслэлийн зарим нэг дүүрэгт дундаас доош албан тушаалтай голдуу Ж.Туяацэцэг, Г.Болортуяа, С.Цэцгээ, Л.Амгалан гээд баахан хүүхнүүд, дээр нь зах хязгаар нутагт ажилладаг төрийн албан хаагчдыг чирч иржээ. “Ардын элч” кинон дээр цагаантнууд андуураад баахан хүүхэн бариад ирдэг шиг юм болж нөгөөдүүл нь өөрсдийгөө өмөөрч бас айж бөөн юм боллоо. Хэвлэлүүд ч үүнийг анзаарч тул биш жараахайнууд байна ш тээ гэцгээв. Тэдний өөрсдийгөө өмөөрч байгаа нь үнэн бол АТГ инээдтэй хэргээр хоморголон хэрэгт хийх гэж байна. Сонсож байхад арай ч худлаа ярихааргүй хүмүүс санагдсан. Тухайлбал “Би гэр хороололд ээжтэйгээ хамт одоо ч амьдарч суугаа жирийн нэгэн төрийн албан хаагч” гээд сууж байгаа эмэгтэйгийн “юуг нь хардаж” энд авчирсан нь сонин. Сүүлийн үед АТГ-ын сахалтай эрчүүд их л ширүүн байгаа дуулддаг. Нөгөө амтай болгон л ярьдаг Н.Энхбаяр, М.Энхболд, Г.Занданшатар, Ч.Улаан, зам засварын тендерийнхэн, Боловсрол, эмнэлгээс төрсөн тэрбумтангууд, Шонхорын наймаачин, газрын наймаачид маань яасан бэ? Энэний хүн, тэрний хүн, ээ гэгээн минь ёстой болохгүй гэж тойруулсаар татлаа түлхээ байхгүй, элэг барихад амраар нь хэдэн авгайтай л бичиг баримтны хэрүүл хийдгээ харуулав. Тэгээд ч Монголын төрд энэ хүүхнүүд чинь архи уудаггүй, ажил тасалдаггүй, төрийн өмнөөс хүнтэй хэрэлдэж ааш гэж адсага болчихсон, найз нөхөд найраагүй, тийм болохоор авлига авч өгч мэддэггүй. Эрчүүд хүүхнүүдийг өөрсөд шигээ санаад байгаа юм. Бүр яг тийм хүүхнүүдийг нь түүж аваад бичиг баримтны хэрүүл хийгээд угаасаа дургүй доод тушаалтнуудынх нь бахыг хангах ажиллагаа хийж байгаа мэт харагдана.
Засаг дарга Л.Амгалангийн банкинд байсан мөнгөний хүү өсөөд 147 мянган төгрөгтэй болчихжээ. За авлига байлаа ч эмэгтэйчүүд энэнээс илүүг хусч чадахгүй. Ямар аймаар их иддэг хүүхэн бэ? Хэрэв Монголын төр ийм “их идсэн” хүнийг сүр бадруулж, нээлттэй хэлэлцүүлэг хийхдээ хүртэл цочирдож, маш ноцтой хэрэг илрүүлсэнд тооцож байгаа юм бол манай улсын дэргэд Сингапур, Швейцарь зэрэг авлигагүй гэгддэг орнууд ичиж байгаа байлгүй. Ийм болтлоо авлига буурсан юм бол АТГ-ыг түүхэн үүргээ гүйцэтгэж гэж үзээд татан буулгах цаг нь болчихсон юм биш үү?
Угаасаа амьдралаас тасархай журам гаргасан, тэрнийхээ дагуу бөглүүлдэг. Тэрэн дээр нь цаг хугацаа, техникийн жижиг алдаа гаргахаар нь шогтддог, өнөөгийн манай төрийн албаны хиймэл дүр төрх мөн ч тод харагдав.
Хувьдаа байгаа хөрөнгөө биднээс нууж дутуу бөглөлөө гэдэг нь ямар учиртайг ойлгодоггүй. Хэрэв би л төрийн албанд томилогдвол бүр хэд дахин нэмж бичээд өгмөөр санагдах юм. Тэгээд “За би хувьдаа 18 ширхэг компанитай хүн шүү, таминь ээ. Худлаа гэвэл хөрөнгө орлогын мэдүүлэг дээр бичээстэй байгаа” гэчихээд алба хаших хугацаандаа санаа амар жинхэнээсээ арван хэдэн компани төсвийн мөнгөөр босгож аваад арилаад өгөх тийм л логик харагдаж байна. Гэтэл мань эрүүд болохоор “Чи тэр жил төрд ажиллахаасаа өмнө төчнөөн хөрөнгө хогшилтой байсан байна. Одоо яагаад алга болгочихов” гээд мөрдөөд давхичихдаг юм уу даа. Энэний оронд анх ирэхдээ хоёр ээлжийн косчоомтой, туранхай залуу ирээд төд удалгүй хувалз шиг бүдүүрч, олон давхар барилга бариад эхэлдэг нөхдүүд хотоор дүүрэн байна ш тээ.
Төрд ажиллаж байгаа авлигачид байтугай хармайны хулгайч хүртэл цагдаа ирэхэд авсан юмаа нуухтайгаа тэнэгүүд гэдгийг ойлгодоггүй юм байх даа. Төрийн албан хаагчдыг авлигад сэжиглэх хэд хэдэн сэжүүр бий гэж боддог. Тухайлбал нөхөр нь шүүгч, эхнэр нь хувиараа өмгөөлөгч хийдэг, хүү нь гаальд, өөрөө болохоор гадаадаас бараа оруулдаг ченж гэх мэт гэр бүлийн эрх ашгийн тогтолцоонууд болон зүгээр хоногтоо бүтчих улсын ажил төрлүүд дээрх цаг алдсан хүнд суртлууд, хувийн болон улсын ямар нэгэн бараа материалын үнэ гэнэт өсч буурахад цаана нь заавал нэг албан тушаалтан сууж байдаг зэргийг хөөгөөд явах юм бол энэ жижигхэн Монголд жинхэнэ авлигачныг чихдээд ирэх нь тийм хэцүү биш.
Одоогийн энэ хоосон албархаг ажиллагаа нь АТГ өөртөө дургүй хүнээ хэрэгт хийж байгаа юм байна гэж ойлгохоор харагдаж байна. Төрд үгээгүй ядуу хүн ажилд орвол идэж л таарна. Баяныг нь томилохоор улам их мөнгөө арвижуулна. Одоо тэгээд хэн ажиллах болж байна.
Дараагийн нэг асуудал нь хүний хувийн өмчийг аан баангүй дэлгээд олгойдоод байхаар нөгөө хулгайч, барьцаалагчдад бэлэн мэдээлэл болох уу? Ямар нэгэн асуудал үүсэхэд албан хаагчаа төр өөрөө тэднийг хамгаалах чадвартай юу? Энэ эцэс төгсгөлгүй шоу хэзээ дуусах вэ?
Ухаантай цагаан гартнуудын хэргийн учрыг бороохой барьсан “дөрөв төгссөн” цагдаа сайн мэдэхгүй байна. Социализмын үед боловсрол эзэмшсэн шүүгч орчин цагийн луйврыг ойлгохгүй албан бичиг бөглөхөөс өөр чадваргүй нь авлигыг улам гааруулж байгаа юм биш үү?
DORLIGJAV
Зочин
bi
Зочин
amaraa
amaraa
zochin
bordukh
Зочин
Зочин
Зочин
Арс
çî÷èí
Зочин
цолмон
manai setgyylchid zarimdaa ih unguts shyy
Зочин
çî÷èí
Зочин
maaya
5 hun buudaj alsan 10 tsagdaag hezee buudah gej b
хүн хүндээ монгол хүн
Зочин
ya
3
2
1
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
irgen b
irgen dorj
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bat
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ah
Зочин
Зочин
123
Зочин
авилгалчидийг дэмжих газар
авилгалтай тэнцэх газар
zochin
zzzzzzzzz
tor
Зочин
Зочин
Зочин
Зочин
монгол
Зориг
xe xe
m.enhbold
m.enhbold
free_monroe@yahoo.com
hurelsuh
hurelsuh
n.enhbayr
n.enhbayr
Зочин
Зочин
Зочин
che
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Çî÷èí
Эрмек
Çî÷èí
эрдэнэ
td
hilen
sunjee
zochin
гадин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bayaraa