Хувьсгал уу, хувьсал уу?
Карл Маркс хүний нийгмийн хөгжлийн үе шатыг дараахь байдлаар тодорхойлжээ.
1921 он
Карл Маркс хүний нийгмийн хөгжлийн үе шатыг дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд хүй нэгдэл, боол, феодал, капиталист, коммунист нийгэм гэж. 1924 онд Зөвлөлтийн 1922 оны үндсэн хуулийн хуулбарыг Монголд тулган хүлээлгэсний дараа Монголчууд коммунизм байгуулах үйл хэрэгт эргэлт буцалтгүй татагдан оржээ. Өөрийн улсдаа коммунизм байгуулах найдвараа алдсан коминтерн дахь европын коммунист намын гишүүд Монголыг туршилтын орон болгожээ.
Гэхдээ л Монголд дахин давташгүй онцлог байв. Монгол бол Марксынхаар феодалын нийгэмд байв. Хэрэв Марксын томъёолсон зүй тогтол зайлшгүй юм бол Монголчууд заавал капитализмаар дайран өнгөрөх ёстой байлаа. 1921 оны Ардын хувьсгалын анхны долоогоос хамгийн нэр хүндтэй консулын болон хүрээний бүлгэмийг үндэслэгч Догсомын Бодоо, Солийн Данзан нар Монголд коммунист засаглал тогтоох гэсэн коминтернийг сөрөхдөө Марксыг ишлэж байв. “Хэрэв танай Марксын онол үнэхээр маргашгүй үнэн юм бол одоо Монголчууд капитализмд орох ёстой”. Үндсэн хууль батлах бэлтгэл хийх явцад Д.Бодоо Япон, Англи маягийн парламент бүхий хаант засаглалыг үндсэн хуулиар тогтоохыг оролдож, харин С.Данзан хөрөнгөтний ардчилсан засаглалын төлөө байлаа.
Хаантай байх эсэх маргааныг нь коминтернийхэн дэврээснээр С.Данзан Д.Бодоог улстөрийн тавцангаас шахжээ, дараа нь коминтернийхэн Д.Бодоог баривчилж буудан алав. 1924 онд коммунист үндсэн хуулийг батлахын өмнөхөн С.Данзангийн ээлж иржээ. Ийнхүү Монгол коммунист засаглалын дөнгөнд оров, гэхдээ шуудхан коммунист улс гэхэд хэцүү байлаа. К.Маркс түүхийн нийтлэг онолыг томъёолохдоо 1640 оны Английн хөрөнгөтний хувьсгалыг тулгуур болгон авчээ. Феодализмаас капитализмд шилжихийн тулд хувьсгал хийх ёстой, түүний баталгаа нь нэхмэлчин Кромвэлийн хувьсгал. 1921 оны үндэсний эрх чөлөөний үйл явцыг яг энэ онолоор тайлбарлавал яалт ч үгүй хөрөнгөтний хувьсгал болох байв. Мэдээж Монголд шинээр төрсөн хөрөнгөтний нөлөө бүхий давхарга байсангүй, Монгол дахь бүлгэмүүд эх орноо Хятадын цэргийн хүчнээс чөлөөлөх гэсэн болохоос нийгмийн хувьсгал хийх гээгүй юм. Коммунистууд 1921 оны чөлөөлөлтийг “хувьсгал” гэж нэрлэжээ. С.Данзан үүнийг “Хэрэв хувьсгал мөн юм бол хөрөнгөтний хувьсгал” гэж ойлгожээ. Энэ ойлголт Монголд 1930-аад оны дунд үе хүртэл оршин байсан бөгөөд тэднийг баруунтан гэдэг.
Нэгэнт Монголд ийм ойлголт бий болсон тул коминтерн тэдний дараагийн үе болгож жинхэнэ коммунист боловсон хүчнийг бэлтгэжээ. Энэ үед буюу 1924 онд В.И.Ленин Марксын онолыг засварлав. “Перс, Афгани, Хятад, Монгол зэрэг хоцрогдсон орны ард түмэн ялсан пролетарийн орны тусламжтай феодализмыг алгасч, коммунизмыг байгуулж болно”. Ялсан пролетарийн орны тусламж нь коммунист үзлээр цэнэглэсэн боловсон хүчнийг “Рабфак”-т бэлтгэхээс эхлэв. Ганцхан Монголчуудыг ч биш, европ, Азийн олон орны коммунистуудыг Коминтерн бэлтгэж байлаа. “Байн байсаар бүх дэлхий коммунизм болж, гагцхүү нарыг хэвээр үлдээхэд” энэ хэрэгтэй. Дэлхийн хувьсгалын хийрхэлд автсан коминтернийхэн үүнд идэвхийлэн зүтгэв. Оросууд төрийн дотоод хэрэгт нь оролцож эхлэхэд Монголчууд дургүйцжээ. Гэвч тэднийг цуслан дарав. Оросуудын бэлтгэсэн Бабфакийн боловсролтой энэ коммунистуудыг хожим “хэт зүүнтэн”, хийсэн алдааг нь “зүүний нугалаа, завхрал” гэх болжээ. Баруун бөөрөнхийчүүдтэй амжилттай тэмцсэн туршлагаа бичиж үлдээсэн Ө.Бадрах нарын номыг уншвал тэд онолын сүрхий бэлтгэлтэй жинхэнэ коммунист болох нь тодорно. Одоо тэдний зэрэгт хүрэх онолын бэлтгэлтэй коммунист МАХН-ын удирдлагад лав байхгүй. Зүүнийх бол хэтэрсэн нугалаа байлаа, харин баруунтан тэр үед “бөөрөнхийчүүд” гэгдэж байсан нь Монголд коммунизм байгуулах нэрээр халхавчлан капитализмыг байгуулахаар оролдсон тууштай биш үзэлтэн л гэсэн үг байв. Дараа нь он цаг улирахад хоёулаа “нугалаатан” болжээ.
Тэд Марксист онолыг догматикаар хуулбарлаж, Монголд туршсан нь амжилт олсонгүй, тиймээс тэднийг “зүүнтэн” хэмээн буруутгаж хядан сөнөөжээ. “Хэт зүүнтнүүд” тохироо нь бүрдээгүй байхад нийгмийн хөгжлийн онолыг хэрэгжүүлэхийг яарснаар алджээ. Гэхдээ зөвхөн тэд ч алдаагүй юм, Марксизм Орос оронд өөрт нь тохирохгүй байв. В.И.Ленинийхээр “Империализм бол капитализмын сүүлчийн шат” байв. Гэтэл империалист Орос нь аж үйлдвэржээгүй, борчуудын олонхийг тариачид бүрдүүлж байлаа. Тариачдыг жижиг хөрөнгөтний /буржуйн/ үзэлтэн гэж газрыг нь булаан авчээ. Тэд хувьсгалын найдвартай ар тал, дэмжигч биш байв. Тэгээд цахилгаанжуулах ажил эхлэв. “Цахилгаанжуулалт дээр хүнд үйлдвэржүүлэлтийг нэмбэл коммунизм” болно. Өөрөөр хэлбэл Оросод ажилчин ангийн эгнээг нэмэх асуудал тулгарчээ. Оросууд дорно дахинд дэлхийн хувьсгалыг халдаахыг оролдох бүртээ ийм асуудалтай тулгарч байв. Мао Зэдунд тариачид найдваргүй, ажилчидад түшиглэх нь онолын хувьд зөв гэж “зөвлөсөн” авч Хятадад тэр ажилчин анги нь дэндүү цөөн тоотой байв. Тиймээс Мао “буржуйлаг” тариачны хувьсгал хийжээ. Тэр өөрөө ч тариачин байв. Тэгээд Марксизмд эргэлзэж, засварлаж эхэлснээр дорно дахины хувьсгал өөр болохыг нотлохыг оролдсоноос “засварлах үзэлтэн” гэгдэх болжээ. Гэвч яая гэхэв бодат байдал, онол хоёр огт өөр байлаа.
Түүхийн сурах бичгүүдийг марксист онолоор бичих болов. Хятадад бол боолын нийгэм нь байжээ, харин Монголд байсангүй. Ийнхүү Марксынхаар Монгол нь боолын, дараа нь хөрөнгөтний нийгмийг алгассан сүрхий үндэстэн болов. Нэр томъёо өөрчлөгдөв. Богд хаант Монгол Улсыг тунхагласнаас хойшхи тусгаар тогтнолын төлөөх тэмцэл Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэгдсэн ба 1921 оных нь хувьсгал болжээ. Хожим энэ дараалал, нэр томъёог Ази Африкийн хоцрогдсон буурай, колони орнуудыг тусгаарлах, эрхэндээ авахад хэрэглэдэг болжээ.
1921 оных уг нь ҮЭЧХ-ний үргэлжлэл байв, Д.Сүхбаатар, С.Данзан, Д.Бодоо нарын анхдагчдын хэн нь ч мэргэжлийн хувьсгалч байгаагүй, хожим тэднийг хувьсгалч болгосон ба нас барсан Сүхбаатар хувьсгалын тухай, жишээ нь “ Монголын хувьсгалыг бэхжүүлэх дотоод түшиг тулгуур нь ард түмэн, гадаад түшиг тулгуур нь Зөвлөлт Орос Улс мөн” болох тухай үгнүүдийг онолын үндэслэлтэй зохиожээ. Монголд ажилчин анги бүр хожим аж үйлдвэрийн комбинат байгуулагдсаны параа бий болсон ба малчид бол яг тариачдын адил жижиг хөрөнгөтний шинж чанар бүхий этгээдүүд байв. Тэд хувийн өмчтөн, хувьдаа мал өмчилдөг, хувийн өмч мөлжлөгийг үүсгэдэг, тиймээс малчид хувийн өмч нь нэмэгдэх тусам мөлжигч болохыг хүсдэг этгээд ажээ. Чухам иймээс 1945 онд эрээн асар, мөнгөн цар, мөнгөн бүслүүртэй хувингаар шагнуулж байсан 98 улсын сайн малчны 66 нь хожим шоронд орж, олон хүн үрэгдсэн билээ. 1960-аад оны эхээр малыг нийгэмчилж дууссан ба тэр жилдээ Ю.Цэдэнбал өөрийгөө “Ардын хувьсгалтай дүйцэх гавъяа байгуулсан” гэж бичжээ. Хөдөө аж ахуйн орноос хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн орон болсныг тэр цохон тэмдэглээд, ирээдүйн зорилгоо “аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон” гэж томъёолсон нь энгийнээр малчин цөөтэй, ажилчин анги бэхэжсэн жинхэнэ коммунист орон болох онолын үндэстэй байв. Гэвч нийгэмчлэл явагдсаар байсан 1978 онд мөн л компаничилсан ажил зохион байгуулж байсан нь хувийн өмч амь бөхтэй байж, амины өмч хувийн өмчийг бий болгосоор байсных юм.
1990 он.
МАХН-ынхан 20 жилийн турш 1990 оны ардчилсан хувьсгалыг “хувьсгал биш” гэж нотлоход хамаг оюун санаагаа дайчилж байна. Марксын нийгмийн хөгжлийн онолд “хувьсгал гэж” нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжих үйл явцыг нэрлэсэн юм бол “коммунизмаас капитализмд шилжсэн” нь өөрөө энэ үйл явц яах аргагүй хувьсгал болохыг нотлоод өгнө. Гэхдээ хувьсгал гэдэг үгийг нэг их шохоорхоод байх хэрэггүй байх л даа, ардчилсан хүчнийхэн. Энэ бол цуст хүчирхийллийг илтгэдэг нэр томъёо. Хувьсгалын шалтгаан нь нийгэм дэхь ангийн тэмцэл агаад, энэ бол эвлэршгүй /антогонист/ зөрчлийг агуулдаг, эцэстээ цуст тулалдаанд орж нэг нь ялж төгсөх үйл явц юм. Тэгээд ажилчин анги ялбал дарлагч ангийг монгол уламжлалт хэллэгээр мохоол мушгилгүй болгох ба харин дарлагч анги ажилчин ангийг үндсээр нь устгаж чадахгүйд ажилчин ангийн давуу тал нь байжээ. Дарлан мөлжигчид үргэлж цөөн, ажилчид үргэлж олон байдаг.
Чухам ийм шалтгаанаар Монголын коммунистуудын гараар Оросууд Чингис хааны угсааныхныг нарийн бүртгэн хядахдаа эртний өсөө тайлсан билээ. МАХН-ынхан “Хэрэв та нар хувьсгал хийсэн юм бол МАХН-ыг устгах ёстой” байсан гэх гээд байх шиг. Өнөөдөр бид өнгөт хувьсгалд уриалахдаа, коммунист маягаар “МАХН-ыг устгаагүй нь Ардчилсан хүчний гол алдаа” гэж хэлдэг юм.
МАХН-ынхан 1990 оны үйл явцыг “хувьсгал” гэж нэрлэх дургүй байдгийн цорын ганц бөгөөд явцуу үндэслэл нь АН МАХН-тай эн зэрэгцэх нь гэсэн атгаг бодлоос үүдэлтэй. 1924 оныг хүртэл 1921 оны үйл явцыг хувьсгал гэж үздэггүй байсан, чухам тиймээс намын нэрийг зүгээр л “Ардын нам” гэдэг байв. Түшмэдийн, ноёдын намаас ялгасан хэрэг. Өнөөдөр МАХН-ыг дор хаяж нэрээ солихгүй бол бид коммунист нам гэж нэрлэсээр байх болно. Гэхдээ 1990 оны үйл явцыг “хувьсгал” гээд нэрлэчихвэл Ардчилсан нам нэрээ “Монголын Ардчилсан Хувьсгалт Нам” болгохгүй нь ойлгомжтой.
МАХН-ын нэрийн утгыг задлаж үзье л дээ. Ардын гэдэг нь ангийн нэр томъёо бөгөөд үндсэндээ дарлагдагч ангийг хэлж байна. Өөрөөр хэлбэл энэ нам коммунизмын гол онолын нэг ангийн тэмцлийн онолыг баримталсаар байгаагийн шинж. Хувьсгалт гэдэг нь коммунист хувьсгалаа уламжлал гэж үздэгийнх. Үүнийг нотлож ядаад байх юмгүй ба чухамхүү энэ шалтгаанаар л 1990 оны үйл явцыг хувьсгал гэж нэрлэх дургүй байгаа юм.
Ардчилсан хүчний хувьд “хувьсгал” гэдэг үгийг шохоорхоод байгаагийн цаад утга нь 1990 оны үйл явцыг 1921 оныхтой эн зэрэгцүүлэх гэснийх. Коммунист түүхээр Монголчууд 1921 онд эрх чөлөөтэйгээ золгосон байх ёстой. Гэтэл үнэндээ 1921 оны үйл явц ч, 1990 оны үйл явц ч адилхан 1911 оны тусгаар тогтнолын хөдөлгөөний үргэлжлэл билээ. XX зуунд Монголчууд хоёр хувьсгал хийж байж бүрэн эрх чөлөөгөө олсон юм.
1990 оноос хойшхи зөрчилгүй үе буюу “нэг үзэл бодлын систем”
МАХН 1924 оноос хойш 85 жилийн турш улс орныг засаглаж байна. Удахгүй 90 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаа нь МАХН бол коммунист нам мөн гэж нотлож байгаа юм. 1990 оны хувьсгалаар дангаар засаглах эрхээсээ татгалзаж, дээд шүүхэд дахин бүртгүүлснээр МАХН огт өөр нам болсон гэж Ардчилсан хүчний үзэл сурталчид тайлбарлахыг оролддог ч МАХН үүнийг нь хүлээн зөвшөөрдөггүй юм. “Төр бол нам” гэсэн үзэл санаа энэ намд амь бөхтэй оршсоор байна. Тойрон хүрээлэгчид, хатуу сахилга бат, төрийн хэрэгт хутгалдан оролцох, хуулиас дээгүүр эрх мэдэлтэй байх эрмэлзэл зэрэг үзэгдэл энэ намд дахин бий болсоор байгаагийн учир нь коммунист араншинд нь байгаа юм. чухам үүнээс нь болоод Монгол орон золтой л авторитар дарангуйлалд орчихоогүй юм, Монголчууд “станууд” шиг байхыг хүссэнгүй, үүний дараа МАХН хоёр дахь алдааныхаа улмаас мөхөхгүйн тулд, 7 сарын 1-ний хэрэг явдлын дараа л цаашид оршин тогтнох хугацаагаа уртасгахын тулд Ардчилсан хувьсгалыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүрлээ.
20 жилийн дараа МАХН Ардчилсан хувьсгалын ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн ч хувьсгалын гавъяаг хуваалцахыг оролдож буй нь шинэчлэл уу, уламжлал уу гэдгийг ялгахад бэрхтэй. МАХН албан ёсны үзэл суртлаа социалист ардчилал биш “ардчилсан социализм” гэж тайлбарлаж байж оршин байх орон зайгаа хамгаалж байна, үүн дээр нь Ардчилсан социалист хөдөлгөөнөөс угшилтай МСДН-ынхан голдуу үндэслэсэн “Алтан гадас” Засгийн газарт эвссэн нь 1990 оны хувьсгалын гавъяаг МАХН хуваалцах үндэслэлийг бий болгож байна. Хэрэв АН дахь социал демократууд үзэл санаандаа үнэнч гэж бодвол үнэндээ өнөөгийн Монголд “зүүний нам” эрх барьж байна. МАХН-ын дарга С.Баяр ардчилсан социалист орон зайгаа хамгаалж, манай өнөөдрийн халамжийн бодлого бол зүүнийх, АН биднээс ялгарахгүй байна гэж дахин дахин хэлж байгаа нь Монголд либерал нам бий юу? гэж асуухад хүргэж байна.
нээмээ
ganbat
asd
Зочин
xg
Зочин
Sun
hehehe
Зочин
Зочин
Зочин
uls
sonjigch
Зочин
Зочин
Za Zailaa
Äàâêà
ßëàëò
Зочин
Ýçýí áîîëûí ãýã÷èä
Зочин
Зочин
Зочин
зочин
2b4-m
2b4
2b4
2b4
Irgen
Энээ
s
s
ha
25
Зочин
Hi
turuu
ene
Зочин
Ajaa taij